ХИС-Маркетинг хөтөлбөр MCM клуб

ХИС-Маркетинг хөтөлбөр MCM клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ХИС-Маркетинг хөтөлбөр MCM клуб, Educational consultant, Бага тойруу, Сүхбаатарын талбай-20/4 Шуудангийн салбар-46, хайрцаг-53, Ulaanbaatar.

📚 ХҮҮХЭД БҮРД НОМ ХҮРГЭЕ! 💚ХИС-ийн Маркетингийн тэнхимийн багш, оюутнууд МСМ клуб, MCS Coca-Cola компанийн Тогтуун усны ...
22/09/2026

📚 ХҮҮХЭД БҮРД НОМ ХҮРГЭЕ! 💚

ХИС-ийн Маркетингийн тэнхимийн багш, оюутнууд МСМ клуб, MCS Coca-Cola компанийн Тогтуун усны бизнесийн хэлтсүүдтэй хамтран Төв номын сангийн хүүхдүүдэд зориулсан номын хандивын аянд нэгдэж байна.

📖 НОМ ХАНДИВЛААД FUZE TEA-ГЭЭ АВААРАЙ!

Та гэртээ цэвэрхэн, шинэвтэр эдэлсэн хүүхдийн номоо хандивлан нэг хүүхдийн мөрөөдөлд хүрэхэд хувь нэмрээ оруулаарай.

Хандивлах номд тавигдах шаардлага:

1. Хүүхдийн уран зохиолын ном
2. 2020 оноос хойш хэвлэгдсэн хүүхдийн уран зохиолын ном
3. Цэвэрхэн, шинэвтэр, 20%-иас ихгүй элэгдэлтэй байх
4. Монгол зохиолчдын хүүхдийн уран зохиолын номыг түлхүү хүлээн авна
5. Мөн бусад шинжлэх ухааны салбарын ном байж болно
Бидний гол зорилго бол Монгол хүүхдүүдэд Монгол зохиолчдын бүтээлээр дамжуулан ном унших боломж, сайхан мөрөөдөл бэлэглэх юм.

Хүлээн авах хугацаа: 2026.09.23, Лхагва гараг
⏰ 14:00–15:30
📍 ХИС-ийн 1-р байр, 205 тоот

🎁 Эхний 50 оюутанд гарын бэлэгтэй!

Тиймээс та бидэнтэй нэгдэж, нэг номоор нэг хүүхдийн мөрөөдөлд хүрэхэд хамтдаа хувь нэмрээ оруулаарай. 📖

🤍 Маш их баярлалаа
Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Хүндэтгэсэн
ХИС-ийн Маркетингийн тэнхим

04/05/2026

CampChamp тэмцээнд амжилттай оролцон 3-р байр эзэлсэн WildWind багийн бүтээлч ажлыг танилцуулж байна.
Энэхүү боломжийг олгож, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг дэмжин хамтран ажилласан MCS Coca-Cola компанид гүнээ талархал илэрхийлье.
Ирээдүйн маркетерууддаа улам их амжилт хүсье 🚀

03/05/2026

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Маркетингийн тэнхимээс зохион байгуулсан “CampChamp” тэмцээн албан ёсоор амжилттай өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг MCS Coca-Cola компани 6,400,000₮-ийн шагналын сантайгаар ивээн тэтгэж, оюутнуудад бодит бизнесийн орчинд ажиллах үнэт боломжийг олгосон нь онцлог байлаа.

💡 Тэмцээний хүрээнд оюутнууд Bonaqua брэндийн 100% rPET савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд шинэлэг, бүтээлч байдлаар таниулах маркетингийн төслүүд боловсруулж, хэрэгжих боломжтой бодит шийдлүүдийг санал болголоо.

👏 Нийт 22 баг идэвхтэй оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнд баяр хүргэе!

🤝 Хамтран ажилласан MCS Coca-Cola компанийн Усны нөөцийн хэлтсийн дарга Б.Уянга, эрхэм шүүгчид, удирдагч багш нар болон ХИС-ийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

💙Оюутнууддаа бодит туршлага олгосон үнэ цэнтэй, үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

🏆 CampChamp тэмцээний шилдгүүд тодорлоо✨🥇 1-р байр – ElUSIVE (4-р курс)  2,000,000₮ + гарын бэлэг  Удирдагч багш: Доктор...
02/05/2026

🏆 CampChamp тэмцээний шилдгүүд тодорлоо✨

🥇 1-р байр – ElUSIVE (4-р курс) 2,000,000₮ + гарын бэлэг Удирдагч багш: Доктор/Ph.D/, проф Э.Эрдэнэчимэг

🥈 2-р байр – INFINITY (4-р курс) 1,500,000₮ + гарын бэлэг Удирдагч багш: Доктор/Ph.D/, проф Э.Эрдэнэчимэг

🥉 3-р байр – WILD WIND (4-р курс) 1,000,000₮ Удирдагч багш: Доктор/Ph.D/, проф Э.Эрдэнэчимэг

✨ Тусгай байр – EcoWave (2-р курс) 300,000₮ + гарын бэлэг Удирдагч багш: Доктор/Ph.D/, Г.Дариймаа

✨ Тусгай байр – The Pure Pulse (2-р курс) 300,000₮ + гарын бэлэг Удирдагч багш: Доктор/Ph.D/, Г.Дариймаа

💙Хүрэлцэн ирсэн бүх оюутнууддаа баярлалаа💙

21/04/2026

🎓 ХИС-ийн Маркетингийн 3-р түвшний оюутнууд Дижитал маркетинг хичээлийн хүрээнд ЖДҮ болон хувиараа бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор дижитал рийл хийж гүйцэтгэлээ.

Энэхүү бүтээгдэхүүнийг иргэн Отгонбаатар
гэрийн нөхцөлд алимыг жигнэн, нухашлан
ариутгасан сав баглаа боодолд савлаж үйлдвэрлэн хүргэлтээр борлуулдаг.

✔️ Нэмэлт сахаргүй
✔️ Хадгалагч бодисгүй
✔️ Химийн орц найрлагагүй
✔️ 100% органик
✔️ Витамин C-ээр баялаг

💪 Хаврын улиралд
🛡️ Дархлаа дэмжинэ
🤧 Ханиад томуунаас сэргийлэхэд тусална
⚡ Эрч хүчийг нэмэгдүүлнэ
☎️Холбогдох утас : 88983358
✨ Жижиг бизнесээ дэмжиж, эрүүл сонголтыг түгээе

#ЖДҮДэмжих #Органик #ДархлааДэмжих #дижиталмаркетингменежмент

21/04/2026

Хүмүүнлэнгийн ухааны их сургуулийн 3-р курсын оюутнууд дижитал маркетинг хичээлийн хүрээнд Монголын жижиг дунд бизнес эрхлэгч дэмжих зорилгоор Хос ЭМЖ компанитай хамтран ажиллаж зах зээлийн судалгааны үндсэн дээр дижитал рийл хийж гүйцэтгэлээ.
Solongo soap компани маань саван болон шампунь үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээр нь 100% байгалын гаралтай гар аргаар хийсэн эко бүтээгдэхүүн юм.
Халгайтай шампунь :Үс уналтыг багасгаж , үсны ургалтыг эрчимжүүлнэ (Үнэ:12.500)
Индиго цэцэгтэй саван: Батга их гардаг эмзэг арьсанд тохиромжтой (Үнэ: 12.500)
Хар батганы саван: Арьсны гүн бохирдлыг арилгаж, хар батгыг багасгана (Үнэ: 12.500)
Утас :86039299

21/04/2026

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн “ Маркетинг Менежмент“ хөтөлбөрийн 3-р түвшингийн оюутнууд Дижитал Маркетинг хичээлийн хүрээнд жижиг дунд бизнесийн байгууллагыг дэмжих зорилготойгоор “Үүлэн ХХК“ зах зээлийн судалгаа хийж дижитал Reel-ийг хийж гүйцэтгэлээ .

Өдөр тутмын хэрэглээгээ илүү онцгой болгомоор байна уу?
Бид Монгол үхрийн цэвэр арьс шир, эсгий материалаар:

Цүнх,
Үүргэвч,
Гар цүнх
Түрийвч, карт holder,
Бүс
Арьсан болон эсгий углааш, гутал

15жилийн турш батлагдсан чанар💯

Жинхэнэ арьсан цүнх, торгон ороолт, гар хийцийн модон бүтээл — нэг удаа аваад олон жил хэрэглэнэ.”

…бүгдийг гараар урлаж, Монголчууддаа боломжийн үнээр хүргэж байна.
✨🇲🇳Монгол урчуудын уран ухаанаар бүтсэн тансаг хэрэглээг өөртөө болон хайртай хүндээ бэлэглээрэй.
#МонголБрэнд #Гарурлал

17/04/2026

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Маркетингийн 4-р курсийн оюутнууд Capstone хичээлийн хүрээнд мэдлэгээ бодит туршлага болгон хөгжүүлж, бизнесийн орчинд шууд хэрэгжүүлж байна.

Энэхүү хичээлээр дамжуулан бид жижиг, дунд бизнесүүдтэй хамтран ажиллаж, тэдний өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Үүний хүрээнд:
• Зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
• Хэрэглэгчдийн хэрэгцээ, зан төлөвийг нарийвчлан судлах
• Брэндийн онцлогт тохирсон дижитал маркетингийн шийдэл боловсруулах
• Сошиал орчинд нөлөө бүхий контент, бүтээлч рийлүүд хийх
• Брэндийн үнэ цэнэ, танигдах байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд бид “Хишигтэн” ХК Монгол гутлын брэндтэй хамтран ажиллаж байна. Тус брэнд нь чанартай дотоодын үйлдвэрлэлээс гадна хэрэглэгч бүрт өөрийн гэсэн өвөрмөц бүтээгдэхүүн бүтээх боломжийг олгодгоороо онцлогтой. Энэ удаа цоо шинэ гоёлын хавтангууд таньд санал болгож байна.

Таны санаа + бидний ур чадвар = Цор ганц, давтагдашгүй бүтээл ✨

🎨 Хүссэн зүйлээ бидэнтэй хамт бодит болгоорой:
👉 Дуртай баг, тоглогчийн жэрси
👉 Алдартнууд, киноны дүрүүдийн хөрөг
👉 Авангард, модерн арт бүтээлүүд
👉 Эсвэл бүр таны өөрийн санаанаас төрсөн цоо шинэ дизайн

💳 Мөн төлбөрөө 2 хуваан төлөх уян хатан нөхцөлтэй
📐 Хэмжээ: A4 | A3 | A2
🖼 Материал: Акрил + Метал рам + Шингэн шил

💰 Үнэ:
• A4 – 85,000₮
• A3 – 185,000₮
• A2 – 285,000₮

⏳ Бэлэн болох хугацаа: 3–5 хоног

📍 3,4-р хороолол, Дүүхээ төвийн урд, 15-р байр
📞 96119770

16/04/2026

🎀 ХИС-ийн Маркетингийн 4-р курсийн оюутнууд Capstone хичээлийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор энэ удаад “Чамин брэнд”тэй хамтрах ажиллалаа.

Chamin брэнд нь лаа, декор, зүүлт зэрэг бүтээгдэхүүнээр дамжуулан
таны орчныг илүү дулаан, гоёмсог, мэдрэмжтэй болгоход чиглэдэг ✨
🤍Өөртөө болон хайртай хүндээ бэлэглэхэд тохиромжтой
✨ Жижиг деталь том мэдрэмж
✨ Өдөр бүртээ гоо зүй нэмье
☎️Захиалга өгөх утас : 88421720

Address

Бага тойруу, Сүхбаатарын талбай-20/4 Шуудангийн салбар-46, хайрцаг-53
Ulaanbaatar

Telephone

+97686880815

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХИС-Маркетинг хөтөлбөр MCM клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ХИС-Маркетинг хөтөлбөр MCM клуб:

Shortcuts

Share