10/09/2015
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 79 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН
БҮЛГҮҮДИЙН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ “АЛТАН НАМАР”
СЭДЭВТ АЯЛАЛ ЗУГААЛГЫН УДИРДАМЖ
/2015-2016 оны хичээлийн жил/
2015.09.18
Зорилго:
Хүүхдүүдэд байгальд гарч байгаа өөрчлөлтийг танин мэдүүлэх, орчны мэдлэг төсөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хайрлах үзэлтэй болгох, эцэг эх, багш, хүүхдийн хоорондын уялдаа холбоо сайжирч ажиллахад чиглэгдэнэ.
Үйл явц:
Багш хүүхдүүдэд байгальд гарсан өөрчлөлтүүдийг ажиглуулан ярилцах
/ намрын улирлын онцлогыг танин мэдэх/
Байгалийн материалаар хүүхэд эцэг эхчүүдийн хамтын бүтээл гарган
шалгаруулах цэцэрлэгт байршуулан танилцуулах, хүүхэд бүтээлээрээ бахархах үзэл төлөвшүүлэх /
Хүүхдийн дунд буухиа тэмцээн зохион явуулах
Үйл ажиллагааг фотожуулан тайлагнах
Хамран хүрээ: Бэлтгэл А, Б, Ахлах, Дунд А,Б, бүлгийн хүүхэд багш нар, цэцэрлэгийн эцэг эхчүүд цэцэрлэгийн захиргаа хамт олон
Хугацаа: 2015он 09-ны.18 -нд 1100 - 1600цагт / үйл ажиллагаа явагдана./
Аялал зугаалага явагдах газар:
Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслан
Тавигдах шаардлага:
• Анги бүлэг бүр унаатай / туршлагатай жолоочтой байх/
• Нэгийн цуваанд явах /автобус хаяг номертой байх/
• Хүүхэд нэг бүрийг оролцуулах
• Бүлгийн эцэг эхчүүд тухайн бүлгийн автобусанд хамт явна. /хувийн машинтай явахгүй/
• Багш, хүүхэд эцэг эхийн хамт явах
• Бүлгийн хүүхдүүдийг маш сайн дулаахан хувцаслах
• Ангийн багш нар аялалд зориулсан материал хэрэгсэлтэй байх.
• Багийн нэр эмблем
• Ангийн багш нь ахлагчаар орно.
• Тэмцээний төрөлд давхардаж орохгүй
• Шүүгчийг хүндлэнэ./ шүүгчийг цэцэрлэгийн захиргаа томилно./
Дүгнэх журам:
• Багийн нийлбэр оноогоор багыг 1-3р байр эзэлүүлж “Өргөмжлөл” дурсгалын зүйлээр шагнах