Аюулгүй Ажиллагааны Сургалт

Аюулгүй Ажиллагааны Сургалт Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа Мэргэжил Дээшлүүлэх су? Occupational Safety and Health

09/06/2025

АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ...

/Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүргэх зөвлөмж/
✅Аюулгүй орчин бүрдүүлэх:
🔹Тавилга, цахилгаан хэрэгсэл, химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар байршуулах.
🔹Цонхны түгжээ, шатны хаалт зэрэг хамгаалалтын хэрэгсэл ашиглах.
🔹Цонх тагтны доор тавилга, эд хогшил байршуулахаас зайлсхийх.
✅Хяналт тавих:
🔹Хүүхдийг тоглож байх үед нь анхааралтай хянах, хүүхэд тоглож дуусангуут тоглоомыг хураах.
🔹Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүй аливаа зүйлийг илрүүлж сэрэмжлүүлэх.
✅Зөвлөгөө, мэдээлэл өгөх:
🔹Хүүхдэд учирч болзошгүй осол аюулын талаар тайлбарлах.
🔹Аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх.
✅Ахуйн хүрээн дэх орчны аюулгүй байдлыг хангах:
🔹Цахилгааны залгуурын хамгаалалт, шүүгээний түгжээ, халуун шингэнийг халуун тусгаарлагч саванд хадгалах...
✅АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОСОЛ ГЭМТЛИЙН ТҮГЭЭМЭЛ ШАЛТГААНУУД:
📍Уналт: Шат, тавцан, цонх зэрэг өндөр газраас унах.
📍Түлэгдэлт: Халуун шингэн, хоол хүнс, цахилгаан хэрэгсэлд хүрэх.
📍Химийн хордлого: Эмийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг санамсаргүй хэрэглэх.
📍Цахилгааны осол: Залгуур, цахилгаан хэрэгсэлтэй буруу харьцах.
‼ Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ТАНЫ ХАРАА ХЯНАЛТ, ХҮҮХДЭДЭЭ ТАВЬЖ БУЙ АНХААРАЛ ХАЛАМЖ ХАМГААС ЧУХАЛ.

14/05/2025

👉Та химийн бодисууд хүний биед ямар замаар нэвтрэх талаар мэдэх үү?
👉Та өөрийгөө болон дотнын хүмүүсээ химийн бодисын хордлогод өртөх эрсдэлээс сэргийлээрэй!

05/05/2025
24/04/2025
24/03/2025

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЯН-2025” НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

📌“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2025” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт уриан дор зохион байгуулагдана.

📌Аяны нээлтийн арга хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 09.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд болно.

📌Та бүхэн дараах QR-р бүртгүүлнэ үү.

Address

Ulaanbaatar
146000

Alerts

Be the first to know and let us send you an email when Аюулгүй Ажиллагааны Сургалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Аюулгүй Ажиллагааны Сургалт:

Shortcuts

Share

Category