30/03/2026
Бие даалтын долоо хоног эхэлж, хүүхэд нь гэртээ ихэнх цагийг өнгөрүүлэх 7 хоногийн турш танд хүүхэдтэйгээ ойлголцох, хүүхдээ яриулах, хүүхэдтэйгээ зөвлөлдөх, учирлаж ойлгуулах цаг гарч ирж байна. Харин энэ үед гэртээ хорьж цагдах, өөрт нь хувийн орон зай олгохгүй байх, хэт их үглэх, хэтийдсэн санаа зовнилоор хүүхдэдээ мэдрүүлэх боломжтой тул та нар минь дараах зөвлөгөөг тунгаагаад, мэдэрч уншаарай 🤗
Хүүхдээ анхааралтай сонсож сурахад туслах зарим аргууд: 👇
1️⃣ Хариу үйлдэлгүй сонсох арга. Энэ аргын гол дүрэм нь чимээгүй байж, аль болох бага юм хэлнэ. Өөрийн нөхцөл байдлаа учирлан ярих боломжийг хүүхдэдээ олгоно. Түүний яриаг тасалбал зөрчилдөөн үүсэж болзошгүй. Хүүхэд чинь ярихыг хүсэж байгаа нь мэдэгдвэл та түүнд яриаг эхлүүлэх дараах асуултыг асууж болно: "Чиний санааг ямар нэг юм зовоож байна уу?", "Чи ямар нэг юм ярьмаар байна уу?"
2️⃣ Деталийг тодруулах арга. Өсвөр насны хүүхэд тав тухыг мэдрэхэд нь зөвхөн хариу үйлдэлгүй сонсох нь заримдаа хангалтгүй байдаг. Энэ тохиолдолд яриаг нь сонсохыг хүсэж байгаа сонирхлоо илэрхийлэх нь оновчтой. Жишээ нь "Тэгэхээр, энэ нь яг юу гэсэн үг билээ?", "Надад тайлбарлаад өгөөч", "Илүү дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу?"
3️⃣ Хүүхдийнхээ мэдрэмжийг лавлах арга. Түүний мэдрэмжийг та хэрхэн ойлгож байна вэ гэдгээ та өөрийнхөө үгээр эргүүлэн хэлнэ. Энэ арга нь хурц зөрчилдөөн маргаан гарсан үед илүү тохиромжтой ба таныг ойлгож байгаагаа илэрхийлэх үед хүүхдийн бухимдал ихэнхдээ эрс багасдаг. Жишээ нь "Миний бодлоор чи ... гэж мэдэрч байгаа юм байна", "Надад ... гэж санагдлаа" гм. Харин энд өөрийнхөө дүгнэлтийг хүүхдэдээ шууд тулгасан маягийн хэллэгээс зайлсхийх нь чухал: "Чамайг ... гэж бодож байгаад би итгэлтэй байна" эсвэл "Чи гарцаагүй ... тэгэх хэрэгтэй".
Та хамгийн сайн аав, ээж. Таны хүүхэд таны хувилбараар амьдрах болно гэдгийг санаж өөрөөсөө эхэлж гэрэлтээрэй 🥰
#Өсвөр #Насны #ХҮҮХЭД #ЭцэгЭх #хүүхдээ #Сонсох #АНХААРАЛТАЙ #сонсохуй #эмпати #ЧАДВАР #үрдүнтэй #МЭДРЭМЖ #МЭДРЭМЖТЭЙ #Харилцаа