25/09/2021
🐥Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе
🙋♂️🙋♀️Хүүхдийн тархины хөгжлийг хэрхэн дэмжих вэ? сэдэвт мэдээлэл та бүхэндээ хүргэж байна.
👉Тархины хөгжил гэж юу вэ?
Хүний тархины үйл ажиллагааны нэгж бол нейрон хэмээх эс байдаг. Хүний тархинд 10-ийн 11 зэрэгтэй тэнцэх тооны нейрон байдаг. Гэвч тархины эс хэдий чинээ их байна тархины хөгжил төдий чинээ сайн байж чаддаггүй. Учир нь тархины эсүүдийн нарийн үйл ажиллагаа буюу нейрон хоорондын синапсын идэвхижлээр тархины хөгжил тодорхойлогдоно. Ямар ч насны хүнд олон төрлийн цэгцтэй мэдээллийг үнэрлэх, сонсох, хүрэлцэх, харах, амтлах мэдрэхүйгээр дамжуулан өгөх бүрт тархины эс хоорондийн синапс олширч, тархины хөгжил илүү эрчимжин хөгждөг байна. Сурахад нас оройтохгүй гэдэг нь үүнтэй холбоотой.
👉Тархины зүүн тал бөмбөлөгт нь үг ярианы баялагтай, дэс дараалалтай сэтгэх, шинжлэх ухаанчаар аливаад хандах, зорилго эрмэлзэлтэй байх ба аливаа зүйлийг тооцоолж анализ хийх гэх мэт үйлийг хариуцдаг.
👉Тархины баруун тал бөмбөлөг бол хүсэл мөрөөдөл, утга уянга, ургуулан бодох, орон зайн мэдрэхүйн чухал үүрэгтэй ба аливаа зүйлийг нэгтгэн дүгнэх үйлийг хариуцдаг.
Тархины баруун тал бөмбөлөг нь биеийн зүүн талын хөдөлгөөний мэдрэхүйг, зүүн тал бөмбөлөг нь биеийн баруун талын хөдөлгөөний мэдрэхүйг зөрж удирддаг.
Тиймээс доорх дасгалыг хийх бүр баруун зүүн тархи идэвхжиж, нейрон хоорондын синапсыг зэрэг хөгжүүлэх юм.
👉Аливаа цээжлэх, тогтоолгох даалгавар жишээ нь шүлэг, дуу цээжлэх нь тархины зүүн тал бөмбөлгийн үйл ажиллагааг түлхүү хөгжүүлдэг.
👉Харин харилцаа хамаарал олох, тоглох, эвлүүлэх, даган дууриах гэх мэт даалгаврууд баруун тархийг илүүтэй хөгжүүлдэг байна.
Аль нэг тархийг түлхүү хөгжүүлэхээс илүүтэй баруун, зүүн тархийг хамтад нь хөгжүүлэхэд бүхий л ур чадвар зэрэг хөгжиж, тухайн хүн амжилтанд хүрнэ гэдгийг анагаах ухаан баталсан байдаг.
👆Гэхдээ хамгийн чухал зүйл бол аливаа хөгжүүлэх үйл ажиллагаанд хүүхэд маш тайван, жаргалтай тухайн даалгавар, дасгалыг хийх хэрэгтэй байдаг ба энэ үед тархинд альфа, тета долгион үүсч, тархины хөгжил илүү эрчимтэй явагддаг байна.
2-5 насны бүх хүүхэд уг дасгалыг хийнэ. Хүүхдэд хэт амархан гэж бодсон ч та хийлгээд л үзээрэй. Харин та хүүхдээ хийж чадах бүр нь урамшуулж, магтах хамгийн чухал юм. Ингэснээр хүүхэд маань залхахгүйгээр, жаргалтайгаар дасгалаа хийх болно. Баярлалаа🤗🤗🤗