10/08/2025
Номын цэнхэр тиг ТББ, Багшийн маань санаачлан эхлүүлсэн Маанийн бүтээлийн аялал 13 жилийн ой дээрээ Булганий Хангалаас Булганий Хутаг-Өндөрлүү Сэлэнгэ болон Эгийн голоор өгсөж эх болсон 6 зүйл хамаг амьтны тусыг бүтээн 13 өдөр алхаж буян номыг үйлдэхээр бэлтгэж байна.
2025 оны энэхүү бүтээлд 14 галын 35 хүн нэгдэж байна.
Энэ жилийн бүтээлийн зорилго
1. Ирээдүйд үр хүүхэдтэйгээ өнөр өтгөн жаргах Хүчирхэг баатарлаг эмэгтэйчүүдийн төлөө, хүчирхэг эв нэгдэлтэй гэр бүлийн төлөө
2. Ирэх жил явах Сэлэнгэ аймагт Ерөөл тавьж алхана
3. Олон архинд орсон айлуудын төлөө
4. Гол усанд цаг бусаар өнгөрсөн олон хүн ба амьтдын хойдохын төрөлийг олуулж тэнгэрт дэвшүүлэхийн төлөө өдөр болон шөнийг ялгалгүй номыг хичээнэ
5. Асарын орноор зорчиж, өвөг дээдэс өтгөс буурлуудаа хүндлэн хайрлах сэтгэлийг олж, буурлууддаа хүндэтгэл үзүүлнэ гэх зэрэг олон түмний буяныг багшийн бүтээлийн орноор дамжуулан бүтээх юм
Эрхэм номын нөхөд та бүхэн өөрсдийн гэр бүл, ажил үйлсээ даатган залбирч багшийн энэ их үйл хэргийг даган баясаж хандивт нэгдээрэй гэж уриалмаар байна.
Хандивт нэгдэх бол 99160521 руу залгаарай.