Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их Сургууль

Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их Сургууль Эрхэм зорилго:
Ажил, амьдралд бэлтгэгдсэн
мэргэжилтэн төгсгөнө.

https://www.facebook.com/share/17djrmtZqe/?mibextid=wwXIfr
02/06/2026

https://www.facebook.com/share/17djrmtZqe/?mibextid=wwXIfr

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 61 жилийн түүхт “Хүнс, технологийн цогцолбор сургууль”-ийн үйл ажиллагаа, сургалтын тогтолцоотой танилцлаа. Мөн Болов...

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД  🏢ХҮТИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ДЭМЖИН 🏃‍♀️‍➡️“УЛААНБААТАР МАРАФОН...
26/05/2026

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД 🏢ХҮТИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ДЭМЖИН 🏃‍♀️‍➡️“УЛААНБААТАР МАРАФОНД” “ОРОЛЦЛОО

Нийгмийн хариуцлагын хүрээнд 👫Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн багш, оюутнууд нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зохион байгуулагдсан марафонд идэвхтэй оролцлоо.

✨Тус арга хэмжээнд сургуулиа төлөөлөн Сургалтын менежер Б.Батцоож, Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа, ахлах багш Б.Энхцэцэг, багш Э.Батчимэг нар болон магистр, бакалаврын ангийн оюутнууд марафоны уралдаанд оролцогчид зай тус бүрд дараах байдлаар хүч сорин оролцлоо. Үүнд:

🏃‍♀️Хагас марафон (21.095 км): 2 оюутан
🏃Спортын гүйлт (10 км): 2 оюутан
🏃‍♂️Эрүүл мэндийн гүйлт (5 км): 20 оюутан, 4 багш

Оролцогчид өөрсдийн бие бялдрын бэлтгэл, тэсвэр хатуужлаа сорин, хамтын уур амьсгалд идэвх санаачилгатай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн амжилттай гүйцэтгэл үзүүллээ.
🏃‍♂️Марафоны үеэр багш, оюутнууд харилцан бие биенээ дэмжиж, багаар ажиллах чадвар, зохион байгуулалт, сахилга хариуцлагыг өндөр түвшинд харуулсан нь онцлог байв. Мөн энэхүү арга хэмжээ нь оролцогчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
🏢Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн багш, оюутнууд та бүхнийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлэн, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалж байна.

Залуу насны эрч хүч, тэсвэр хатуужлаараа бид илүү ихийг бүтээнэ.🥰🥰🥰
https://itech.edu.mn/mn/51/0/1299

✨ Өнөөдөр бидний бахархал болсон эрхэм багш, төгсөгчид төрийн дээд шагналаар шагнагдлаа ✨🔸 Хөдөлмөрийн гавьяаны улаан ту...
21/05/2026

✨ Өнөөдөр бидний бахархал болсон эрхэм багш, төгсөгчид төрийн дээд шагналаар шагнагдлаа ✨

🔸 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Багш С.Эрдэнэчимэг

🔸 Алтангадас одонгоор
Төгсөгч, багш Д.Дэвшил

🔸 Хөдөлмөрийн хүндэт медалиар
Төгсөгч, багш, мастер тогооч Э.Энхбаяр
Э.Тэнгэр
Э.Хангарьд
С.Түвшинтөр

Эрдэм мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ үе үед түгээж яваа та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе.
Та бүгдийн бүтээсэн амжилт, хүмүүжүүлсэн шавь нар бүхэн бидний бахархал билээ 🤍

Address

Хан-Уул 3-р хороо
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их Сургууль:

Shortcuts

Share