18/10/2019
Хайрлаад, харамлаад, хүндлээд байхад хайр даадаггүй хүн байхад өөрийнх нь төлөө хийсэн юм байхгүй ч миний талд зогсож байдаг хүн байдаг.
Эелдэг сайхан харьцахад өөдөөс асаж бадамладаг хүн байхад, хатуу ширүүн үг өөдөөс нь шидэж гомдооход эргээд ирдэг хүн гэж байдаг.
Амьдрал бол харьцангуй зүйл юм. Надад дургүй гэж бодож явдаг хүн намайг нууцханаар дэмжиж явдагийг, эсрэгээрээ миний найз, найз минь гэж инээж явсан хүн миний араас хутга дүрдэг хүн байж болохийг. Гэхдээ энэ бүхэн сайн зүйл инээсэн бүхэн найз биш гэдгийг ойлгож болно. Хүний зүрх сэтгэл хамгийн өөрчлөмтхий, хувирамтгай хуурамч зүйл юм. Тиймээс хүн яаж ч хувирч өөрчлөгдөж болно харин та л дотоод мөн чанартаа бусдад таалагдах гэж өөрийнхөө оршихуйт мөн чанарыг өөрчилж болохгүй та бусдын болон хэн нэгний амьдралаар амьдраагүй гэдгээ ухаар таныг шүүмжилж байгаа хүмүүс таны өмнөөс амьдрахгүй гэдгийг дахин дахин ухаар.