18/01/2024
Харвардын Их сургуулийн бизнесийн удирдлагын профессор Клэйтон Кристэнсен 2010 онд Харвардын бизнесийн төгсөгчдөд зориулан уншсан нэгэн лекцэндээ "Ажил, карьертаа хэдий амжилттай явж, амжилтын оргилд ойр хүрсэн ч эргээд амьдралын утга учраа олж харж чадаагүйгээсээ болж аз жаргалгүй амьдрах болсон хүмүүс маш олон байна" хэмээн онцолж, төгсөгчдөд эцсийн замдаа мухардалд хүрэхгүйн тулд, амьдралын утга учир өгөх тэрхүү ажил мэргэжил, сонголт, шийдвэрийг гаргахыг зөвлөсөн байдаг.