Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн - Mongolian National Institute for Educational Research

Боловсролын яамны харьяа БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

22/09/2026
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТУРШИЛТЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААБоловсролын...
16/09/2026

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТУРШИЛТЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын сайдын 2026 оны 6 сарын 12-ны өдрийн А/152 дугаар тушаалын хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс Нийслэлийн ерөнхий боловсролын 55, 63 дугаар сургуультай хамтран тусгай хэрэгцээт боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг тухайн 2 сургуульд туршин хэрэгжүүлэх ажил явагдаж байна.

Тус туршилтын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, туршин хэрэгжүүлэх үйл явцад олон улсын судалгаа, туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйг тусгах, суралцагчийн бодит хэрэгцээ, хөгжлийн онцлогт нийцсэн сургалтын орчин, агуулга, арга зүйг боловсронгуй болгох, багш, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор олон улсын мэргэжилтэн, судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Энэ хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс АНУ-ын “WESTERN WASHINGTON UNIVERSITY” -ийн профессор, доктор ДЭВИД ЯАНГ-тай хамтран туршилтын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, хэрэгжилттэй холбоотой зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр тусгай хэрэгцээт боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, туршихад баримтлах гол зарчим, хууль эрх зүйн баримт бичиг, IEP, суралцагчийн өдөр тутмын амьдралд аюулгүй бие даан оролцох, нийгэмших, өөрийгөө илэрхийлэх зэрэг амьдралын чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын агуулга, арга зүйг хэрэгжүүлэх асуудлаар санал, зөвлөмж солилцлоо.
Мөн туршилтын хөтөлбөрийн хүрээнд суралцагч бүрийн ялгаатай хэрэгцээ, хөгжлийн онцлогт нийцсэн сургалтын тохируулга хийх, суралцахуйн дэмжлэгийг үр дүнтэй зохион байгуулах, хос хэлний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмж, туршилтын сургалтын үр дүнг бодит амьдралын оролцоо, бие даасан байдалтай уялдуулан үнэлэх боломжийн талаар хэлэлцэв.

Зөвлөлдөх уулзалтад Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн судлаачид, туршилтын сургалтыг хэрэгжүүлж буй НЕБ 55,63 дугаар сургуулийн багш, мэргэжилтнүүд оролцож, сургалтын хөтөлбөрийг практикт хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудал, суралцагчийн хөгжлийн үр дүн, ЕБС-д тэгш хамрагдан суралцаж буй суралцагчдад тусгайлан боловсруулсан хөтөлбөрийг хэрхэн тохируулга хийх, Монголын тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлэхэд зайлшгүй анхаарах 3 гол судалгааны чиглэл, эцэг эх болон нийгмийн сэтгэл ханамжийн байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь туршилтын хөтөлбөрийг олон улсын сайн туршлага, судалгааны үндэслэлд тулгуурлан сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь туршилтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг судалгаа шинжилгээнд үндэслэн хөтөлбөрийг сайжруулж, цаашид олон улсын болон дотоодын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана.

08/09/2026

2022-2025 онд ихэнх улс орны сурагчдын унших чадвар, математикийн гүйцэтгэл буурсан.
Харин Монгол сурагчдын эдгээр үзүүлэлт тогтвортой түвшинд хадгалагдсан нь онцлох үр дүн болж байна.

08/09/2026

"PISA 2025" сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс хоёр дахь удаагаа хамрагдсан.

Үнэлгээний тайланг Франц улсын нийслэл Парис хотоос дэлхий даяар нэгэн зэрэг албан ёсоор зарлаж байна.

🔬“PISA 2025” үнэлгээний “Байгалийн ухааны үнэлгээний хүрээ” баримт бичигт байгалийн ухааны боловсролтой суралцагч нь шин...
08/09/2026

🔬“PISA 2025” үнэлгээний “Байгалийн ухааны үнэлгээний хүрээ” баримт бичигт байгалийн ухааны боловсролтой суралцагч нь шинжлэх ухаан, тогтвортой байдал болон технологийн талаар мэдлэгтэй, мэдлэг чадвартаа тулгуурлан шийдвэр гаргах чадвартай байна гэж тодорхойлсон.

08/09/2026

✅ХҮҮХДИЙН СУРЛАГЫН АМЖИЛТАД СУРАХ ОРЧИН ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ.
Энэ чиглэлээр ямар өөрчлөлт гарсан бол?

НЭГДҮГЭЭР АНГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ БОЛОН СУРАХ БИЧГИЙН ХАНГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ✅Боловсролын Ерөнхий газрын дар...
07/09/2026

НЭГДҮГЭЭР АНГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ БОЛОН СУРАХ БИЧГИЙН ХАНГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
✅Боловсролын Ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар нар энэ жилийн нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн хангалтын талаар мэдээлэл өглөө.
📚Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендерийг зарласан. Нэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байна.
📚Харин 2-5 дугаар ангийн сургалт өмнөх жилийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул өмнөх жилүүдийн сурах бичгийн нөөц хангалттай байгаа юм. Гэсэн хэдий ч сурагчдын тоо сургуулиудын хувьд жил бүр харилцан адилгүй өөрчлөгддөг тул сурах бичгийн хүрэлцээ муутай зарим сургуульд нөөцөөс шилжүүлэн хуваарилах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир онцоллоо.
📚Мөн 6-12 дугаар ангийн сурах бичгийн түрээсийн нөөцөөр нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Үлдсэн хэрэгцээг хангах зорилгоор 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендерийг зарлаж, хэвлэх, түгээх ажлыг үргэлжлүүлж байна. Ингэснээр сурах бичгийн хангалт 85 хувьд хүрэхээр байна.
📚Түүнчлэн зарим сургуульд сурах бичгийг сугалаагаар олгосон гэх санал, гомдол ирсэн талаар мэдээлэл гарсан ч энэ нь үндэслэлгүй болохыг Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдэгдлээ.

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн хөгжлийн ордон
Ulaanbaatar
14191

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670125286

Alerts

Be the first to know and let us send you an email when Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн:

Shortcuts

Share