Монгол Коосэн Технологийн Коллеж

Монгол Коосэн Технологийн Коллеж Мөрөөдлөө бүтээе!
15 настай элсэж, 20 насандаа инженер болно. Create your dreams!
夢を創ろう!

Манай сургуулийн барилгын инженерийн ангийн 2026 оны төгсөгч И.Ундармаа Токио хотын Чиба мужид байрлах “Кисо жибан косал...
28/09/2026

Манай сургуулийн барилгын инженерийн ангийн 2026 оны төгсөгч И.Ундармаа Токио хотын Чиба мужид байрлах “Кисо жибан косалтантс” ХК-д инженерээр ажиллахаар Япон улсыг зорилоо.
Амжилт хүсье!

Токио хотын Шинагава дүүргийн бүс нутаг, аж үйлдвэрийг дэмжих хэлстийн дарга К.Ёшиока тэргүүтэй төлөөлөгчид манай сургуу...
28/09/2026

Токио хотын Шинагава дүүргийн бүс нутаг, аж үйлдвэрийг дэмжих хэлстийн дарга К.Ёшиока тэргүүтэй төлөөлөгчид манай сургуультай танилцлаа. Энэ удаа тус дүүргийн захиргаа болон ААН-ийн хүмүүс ажлын болон үйлдвэрлэлийн дадлагын ярилцлагаа манай сургуульд зохион байгуулахаар ирсэн билээ.

Токио хотын Шинагава дүүргээс жил бүр 3-р курсийн оюутнуудад зориулан явуулдаг карьерын тухай лекц боллоо. Шинагава дүүр...
28/09/2026

Токио хотын Шинагава дүүргээс жил бүр 3-р курсийн оюутнуудад зориулан явуулдаг карьерын тухай лекц боллоо. Шинагава дүүргийн бүс нутаг, аж үйлдвэрийг дэмжих хэлтсийн дарга К.Ёшиока мэндчилгээ дэвшүүлж, хуульч Ю.Касама, Р.Сатоо нар карьераа хэрхэн төлөвлөх тухай лекцийг тавьсан. Мөн Шинагава дүүргийн танилцуулгыг тус дүүргийн ажилтан С.Хашимото хийсэн бөгөөд Шинагава дүүргийн компанид ажиллаж байгаа манай сургуулийн төгсөгч Б.Мөнхжин болон С.Од-Эрдэнэ нар өөрийн туршлагаас ярьж, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. Энэ жилийн лекцийг хөдөө орон нутгийн 3 коосэн сургуульд шууд дамжууллаа.

Манай сургуулийн компьютерын ухааны ангийн 2026 оны төгсөгч Б.Төгөлдөр Токио хотын Шинагава дүүрэгт байрлах “Эй Ар Си”ХК...
26/09/2026

Манай сургуулийн компьютерын ухааны ангийн 2026 оны төгсөгч Б.Төгөлдөр Токио хотын Шинагава дүүрэгт байрлах “Эй Ар Си”ХК-д инженерээр ажиллахаар Япон улсыг зорилоо.
Амжилт хүсье!

Нагано коосэнгийн багш Х.Кодама, Мүроран Технологийн Их сургуулийн багш Т.Сэки нар манай сургуульд зочиллоо. Нагано коос...
25/09/2026

Нагано коосэнгийн багш Х.Кодама, Мүроран Технологийн Их сургуулийн багш Т.Сэки нар манай сургуульд зочиллоо. Нагано коосэнгийн биеийн тамирын багш Х.Кодама манай сургуулийн оюутны шигшээ багийн бэлтгэлд зөвлөгөө өгч, хамтран ажиллах талаар санал солилцов.

24/09/2026

【2026 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэх тухай】
🇯🇵🇲🇳9 дүгээр сарын 24-ний өдөр, 2026 онд Японы Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэх хувь хүн болон байгууллагыг олон нийтэд зарлалаа. Монгол Улсаас япон хэлний боловсрол, япон загварын сургалтыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах 2 эрхэм уг өргөмжлөлийг хүртэх болсон юм.
🔹Эрдэнэбаярын Батжаргал, Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүн
1996 оноос МУИС-д япон хэлний багшаар ажиллаж эхэлснээс хойш олон жилийн турш япон хэлийг түгээн дэлгэрүүлэх, япон хэлтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд хичээл зүтгэл гаргаж ирсэн. Мөн 1998 онд Монголын Япон хэлний багш нарын холбооны нарийн бичгийн дарга, 2016 онд тус холбооны тэргүүнээр томилогдон ажиллаж, япон хэлний багш нар бэлтгэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ. Тэргүүнээр томилогдсоноос хойш япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт, уран илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах зэрэг япон хэл болон япон хэлний боловсролтой холбоотой олон арга хэмжээг удирдан зохион байгуулж, япон хэлний боловсролыг хөгжүүлэх, чанарыг сайжруулахад томоохон гавьяа зүтгэл гаргасан билээ. Тэрбээр 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс дахь япон хэлний боловсрол, япон хэлний багш нарыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
🔹Мөнх-Очирын Сэргэлэн, “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал
1992 онд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжлийн сургуулийн анхны оюутны нэг болж Япон Улсад суралцаж ирснийхээ дараа 2008 оноос япон загварын Коосэн сургалтын тогтолцоог Монголд нутагшуулах үйлсэд хүчин чармайлт гаргасан юм. “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” ТББ болон “Сасакава энхтайвны сан” зэрэг байгууллагын дэмжлэгээр Монголын Техник, Технологийн Дээд Сургуульд байгуулагдсан япон загварын коосэн сургалтын “Загвар анги”-ийн үйл ажиллагааг хариуцан ажилласан нь амжилттай болсон тул үүнд тулгуурлан байгуулагдсан “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирлаар 2016 онд томилогдсон. Тэрбээр сургалтын үйл ажиллагааны зэрэгцээ тус коллежийг Японы коосэн сургуулийн адил дэд бакалаврын зэрэг олгох дээд боловсролын байгууллага болгон хүлээн зөвшөөрөх хууль зүйн орчныг бүрдүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж, 2023 оны холбогдох хууль тогтоомжийн шинэчлэлд хувь нэмэр оруулсан зэрэг япон загварын коосэн сургалтыг нутагшуулж түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
🇯🇵🇲🇳Гадаад хэргийн сайдын өргөмжлөл нь, олон улсын харилцааны бүхий л салбарт амжилттай ажиллан, Япон Улс болон бусад улс орнуудтай найрамдалт, найрсаг харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй олон хүнээс онцгой амжилт гаргасан хувь хүн, байгууллагын гавьяа зүтгэлийг сайшаахын зэрэгцээ тэдний үйл ажиллагааг ард иргэд сайтар ойлгож, дэмжихийг хүсэх зорилготой юм.

Японы ГХЯ: https://www.mofa.go.jp/press/release/pressite_000001_02678.html

Японы ЭСЯ:
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/FMC_2026_mn.html

24/09/2026
Манай сургуулийн компьютерын ухааны ангийн 2026 оны төгсөгч Г.Энх-Учрал Токио хотын Шинагава дүүрэгт байрлах “Токио сист...
22/09/2026

Манай сургуулийн компьютерын ухааны ангийн 2026 оны төгсөгч Г.Энх-Учрал Токио хотын Шинагава дүүрэгт байрлах “Токио систем хаус”ХК-д инженерээр ажиллахаар Япон улсыг зорилоо.
Амжилт хүсье.

2026-2027 оны хичээлийн жилийн “Намрын спартакиад” амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулийн аварга ангиар 2-4, 2-5 анг...
21/09/2026

2026-2027 оны хичээлийн жилийн “Намрын спартакиад” амжилттай зохион байгуулагдлаа.
Сургуулийн аварга ангиар 2-4, 2-5 ангийн хамт олон шалгарсанд баяр хүргэе!👏
Нийт оролцсон баг тамирчид болон ангиа дэмжихээр ирсэн багш нартаа баярлалаа!

Сэндай коосэн дээр зохион байгуулагдсан "Сакура сайэнс" хөтөлбөрийн сүүлийн өдөр оюутнууд японоор тайлан тавьж, мөн Ооса...
19/09/2026

Сэндай коосэн дээр зохион байгуулагдсан "Сакура сайэнс" хөтөлбөрийн сүүлийн өдөр оюутнууд японоор тайлан тавьж, мөн Оосаки хотын захиргаа болон аж үйлдвэрээр зочиллоо.

Address

БГД, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө/90
Ulaanbaatar
16081

Opening Hours

Monday 07:30 - 16:00
Tuesday 07:30 - 16:00
Wednesday 07:30 - 16:00
Thursday 07:30 - 16:00
Friday 07:30 - 16:00

Telephone

+97670007624

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Коосэн Технологийн Коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол Коосэн Технологийн Коллеж:

Shortcuts

Share