МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс

МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс МУИС - ийн нийт оюутны эрх ашгийг хамгаалах, хөгжлийг дэмжих байгууллага

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс нь МУИС – ийн нийт оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалах, соён гэгээрэх үйлсэд идэвхтэй дэмжлэг үзүүлэх, тэдний дуу хоолой болох эрхэм үүрэгтэй оюутны эрх барих, өөрөө удирдах байгууллага билээ.

🇲🇳🤝🇰🇷 МОНГОЛ, СОЛОНГОСЫН СТАРТАПЫН ЭКОСИСТЕМИЙН БОДЛОГО, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО🔹 2026 оны 10 дугаар сар...
01/10/2026

🇲🇳🤝🇰🇷 МОНГОЛ, СОЛОНГОСЫН СТАРТАПЫН ЭКОСИСТЕМИЙН БОДЛОГО, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

🔹 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Бизнес, инновацын газраас зохион байгуулсан “Монгол, Солонгосын стартапын экосистемийн бодлого солилцооны уулзалт, хэлэлцүүлэг”-т Монгол Улсын Их Сургуулийн Оюутны холбоо, Оюутан конгрессын Ерөнхийлөгч Э.Мөнгөншагай оролцлоо.

🔹 Тус арга хэмжээ нь Нийслэлийн Бизнес, инновацын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам болон Солонгосын Стартап болон Энтрепренер Хөгжлийн Хүрээлэн (KISED)-тэй хамтран 2026–2028 онд хэрэгжүүлэх “Монгол–Солонгосын гарааны бизнесийн хотхон байгуулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдав.

🔹 Хэлэлцүүлгийн үеэр БНСУ-ын стартапын экосистемийн хөгжлийн туршлага, Монголын стартапын экосистемийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид шаардлагатай дэмжлэг болон хоёр улсын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл, мэдээлэл танилцууллаа.

🔹 Мөн хоёр үе шаттай панель хэлэлцүүлгээр стартапуудын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тулгарч буй асуудлууд болон БНСУ-ын инкубатор, акселератор, хөрөнгө оруулалт, зах зээлд нэвтрэх дэмжлэгийн туршлагыг Монголын нөхцөлд нутагшуулах боломжийн талаар санал солилцов.

🔹 Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, мэргэжлийн байгууллага, инкубатор, хөрөнгө оруулагч болон гарааны бизнесийн төлөөллүүд оролцож, Монголын стартапын экосистемийг хөгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, зөвлөмжүүдээ хуваалцлаа.

🎓 МУИСОХ, ОК-ийн зүгээс оюутан залуусын инновац, энтрепренершип, гарааны бизнесийн санаачилгыг дэмжих, стартапын экосистемд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, цаашид хэрэгжих сургалт, инкубатор болон акселераторын хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжуудтай танилцлаа.

Хүндэтгэсэн;
МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс

01/10/2026

Олон улсын Ахмадын өдрийн мэнд дэвшүүлье.

🇲🇳🤝🇰🇷 “МОНГОЛ–СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛООМонгол Улсын Их Сургуули...
01/10/2026

🇲🇳🤝🇰🇷 “МОНГОЛ–СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны холбоо, Оюутан конгрессын Ерөнхийлөгч Э.Мөнгөншагай “Монгол–Солонгосын гарааны бизнесийн экосистемийн хамтын ажиллагаа” танилцуулга, уулзалт арга хэмжээнд оролцлоо.

🇰🇷 Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-аар 2026–2028 онд хэрэгжих “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах төсөл”-ийн хүрээнд тус арга хэмжээг Нийслэлийн Бизнес, инновацын газар болон БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн яамны харьяа Солонгосын Стартап болон Энтрепренер Хөгжлийн Хүрээлэн (KISED) хамтран зохион байгууллаа.

🔹 Арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Бизнес, инновацын газар, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны паркийн захиргаа, Стартап Монгол ТББ, Сократус стартап студио ХХК, Старт ХХК, Хөгжлийн шийдэл ТББ болон гарааны бизнесийн экосистемийн бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

🔹 Уулзалтаар Монгол болон БНСУ-ын стартап экосистемийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл, туршлага солилцож, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Мөн стартап төвийн орон зайн төлөвлөлт, хамтын ажиллагааны сүлжээг хөгжүүлэх, шинэ бизнес эрхлэгчид болон гарааны компаниудыг дэмжих, бизнесийн сургалт, менторшип, инкубацийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг танилцууллаа.

🎓 МУИСОХ,ОК-ын зүгээс оюутан залуусын инновац, энтрепренершип, гарааны бизнесийн санаачилгыг дэмжих, холбогдох төсөл, хөтөлбөрүүдэд МУИС-ийн оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, төр–их сургууль–бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудтай танилцсан үр өгөөжтэй уулзалт боллоо.

Хүндэтгэсэн;
МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс

“OPEN DAY” Бямба, Ням гарагт 09:00-19:00 цагийн хооронд болох нээлттэй өдөрлөгтөө оюутан, залуусаа урьж байна. Бүх хүмүү...
30/09/2026

“OPEN DAY”

Бямба, Ням гарагт 09:00-19:00 цагийн хооронд болох нээлттэй өдөрлөгтөө оюутан, залуусаа урьж байна.
Бүх хүмүүст нээллтэй тул та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй.

Хаяг: МУИС-ийн БОХТ 4 давхарт

📘 АЖЛЫН АЛБАНЫ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААМонгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессын Ажлын а...
29/09/2026

📘 АЖЛЫН АЛБАНЫ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессын Ажлын албаны шинэ гишүүдэд зориулсан чиглүүлэх сургалт 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн Ажлын албаны элсэлтэд 400 гаруй оюутан бүртгүүлж, 200 гаруй оюутан ярилцлагын шатанд оролцсоноос 60 орчим оюутан Ажлын албаны шинэ гишүүнээр сонгогдон элслээ.

Чиглүүлэх сургалтаар шинэ гишүүдэд МУИСОХ,ОК-ын түүх, зорилго, бүтэц, үйл ажиллагааны зарчим, Ажлын албаны зохион байгуулалт, гишүүний эрх, үүрэг, хариуцлага, цаашдын үйл ажиллагаанд оролцох чиглэл, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.

Шинээр нэгдсэн гишүүддээ цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье. 💙

Хүндэтгэсэн;
МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс

28/09/2026

🔥 21 ХОНОГТ ӨӨРИЙГӨӨ UPGRADE ХИЙХЭД БЭЛЭН ҮҮ?

📣ЗГ-ын газрын тэтгэлгийн журамд саналаа оруулж идэвхтэй оролцооройМонгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоо...
28/09/2026

📣ЗГ-ын газрын тэтгэлгийн журамд саналаа оруулж идэвхтэй оролцоорой

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчилж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчилсэн журмын төслийг боловсруулж байна.

🤗Үүнтэй холбогдуулан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын шинэчилсэн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлэг-ийг 2026 оны 9 дүгээр сарын 29,30 өдрүүдэд зохион байгуулна.

Нээлттэй хэлэлцүүлэгт бүртгүүлэх бол доор холбоосоор хандан бүртгүүлнэ үү.

🎓“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ Э…

Журмын төсөлтэй танилцах

Иргэн, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, дээд боловсролын сургалтын байгууллага болон холбогдох талуудыг журмын төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг урьж байна.

https://elf.gov.mn/12344/

📢 МУИС-ИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД🔥 UPGRADE ХИЙГЭЭД СУПЕР ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛОХ УУ?МУИС-ийн оюутнуудын өөрийгөө хөгжүүлэх, эе...
28/09/2026

📢 МУИС-ИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

🔥 UPGRADE ХИЙГЭЭД СУПЕР ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛОХ УУ?

МУИС-ийн оюутнуудын өөрийгөө хөгжүүлэх, эерэг зөв дадал хэвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих 21 хоногийн “Well-being Challenge” эхэллээ. 🚀

Тус challenge нь Zeely апп-д бүртгэлтэй МУИС-ийн оюутан бүрт нээлттэй бөгөөд оролцогчид өдөр бүр өөрийнхөө төлөө хийсэн эерэг үйлдэл, даалгавраа биелүүлэн оноо цуглуулж, супер шагналуудын эзэн болох боломжтой. 🎁✨

⏳ БҮРТГЭЛ ДУУСАХАД ЕРДӨӨ 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ!

📲 Оролцох холбоосууд:

▪️ HabiDo апп татах:
https://qrco.de/HabiDoApp

▪️ Zeely апп татах:
https://qrco.de/ZeelyApp

▪️ Бүртгүүлэх заавар үзэх:
https://www.facebook.com/reel/1685428033004761

📌 Дэлгэрэнгүй мэдээлэл

“Well-being Challenge”-д оролцох нөхцөл, өдөр тутмын даалгавар болон шагнал урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг HabiDo-ийн албан ёсны сошиал хуудаснаас авах боломжтой.

Өөртөө зориулсан 21 хоногийг эхлүүлж, эерэг дадлаа бүтээнгээ шагналын эзэн болох боломжоо бүү алдаарай. 💙

МУИС-ийн оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. 🚀

Хүндэтгэсэн;
МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс

Address

МУИС-ийн Оюутны Хөгжлийн төв-405 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97688044350

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс:

Shortcuts

Share