Aikido in Mongolia
Айкидо нь хүмүүнлэг, энэрэнгүй үзэл санаа бүхий бие хамгаалах урлаг юм.
30/07/2026
АМРАЛТ ДУУСАЖ БАЙНА. ДЭВЖЭЭ ДАХИН БУЖИГНАХ ЦАГ ОЙРТСООР..
7-р сард бид биеэ амраалаа.
Одоо хөдөлгөөнөө сэргээх цаг ирж байна.
8-р сарын 3-наас насанд хүрэгчдийн айкидогийн хичээл эхэлнэ.
• Шинээр эхлэх гэж байгаа хүмүүст:
Айкидо сурахад өмнө нь тулааны урлагаар хичээллэсэн байх шаардлагагүй. Эхний өдрөөсөө л зөв унах, тэнцвэрээ хадгалах, биеэ хянах, хүчийг хүчээр бус хөдөлгөөнөөр удирдах үндсийг сурч эхэлнэ.
• Өмнөх шавь нартаа:
Нэг сар амарсан болохоос, замаа орхиогүй. Бие хөшсөн байж болно. Гэхдээ эхний бэлтгэлээс л дэвжээний хэмнэл эргэн ирнэ.
Нас ахисан, бие хөшүүн, спортын туршлагагүй байсан ч болно.
Айкидо бол өрсөлдөхөөс илүү өөрийгөө хянах урлаг юм.
Шинээр элсэгчдээ урьж байна.
Хуучин шавь нараа дэвжээндээ эргэн ирэхийг хүлээж байна.
📅 Эхлэх өдөр: 8-р сарын 3
📍 [Байршил]: Бөхийн өргөөний урдах төв дэвжээ.
🕒 Өглөө 6 эсвэл орой 19.30 цагаас (өглөө, оройн анги)
Амралт хангалттай. Одоо хөдөлгөөндөө орцгооё.
Амжилттай үлдэх ганц арга нь зөрж орох юм. Тулах юм бол тэгээд өнгөрөө..
09/07/2026
Япон хэлнээс бурхны сургаал орчуулах үед Интокү(陰徳) буюу "далд буян", "сүүдрийн буян" хураах чухал гэж их гардаг юм.
"Интокү" (далд буян) гэдэг нь Япончуудын нэгэн гайхалтай ухагдахуун. Энэ нь хүний нүдэнд харагдахгүйгээр үйлдсэн сайн үйл хамгийн эрхэм нандин байдаг гэдгийг сургадаг. Хариу нэхэхгүй, үнэлгээ ч горьдохгүй, зүгээр л өөрийнхөө зөв, хэрэгтэй гэж бодсон зүйлээ тултал нь хийх🤨
Энэ ухагдахуун хэдэн зуун жилээр удам дамжсан урчууд, дархчууд төдийгүй ер нь өнөөгийн Япон орныг бий болгосон гэхэд хэлсдэхгүй. Хэн нэгэнд үнэлэгдэх гэсэндээ бус хэн ч анзаарч хийхгүй зүйлийг чухал гэж бодсондоо хийдэг. Энэ нь эцсийн дүндээ улс орондоо гайхамшигтай өв соёл, техник технологи гээд олон зүйлийг үлдээдэг аж. Мөн ийм хүмүүс жинхэнэ эгэл даруу, ёс жудагтай байдаг. Эгэл жирийн, цаанаа л нэг тийм гоё, буян нь царай зүсэн дээр нь тодорсон хүмүүс байдаг даа. Тийм хүн эргээд үргэлж сайхан хүмүүсээр хүрээлүүлж байдаг.
Дээрх ухагдахуунтай холбоотой "Хэн ч хараагүй байх үеийн би бол миний жинхэнэ дүр төрх" гэх үзэл Япончуудад бий.
Үүнийг хогны уут бариад сайн дураараа гудамжинд хог түүж харагдах өвөө эмээ нараас харж болно. Бас дээр үед хамт сурч байсан япон оюутан залуу анги танхим цэвэрлэх үед хүний хийхээс зайлсхийдэг шалны булан тохой арчих, хог асгах зэргийг хамгийн түрүүнд хийдэг байсан юм. Нүдэн дээр жоохон доожоогүй ч гэх юм уу, өвөрмөц сонирхолтой залуу байсан болохоор бусад оюутнууд их шоолж, тоглоом шоглоом хийдэг байсан боловч надад бол мундаг санагддаг байж билээ😊
Тийм хүмүүс мундаг болох гэсэндээ биш, зүгээр л зөв гэж бодсон зүйлээ хийж байдаг.
Гэтэл өнөө үед хэн нэгэнд харагдаж, хүлээн зөвшөөрөгдөх нь үнэ цэнд тооцогдож, зөвхөн түүгээр нь хүнийг тодорхойлох, үнэлэх хандлагатай болсон нь харамсалтай😢
Хүний жудаг, хүний мөн чанар гэдэг бусдын нүдэн дээр хэр их зүйл хийснээр бүрэлддэг зүйл биш. Хэн ч хараагүй газарт хуримтлуулсан амьдралын хэв маяг нь яваандаа тухайн хүний нүнжиг, чанарыг илтгэдэг.
Тэгэхээр хүний хуримтлуулах ёстой жинхэнэ баялаг бол зөвхөн мөнгө төгрөг биш, хэнд ч харагдахгүй газарт чимээгүйхэн хураасан тэрхүү "далд буян" байж болох юм🤔
Та бүхэн юу гэж бодож байна даа?
Бичсн: Light Gerel
08/07/2026
Хэрвээ чи өглөө эрт гүймээр байвал ганцаараа гүйж эхэл. Одоо байгаа хүмүүстэйгээ цуг гүйнэ гэвэл чи хэзээ ч бүтэхгүй.
Харин гүйх явцад чинь шинэ төрлийн хүмүүс чамайг өөрсдөө олох болно. Ингээд чи шинэ орчинд орж, шинэ хүмүүстэй нөхөрлөж, шинэ хүн болж байгаа юм даа.
Энэ зөвлөгөө айкидо дээр ч үйлчилнэ гэдгийг санаарай.
Эхэндээ бүжиг ч юм шиг байна. Яваандаа гэнэт хүндрээд ирдэг онцлогтой.
06/07/2026
Довтлогчтой тулах, гэмтээх, сөргөлдөх зорилго байдаггүй тул айкидочин хүн гараа барагтай бол зангиддаггүй ажгуу.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
15160
Opening Hours
| Monday | 06:00 - 07:30 |
| 19:30 - 21:00 | |
| Wednesday | 06:00 - 07:30 |
| 19:30 - 21:00 | |
| Friday | 06:00 - 07:30 |
| 19:30 - 21:00 | |
| Saturday | 12:00 - 13:30 |
| Sunday | 12:00 - 13:30 |