06/07/2026
Cурагчиддаа сургуульд 💣тэнцсэнд халуун баяр хүргэе🥳
🌱Дэлгэр зуны 🌞налгар өдрүүдийн хамгийн том баяр болох 🇲🇳НААДАМ хаяанд ирсэн энэ үед манай төвд баяртай мэдээнүүд ар араасаа хөвөрсөөр байна! 🥰 2026 оны 9-р сарын 🇰🇷БНСУ-ын их сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн хариунууд эхнээсээ гараад эхэллээ.
Манай чадварлаг сурагчид маань энэ удаагийн элсэлтээр үнэхээр бахархмаар амжилтуудыг гаргаад байна. 🤧🎈
⭐ Манайд сурч байгаад одоо Seoul National University-д хэлний бэлтгэлд суралцаж буй Г. Анхням сурагч маань Chung-Ang University-д Business Administration мэргэжлээр,
⭐ IELTS-ийн өндөр оноогоор элсэлтийн бүртгэлээ хийлгэсэн Э. Мөнх-Очир сурагч маань Sejong University болон Konkuk University-д Computer Science мэргэжлээр зэрэг тэнцэж,
⭐ Анх манай төвд ТОПИК 4 оноотой ирээд, манай хөтөлбөрт тууштай хамрагдан оноогоо ТОПИК 5 болгож ахиулж чадсан З. Бат-Ирээдүй сурагч маань Hanyang University (Erica Campus)-д Computer Science мэргэжлээр,
⭐ Өмнө нь бакалавраа Applied Mathematics мэргэжлээр төгссөн, энэ удаад IELTS оноогоороо бүртгүүлсэн Б. Хас-Очир сурагч маань Kyungsung University-д Computer Science мэргэжлээр,
⭐ ТОПИК 5 оноотой чадварлаг сурагч М. Амирлан маань Inha University-д Architecture мэргэжлээр тус тус тэнцэж, 30-100%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авахаар боллоо! 🥳🎉
🎓 Мөн түүнчлэн Sookmyung Women's University-д манай 8 сурагч материалаа өгснөөс өнөөдөр 2-р шатны хариугаа бүгдээрээ ТЭНЦСЭН гэсэн маш гоё мэдээтэй хүлээн авлаа. Үнэхээр бахархаж байна шүү! 👏❤️
Хүүхэд бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог, давуу талтай байдаг тул манай төвийн зүгээс сурагч бүрийнхээ тэрхүү онцлогт нь яг тохирсон сургууль, мэргэжлийг нь зөв чиглүүлж, сонгож өгөхийг хичээдэг юм. ✨
Одоогоор Keimyung University, Kyungpook National University, Chungbuk National University, Kookmin University зэрэг сургуулиудын хариу хараахан гараагүй хүлээгдэж байна. Хариу нь гарсан сурагчдын хувьд эхнээсээ визний мэдүүлгийн шат руугаа шуурхайлан орж байна даа. 🤗
Ирээдүйнхээ төлөө тууштай хичээсэн нийт сурагчдадаа болон ард нь үргэлж найдвартай ар тал нь байж дэмжсэн гэр бүлийнхэнд нь халуун баяр хүргэе! Солонгос улсад сурах их аянд нь амжилт хүсье! ✈️🇰🇷🎓
Хүндэтгэсэн,
Арим эдүкэйшн