19/09/2026
🇨🇳 ХЯТАД ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ТҮВШИН ТОГТООХ HSK, HSKK ШАЛГАЛТЫН СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
📚 Манай сургууль нь 2017 оноос эхлэн суралцагчдаа жил бүр өвөл болон хаврын улиралд хоёр удаа нэгдсэн байдлаар HSK, HSKK шалгалтад хамруулж ирсэн билээ.
2025–2026 оны хичээлийн жилд манай сургуулийн дунд, ахлах ангийн нийт суралцагчдын 76 хувь нь 2026 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан HSK, HSKK шалгалтад амжилттай хамрагдаж, хятад хэлний мэдлэг, чадвараа олон улсын түвшинд баталгаажууллаа. 👏
Суралцагчид маань HSK, HSKK шалгалтад хамрагдсанаар:
🌟 Олон улсын түвшний шалгалтаар өөрийн хятад хэлний бодит түвшинг үнэлэх
🌟 Хятад хэл сурах хүсэл, эрмэлзлээ нэмэгдүүлэх
🌟 БНХАУ-д суралцахад шаардлагатай хэлний суурь мэдлэг, чадвараа системтэйгээр бүрдүүлэх
🌟 Цаашдын хэлний сургалт, хөгжлийн зорилгоо тодорхойлох зэрэг олон давуу талтай.
🌟 Энэхүү амжилт нь суралцагчдын маань хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр дүн төдийгүй тэднийг амжилттай бэлтгэсэн багш нарын мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.
👏 Хүүхэд бүрийн мэдлэг, чадварыг хөгжүүлж, HSK, HSKK шалгалтад амжилттай бэлтгэн ажилласан эрхэм багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🇨🇳 Хэлний мэдлэг — ирээдүйн боломжийн түлхүүр.
Амжилт хүсье, суралцагчдадаа! 👏🎓