04/07/2026
[English below]
Лондон хотноо болсон Дэлхийн Гэр оронгүйдлийн асуудлаархи хүрээлэнгийн энэ жилийн хурлын онцлох сэдэв нь гэр оронгүй болох эрсдэлтэй гэр бүл, хүмүүсийг гэр орноо алдахгүй, тэндээ байх бүх л боломжоор хангаж, урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрүүдийн туршлага солилцох хүрээнд явагдлаа. Энэхүү хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю. Отгонбилэг, Cognos International LLC - Research & Evaluation Company-ийн захирал Ө. Эрдэнэчимэг нар оролцож, Монгол улсад гэр оронгүйдлийн асуудлын нөхцөл байдлыг танилцууллаа.
Түүнчлэн, Английн Ханхүү Уиллиамс энэ асуудалд онцгойлон анхаарч, 3 жилийн өмнөөс 'Homewards' хэмээх гэр оронгүйдлээс урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба Англид сурагчид, гэр бүлүүдийг хэрхэн гэр оронгүй болохоос урьдчилан сэргийлж байгаа ажлуудаа мөн танилцууллаа.
-------------------------------------------------------------
This year's highlight of Vanguard Summit in London by Institute of Global Homelessness was preventing homelessness - keeping people and families housed who are at risk of becoming homeless. Ms. Otgonbileg Yura, Director of Social Welfare Policy Implementation Department of Ministry of Family, Labour and Social Protection and Ms. Erdenechimeg Ulziisuren, CEO & Founder of Cognos International LLC - Research & Evaluation Company participated in the panel discussion sharing about current state and legal environment related to homelessness in Mongolia.
William, Prince of Wales, delivered a presentation on how Homeward program is making impact to prevent homelessness among students and families and communities, which he started 3 years ago in the UK.