Biochemistry MNUMS

Biochemistry MNUMS Educational Service

Судалгааны тойм: "Дасгалын дараах хүйтэн усанд дүрэх аргын ядаргаа болон спортын гүйцэтгэлд үзүүлэх нөлөө: Мета-анализ"Х...
03/08/2026

Судалгааны тойм: "Дасгалын дараах хүйтэн усанд дүрэх аргын ядаргаа болон спортын гүйцэтгэлд үзүүлэх нөлөө: Мета-анализ"

Хүйтэн усанд дүрэх арга (Cold Water Immersion, CWI) нь дасгалын дараах булчингийн сэргэлтийг дэмжих зорилгоор тамирчдын дунд өргөн хэрэглэгддэг сэргээх арга юм. Энэхүү арга нь дасгалын дараах булчингийн хөшүүн байдал, ядаргаа, дасгалаас үүдэлтэй булчингийн гэмтлийг бууруулах, спортын гүйцэтгэлийг сэргээхэд чиглэгддэг.

Гэсэн хэдий ч хүйтэн усанд дүрэх арга нь дасгалын дараах сэргэлт болон биеийн гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлдэг эсэх талаар өмнөх судалгаануудын үр дүн харилцан адилгүй байна. Иймээс энэхүү системчилсэн тойм, мета-анализ судалгааны зорилго нь өндөр эрчимтэй дасгалын дараах ядаргааны сэргэлт болон биеийн гүйцэтгэлд хүйтэн усанд дүрэх аргын үзүүлэх нөлөөг үнэлэхэд оршино.
🔹 Энэхүү арга нь:
* булчингийн хөшүүн байдлыг бууруулах
* ядаргааг багасгах
* дасгалын улмаас үүссэн булчингийн гэмтлийг бууруулах
* спортын гүйцэтгэлийг сайжруулах зорилготой байдаг.
📚 Судалгаанд дараах үзүүлэлтүүдийг үнэлсэн:
Субъектив үзүүлэлтүүд:
* Дасгалын дараах булчингийн хожуу өвдөлт (Delayed Onset Muscle Soreness, DOMS)
* Тамирчны өөрийн мэдэрсэн ачаалал, ядралын үнэлгээ (Rating of Perceived Exertion, RPE)
Объектив үзүүлэлтүүд:
* Эсрэг хөдөлгөөнт үсрэлтийн үзүүлэлт (Countermovement Jump, CMJ)
* Креатин киназ (Creatine Kinase, CK)
* Лактат болон лактат дегидрогеназ (LDH)
* C-реактив уураг (CRP)
* Интерлейкин-6 (IL-6) зэрэг физиологийн үзүүлэлтүүдийг шинжилсэн.
Судалгааны гол үр дүн:
1. Дасгалын дараах булчингийн өвдөлтийг бууруулсан. Хүйтэн усанд дүрэх арга хэрэглэсэн тамирчдын булчингийн хожуу өвдөлт (DOMS) болон субъектив ядралын түвшин богино хугацаанд багассан байна.
2. Булчингийн гэмтлийн зарим үзүүлэлтэд эерэг өөрчлөлт үзүүлсэн. Креатин киназын түвшин дасгалын дараах 24 цагийн хугацаанд буурсан нь булчингийн нөхөн сэргэлт сайжирсныг илэрхийлж байна.
3. Биеийн гүйцэтгэлийн сэргэлтэд тодорхой нөлөө үзүүлсэн.
4. Хүйтэн усанд дүрэх арга нь тамирчны ядаргааны мэдрэмжийг бууруулж, дараагийн бэлтгэлд бэлэн байдлыг сайжруулах боломжтой болохыг харуулсан.

Гэсэн хэдий ч C-реактив уураг (CRP) болон интерлейкин-6 (IL-6) зэрэг үрэвслийн маркеруудад 48 цагийн сэргэлтийн хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлт илрээгүй.

Судалгааны дүгнэлт: Энэхүү мета-анализ судалгаагаар хүйтэн усанд дүрэх арга нь дасгалын дараах богино хугацааны сэргэлтийг дэмжих үр дүнтэй арга болохыг харуулсан.

📖📚Дэлгэрэнгүйг:

This systematic review aims to examine the effect of cold water immersion (CWI) on fatigue recovery after high-intensity exercise and exercise performance. A...

🧬 Судалгааны тойм | Таргалалтын шинэ тайлбар: Гэдэсний бичил биетэн бор өөхөн эдийг "хувиргадаг" уу?Таргалалтыг бид ихэв...
27/07/2026

🧬 Судалгааны тойм | Таргалалтын шинэ тайлбар: Гэдэсний бичил биетэн бор өөхөн эдийг "хувиргадаг" уу?
Таргалалтыг бид ихэвчлэн илүүдэл хооллолт, хөдөлгөөний дутагдалтай холбон ойлгодог. Харин Nutrition & Metabolism сэтгүүлд 2026 онд нийтлэгдсэн шинэ тойм судалгаа таргалалтын эмгэг жамд гэдэсний бичил биетэн (gut microbiota) ямар чухал үүрэгтэйг онцлон харуулжээ.
Судлаачдын дүгнэснээр, гэдэсний бичил биетний тэнцвэр алдагдах (gut dysbiosis) үед богино гинжин тосны хүчил (SCFAs), хоёрдогч цөсний хүчил, липополисахарид (LPS) зэрэг молекулуудын өөрчлөлтөөс бага зэргийн үрэвсэл архаг үүсэж, бор өөхөн эдийн (Brown Adipose Tissue, BAT) дулаан үүсгэх үйл ажиллагаа дарангуйлагддаг байна. Үүний үр дүнд бор өөхөн эд нь энерги шатаадаг төлөвөөс энерги хуримтлуулдаг төлөвт шилжих бөгөөд үүнийг BAT whitening (бор өөхөн эдийн цайралт) гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл таргалалтын үед BAT-ийн бүтэц, үйл ажиллагаа алдагдаж, өөх тос ихээр хуримтлуулсан цагаан өөхтэй төстэй хэлбэрт шилждэг бөгөөд үүнийг BAT whitening гэж нэрлэдэг байна.
Энэхүү өөрчлөлтийн үед:
- UCP1 болон дулаан үүсэлтийн үйл явц (thermogenic), түүнд оролцдог генүүдийн илэрхийлэл буурна.
- Митохондрийн үйл ажиллагаа алдагдаж, исэлдэлтийн фосфоржилт (oxidative phosphorylation, OXPHOS) болон өөхний хүчлийн исэлдэлт саарна.
- Үрэвслийн цитокинууд (TNF-α, IL-6), TLR4/NF-κB дохиоллын зам идэвхжин инсулины эсэргүүцэл нэмэгдэнэ.
- Энергийн зарцуулалт буурч, таргалалт болон бодисын солилцооны хам шинжийн эрсдэл нэмэгддэг.
Судалгааны бас нэгэн чухал дүгнэлт нь гэдэс–элэг–бор өөхөн эдийн (gut–liver–BAT axis) харилцан холбоог эмчилгээний шинэ бай болгон тодорхойлсон явдал юм. Судлаачид хүнсний эслэг ихтэй хооллолт, полифенол агуулсан хүнс, пребиотик, пробиотик, постбиотик, тогтмол дасгал хөдөлгөөн зэрэг нь гэдэсний микробиотын үйл ажиллагааг сайжруулж, бор өөхөн эдийн термогенезийг сэргээх боломжтой гэж үзжээ. Ингэснээрээ ирээдүйн таргалалтын эмчилгээ зөвхөн илчлэгийг хязгаарлахад бус, гэдэсний бичил биетэн–бор өөхөн эд–митохондрийн үйл ажиллагааны харилцан холбоог сэргээхэд чиглэх төлөвтэй байна.

📚 ДЭЛГЭРЭНГҮЙГ:

Obesity reflects a chronic imbalance between energy intake and expenditure, accompanied by metabolic inflammation and ectopic lipid deposition. Accumulating evidence indicates that gut microbiota dysbiosis reshapes host nutrient handling and endocrine-immune signaling, with downstream consequences f...

🧬 Бодисын солилцооны судалгаанд шинэ нээлтӨөх тосны солилцоог удирдах шинэ "унтраалга" илэрлээ. Сүүлийн жилүүдэд таргала...
21/07/2026

🧬 Бодисын солилцооны судалгаанд шинэ нээлт
Өөх тосны солилцоог удирдах шинэ "унтраалга" илэрлээ. Сүүлийн жилүүдэд таргалалт болон бодисын солилцооны эмгэгүүдийн молекул механизмын судалгаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд The EMBO Journal (2025)-д хэвлэгдсэн энэхүү судалгаа нь митохондрийн гаднах мембраны уураг болох MTCH2 (Mitochondrial Carrier Homolog 2)-ийн бодисын солилцоог зохицуулах шинэ үүргийг тодорхойлжээ.

Судалгаанд MTCH2-г нокаут хийн (MTCH2 knockout) эсүүдэд метаболомик, липидомикс, митохондрийн амьсгалын гинжин урвал зэргийг сонгомол болон сонгомол бус байдлаар үйлчлэх замаар орчин үеийн аргуудыг ашиглан метаболизмын өөрчлөлтийг үнэлсэн байна. Үр дүнд нь MTCH2 дутагдсан эсүүдэд AТФ-ийн хэрэгцээ нэмэгдэж, митохондрийн исэлдэлтийн фосфоржилт (OXPHOS) эрчимжин, амин хүчил, нүүрс ус болон өөх тосны исэлдэлт эрс нэмэгдсэн нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ AДФ/AТФ болон НАД⁺/НАДH-ийн харьцаа өсөж, эсүүд энергийн дутагдлыг нөхөх зорилгоор катаболик төлөвт шилждэг болохыг харуулсан байна.

Нөгөө талаас MTCH2-ийн дутагдал нь мембраны липидийн нийлэгжилтийг бууруулж, хадгалалтын липид болон липидийн дуслын хуримтлалыг нэмэгдүүлсэн бөгөөд эдгээр өөрчлөлт нь митохондрийн энерги үйлдвэрлэлийг дэмжих, дасан зохицох механизм байж болохыг судлаачид тайлбарласан байна.

Хамгийн сонирхолтой нь MTCH2-ийн алдагдал нь өөхний эсийн урьдал хэлбэрээс өөхний эс болж ялгаран хөгжих (адипогенез) процессыг саатуулсан байна. Өөрөөр хэлбэл, эсүүд өөх тос хуримтлуулах анаболик төлвөөс илүүтэй энерги үйлдвэрлэх катаболик төлөвт шилжсэнээр өөхний эд үүсэх явцыг дарангуйлжээ гэж үзсэн байна.
Энэхүү судалгаа нь MTCH2 нь зөвхөн митохондрийн бүтцийн уураг бус, эсийн энергийн эрэлт, митохондрийн үйл ажиллагаа болон өөхний эдийн хөгжил хоорондын уялдаа холбоог зохицуулдаг төв молекул болохыг харуулж байна. Иймээс MTCH2 нь таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин болон бусад бодисын солилцооны эмгэгүүдийн эмчилгээний шинэ молекулыг бай болгох өндөр боломжтойг энэхүү бүтээл онцолжээ.

📖 Дэлгэрэнгүйг: https://link.springer.com/article/10.1038/s44318-024-00335-7

Mitochondrial carrier homolog 2 (MTCH2) is a regulator of apoptosis, mitochondrial dynamics, and metabolism. Loss of MTCH2 results in mitochondrial fragmentation, an increase in whole-body energy utilization, and protection against diet-induced obesity. In this study, we used temporal metabolomics o...

Ксилолигосахаридууд (XOS) нь биологийн өндөр ач холбогдолтой пребиотик нэгдлүүд бөгөөд хөдөө аж ахуйн хаягдлыг зардал ба...
27/06/2026

Ксилолигосахаридууд (XOS) нь биологийн өндөр ач холбогдолтой пребиотик нэгдлүүд бөгөөд хөдөө аж ахуйн хаягдлыг зардал багатайгаар цэвэршүүлэх аргаар гарган авах боломжтой юм.
Доктор Ч.Одгэрэл нарын энэхүү судалгаанд улаан буудайн хальс болон шар айраг үйлдвэрлэлийн хаягдал түүхий эдээс гарган авсан ксилолигосахаридыг амьтанд хэрэглүүлээд Bifidobacterium spp., Lactobacillus spp. зэрэг ашигтай бактерийн хэмжээг өтгөн, мухар гэдэсний агуулагдахуунд тодорхойлоход XOS-ийн концентрац нэмэгдэхэд ашигтай бактерийн тоо нэмэгдэх эерэг хамааралтай байжээ. Мөн Akkermansia muciniphila бактерийн тархалт нэмэгдсэн бөгөөд XOS нь гэдэсний салстын бүтцийн бүрэн бүтэн байдлыг хадгалах хамгаалах үйлдэлтэй байж болохыг харуулжээ.

Дараах холбоосоор дэлгэрүүлэн уншина уу:

The study revealed that xylooligosaccharides (XOS) derived from Mongolian food manufacturing by-products such as wheat bran and brewer's grain promoted good gut bacteria and protect intestinal mucus....

Өгүүллийн нэр: Effect of smoking on vitamin D status in the adults of Henan, China: the role of HDL-C and LDL-C Энэхүү с...
23/06/2026

Өгүүллийн нэр: Effect of smoking on vitamin D status in the adults of Henan, China: the role of HDL-C and LDL-C
Энэхүү судалгаанд Хятадын Хэнань мужийн насанд хүрэгчдийн дунд тамхи таталт нь Д витамины хэмжээ болон Д витамины дутагдалд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгаанд 2018–2019 оны архаг өвчин, хоол тэжээлийн тандалтын мэдээлэлд үндэслэн нийт 8454 насанд хүрэгчийг хамруулж, тэдний цусан дахь 25(OH)D буюу Д витамины үзүүлэлт болон ИНЛП, БНЛП-ийг хэмжсэн байна.
Судалгааны үр дүнгээс харахад тамхи татдаг эрэгтэйчүүдийн цусан дахь Д витамины хэмжээ тамхи татдаггүй эрэгтэйчүүдээс бага байсан бөгөөд тамхидалт нь эрэгтэйчүүдэд Д витамины багадалт болон дутагдлын эрсдэлийг нэмэгдүүлж байжээ. Тухайлбал, тамхи татдаг эрэгтэйчүүдийн Д витамины (25(OH)D) дундаж хэмжээ 18.2 нг/мл байсан бол тамхи татдаггүй эрэгтэйчүүдэд 19.8 нг/мл байв. Мөн тамхи татдаг эрэгтэйчүүдэд Д витамины багадалт үүсэх эрсдэл 134%-иар, Д витамины дутагдал үүсэх эрсдэл 65%-иар нэмэгдсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн хувьд тамхидалт болон Д витамины хэмжээ хооронд статистикийн ач холбогдолтой холбоо илрээгүй байна. Судлаачид үүнийг эмэгтэйчүүдийн дунд тамхи таталтын түвшин маш бага байсантай холбоотой байж болохыг тэмдэглэсэн.
Мөн судалгаагаар цусан дахь ИНЛП болон БНЛП-ийн түвшин тамхины Д витаминд үзүүлэх нөлөөг өөрчилж байгааг тогтоосон. Ялангуяа ИНЛП багатай, БНЛП өндөртэй эрэгтэйчүүдэд тамхи татах нь Д витамины дутагдал үүсэх эрсдэлийг хамгийн их нэмэгдүүлж, Д витамины багадалт үүсэх магадлал 8.24 дахин, Д витамины дутагдал үүсэх магадлал 4.08 дахин өндөр байсан байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос уншина уу:

Smoking has been reported to be associated with vitamin D (VD) status, but the evidence is limited. A cross-sectional study was conducted aiming to examine whether there is any effect of smoking on VD status in the adults based on the data sourced from the chronic diseases and nutrition surveillance...

Биохимийн тэнхим дээр хэрэгжиж буй АШУҮИС-NYUAD хамтарсан төслийн хүрээнд “Introduction of Exome sequencing in Clinical ...
13/06/2026

Биохимийн тэнхим дээр хэрэгжиж буй АШУҮИС-NYUAD хамтарсан төслийн хүрээнд “Introduction of Exome sequencing in Clinical and Research Applications” сэдэвт сургалт АШУҮИС-ийн Төв байр, Ахисан түвшний сургуулийн 9 тоотод зохион байгуулагдаж байна.

Ген секвенс, геномикс, мультиомиксийг биоанагаах ухаан, эмнэлзүйн салбарт хэрэглэх тухай сургалт юм.

Энэхүү сургалт маань 5 өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр, маргааш онолын лекцүүд, 15-17-ны өдрүүдэд дадлага хэлбэрээр явагдана. Дараагийн удаа лабораторид суурилсан сургалт хийгдэх болно.

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн
Биохимийн тэнхим

БҮРТГЭЛИЙН СҮҮЛИЙН ӨДӨР!!!Та бүхэн амжиж бүртгүүлээрэй 📚
11/06/2026

БҮРТГЭЛИЙН СҮҮЛИЙН ӨДӨР!!!
Та бүхэн амжиж бүртгүүлээрэй 📚

Анагаах, биологи, мал аж ахуй, хөдөө аж ахуй болон бусад салбарт ажилладаг мэргэжилтнүүд, судлаачид, суралцагсдыг сургал...
03/06/2026

Анагаах, биологи, мал аж ахуй, хөдөө аж ахуй болон бусад салбарт ажилладаг мэргэжилтнүүд, судлаачид, суралцагсдыг сургалтанд урьж байна.
Лекц амралтын өдрүүдээр төлбөргүй, сонирхсон хэн бүхэнд нээлттэй. Дадлага бүртгүүлсэн хүмүүст, компьютерт нь программ суулгаж, секвенс үр дүнгийн бодит тохиолдлууд дээр ажиллана, төлбөр 200000 төг.

Resistant starch буюу хоол боловсруулах зам, нойр булчирхайн амилаза энзимд тэсвэртэй, задардаггүй цардуулЗун цаг, яланг...
01/06/2026

Resistant starch буюу хоол боловсруулах зам, нойр булчирхайн амилаза энзимд тэсвэртэй, задардаггүй цардуул

Зун цаг, ялангуяа баяр наадмын үеэр илчлэг багатай хоолны дэглэм барьдаг, таргалалт, чихрийн шижин зэрэг эмгэгтэй, гурил будаа зэрэг цардуул ихтэй хоол хүнс хорьдог хүмүүсийн хувьд дэглэм алдах эрсдэл их байдаг.
Цардуул шүлсний болон нойр булчирхайн амилаза энзимээр задран глюкозыг үүсгэн гэдэсний ханаар шимэгддэг.
Тэгвэл тэсвэрт цардуул амилазагаар задралгүй бүдүүн гэдсэнд хүрч хэвийн бичил биетний энзимийн нөлөөгөөр ферментацид орж пребиотик нөлөө үзүүлдэг, өөрөөр хэлбэл хүнсний эслэг шиг нөлөөтэй.
Гэхдээ дотроо бас олон янз байна.
Ийм цардуул юунд их байдаг вэ?
Бүхэл үрийн гурил, шош, буурцагт ургамал, ногоон гадил, түүхий төмс гээд олон зүйлд бий. Сонирхолтой нь цардууллаг хүнс болох төмс, цагаан будаа, гоймон, овъёосыг чанаж, жигнэж боловсруулаад хөргөгчинд хөргөж хонуулах (12 цаг) явцад желатинжих, кристаллжих зэрэг үйл явцын дараагаар цардуулын нэг хэсэг нь (25-30%) ретроград буюу тэсвэрт цардуулд шилжиж, амилаза энзимээр задрахгүй хэлбэрт ордог, өөрөөр хэлбэл глюкоз үүсгэн задардаггүй. Будаа, гурил, гоймон, төмсөө чанаж, жигнэж болгочихоод хөргөгчинд хонуулаад эсвэл хөлдөөгөөд дараа нь идвэл илчлэг нь буурч байна гэсэн үг. Зарим хүмүүс талхаа ч хөлдөөж иддэг болоод байгаа. Гэхдээ бүх цардуул тэсвэрт цардуулд шилждэггүй шүү!
Шинжлэх ухааны нотолгоо талаас нь дараах өгүүллээс дэлгэрүүлээд уншаарай.

https://www.sciencedirect.com/science/article/pii/S1756464622001645

2016 оны Био-Анагаахын ангийн төгсөгчид Алтангагнуур төгсөлтийн 10 жилийн ойгоороо Биохимийн тэнхимд ирж багш нартаа хүн...
31/05/2026

2016 оны Био-Анагаахын ангийн төгсөгчид Алтангагнуур төгсөлтийн 10 жилийн ойгоороо Биохимийн тэнхимд ирж багш нартаа хүндэтгэл үзүүлэв. Хими-Биохимийн тэнхим 2011 оны БА судлаачийн ангийг хариуцаж байсан ба куратор багшаар БУ-ы доктор, дэд профессор Л.Наранцэцэг ажиллаж байв.

Address

АШУҮИС, Төв байр 414 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97699826664

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Biochemistry MNUMS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Biochemistry MNUMS:

Shortcuts

Share

Category