29/09/2026
🌈 ХҮҮХДИЙН ЕРТӨНЦӨӨР ХАМТДАА АЯЛЦГААЯ 🌈
💛 Хүүхдийнхээ нэг өдрийг түүний нүдээр харж,
🎈 тоглож,
🎨 бүтээж,
🧩 суралцаж,
💬 ярилцаж,
❤️ хамтдаа дурсамж бүтээхээр “Хүүхдийн ертөнцөөр хамтдаа аялцгаая” өдөрлөгтөө эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг урьж байна.
Энэ өдөр бид:
✨ Хүүхэд хэрхэн тоглож, суралцдагийг хамтдаа мэдэрнэ.
✨ Хүүхдийн хөгжлийг дэмжих тоглоом, даалгаварт оролцоно.
✨ Хүүхдийнхээ хэрэгцээ, сонирхлыг илүү сайн ойлгох боломж бүрдүүлнэ.
✨ Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцана.
✨ Амттай, эрүүл хоолны дээжээс амтална.
✨ Цаашдын гэр бүл–цэцэрлэгийн хамтын ажиллагааныхаа талаар санал бодлоо хуваалцана.
👨👩👧👦 Хүүхэд тань цэцэрлэгтээ нэг өдрийг хэрхэн өнгөрөөдгийг өөрийн биеэр мэдэрч үзээрэй.
📅 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр /Баасан гараг/
📍 Эрдэнэбүрэн цэцэрлэг
💐 Таны оролцоо хүүхдийн тань хөгжил, аз жаргалд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр юм.