Оюуны нахиа

Оюуны нахиа Үнэт зүйлс: ХҮН ЧАНАР, ХҮНЛЭГ ХАРИЛЦАА, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ , ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БИЕ БЯЛДАР

Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Оюуны нахиа" ерөнхий боловсролын сургууль.

Манай сургууль нь 1997 онд бага сургуулийн хэв шинжтэйгээр анх байгуулагдаж, 2000 онд бүрэн дунд сургууль болон үйл ажиллагаагаа өргөтгөсөн.

Манай хамт олон сурагчдаа хамгийн түрүүнд зөв хандлагатай, зөв харилцаатай, зөв дадал зуршилтай, зорьсон зөв зорилготой, хүнийг хүндэлдэг, үнэнч шударга, сайхан сэтгэлтэй, эх орондоо хайртай, эрүүл чийрэг нэгэн болгож төлөвшүүлэхийг зорьдог. Энэ хүмүүжил, төлөвшлийн зөв суурин дээр өргөн цар хүрээтэй шинжлэх ухаанч мэдлэг, чадварыг эзэмшүүлдэг. Ингэснээр ирээдүйд Дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөдөлмөрлөж чаддаг, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадах шилдэг Монгол иргэнийг бэлтгэн гаргахаар гар сэтгэл нийлэн ажиллаж байна.

Одоо 1 - 12 - р ангийн 300 гаруй сурагч, 20 гаруй мэргэжлийн багшлах боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сурагчийн хөгжил
• Сурагчдын сэтгэхүйн хурд, сэтгэх чадвар, оюуны чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор IQ-ийн хичээлийг Оюуны хөгжил -IQ төвийн БСШУЯ –наас батлагдсан хөтөлбөрийн дагуу 7 хоногт 3 цагаар 1 – 12 дугаар ангиудад орж байна.
Оюуны хөгжил IQ /5 түвшинтэй хичээл I-V ангийн сурагчид /
Сэтгэн Бодохуй TS /4 түвшинтэй хичээл VI-X ангийн сурагчид /
Суралцах чадвар LL /2 түвшинтэй хичээл X-XI ангийн сурагчид /

• Сурагчид I ангиас эхлэн XII ангиа төгстлөө англи хэлээр унших, бичих, сонсох, ярих чадварт суралцдаг. Англи хэлний олон улсын Grapeseed, Oxford хөтөлбөр хэрэгждэг.
• Гадаад хэлний боловсролыг дээшлүүлэхэд анхаарч 6-р ангиас эхлэн 2 дахь гадаад хэлийг /япон хэл/ үзэж судалдаг.
• Ахлах ангийн сурагчдад гадаадын болон дотоодын их дээд сургуулиудад элсэн ороход зориулж, ЭЕШ, ibt-TOEFL, IELTS, SAT-ийн шалгалт, Япон хэлний түвшин тогтоох /N1-N5/ шалгалтын бэлтгэлүүд явагддаг.
- 3-5-р ангид Стем хөтөлбөр, 6-9-р ангид Кодинг хөтөлбөр, 10-12-р ангид мэдээлэлзүйн гүнзгийрүүлсэн хөтөлбөр тус тус хэрэгждэг

Сургуулийн давуу тал, онцлог:

- Анги дүүргэлт 24 - 28 сурагчтай

- Улс, хот, дүүргийн багш нарын мэргэжлийн олипиадууд болон багшлах ур чадварын уралдааны тэргүүн байруудын шагналтай, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, сэтгэл зорилго нэгтэй, чадварлаг туршлагатай багш нарын бүрэлдэхүүнтэй.

- Шинээр элссэн сурагчдын мэдлэг, чадварын түвшинг тогтоох, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжүүлэх болон хоцрогдол арилгах сургалтыг явуулдаг

- Сэтгэлгээний хувьд хөгжүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх, эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэх зорилгоор.

1 - 6 - р ангид "Хүн болох багаасаа"
7 - 9 - р ангид " Миний тухай"
10 - 12 - р ангид "Харилцаа ба өөрийгөө илэрхийлэх нь" гэсэн хичээлүүдийг оруулдаг

- Сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан сурагчдын сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр 10% - 50% хүртэл хөнгөлж урамшуулдаг

- Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор ямаха даралтат хөгжим, хийл хөгжим, спорт өрөлт, бүжиг, морин хуур, шатар, зуун буудалт даам, рубик шоо, уран зураг ба чимэглэх урлаг, бийрэн бичлэг буюу уран бичлэг, уран уншлага, жудо, ширээний теннис зэрэг 20 орчим төрлийн дугуйлан, хөгжуулэх сургалтууд хичээллэдэг.

- Улс, хот, дүүргийн хэмжээнд зохион байгуулагддаг математик, англи хэл болон бусад хичээлийн олимпиадууд, спорт, урлагийн тэмцээнүүдэд манай багш, сурагчид жил бүр тогтмол амжилттай оролцдог

- Манай сургууль 2007 оноос хойш 14 төгсөлт хийсэн ба төгсөгчид маань гадаад дотоодын нэртэй их дээд сургуулиудад амжилттай суралцан төгсөж байна.

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгал...
11/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье! 🇲🇳
Та бүхний өргөө гэрт аз жаргал, элбэг дэлбэг байдал, эрүүл энх, инээд хөөр, амжилт бүтээл үргэлж дүүрэн байх болтугай.
Эрийн гурван наадамдаа сайхан наадаж, өв соёлоо дээдэлж, хайртай дотнын хүмүүстэйгээ аз жаргалтай, дурсамж дүүрэн баярлаарай.
Сайхан наадаарай! 🇲🇳❤️

https://www.facebook.com/share/1bPwQJjmpm/Оюуны нахиачуудаа сургуулийнхаа 10а ангийн сурагч А.Энэрэл охиныгоо дэмжээрэй....
13/06/2026

https://www.facebook.com/share/1bPwQJjmpm/
Оюуны нахиачуудаа сургуулийнхаа 10а ангийн сурагч А.Энэрэл охиныгоо дэмжээрэй.🥰🥰🥰
🏆🥇🥈🥉2022, 2024, 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж, амжилт гаргасан Мөн 2024 онд уран сайхны гимнастикийн өсвөрийн шилдэг тамирчнаар шалгарсан.
Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Япон,болон Азийн Хүүхдийн Их Наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн. Түүнчлэн Турк улсад зохион байгуулагдсан Bosphorus Cup олон улсын тэмцээнд финалд шалгарч 5-р байр эзэлсэн.
2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд 6-р байр эзэлж, 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон .

💚1-5-р ангийн сурагчдыг 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа өгөөжтэй ЗУНЫ СУРГАЛТандаа урьж байна.👉1-р ан...
06/06/2026

💚1-5-р ангийн сурагчдыг 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа өгөөжтэй ЗУНЫ СУРГАЛТандаа урьж байна.
👉1-р ангид элсэн суралцахаар бэлдэж байгаа бяцханууддаа зориулсан сургуульд бэлтгэх сургалт
👉2-5-р ангийн сурагчдад зориулсан түвшин ахиулах сургалт
Бүртгүүлэхийг хүсвэл 95001462 утсаар холбогдоорой.
3 долоо хоног, ажлын өдөр бүр 10.00-13.10 хүртэл 45минутаар 4 цагийн сургалт орно.

Нийт 60 цагийн сургалт. Төлбөр 480000 төг.

31/05/2026
👏👏👏Оюуны нахиа сургуулийн 8а ангийн сурагч Ж.Мөнхгал Р.Чойномын нэрэмжит Миний Монгол сэдэвт гар зургийн уралдаанд амжил...
29/05/2026

👏👏👏Оюуны нахиа сургуулийн 8а ангийн сурагч Ж.Мөнхгал Р.Чойномын нэрэмжит Миний Монгол сэдэвт гар зургийн уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.
Шавьдаа баяр хүргээд, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе😍

👉Таны хүүхэд 1-р ангид элсэн суралцахад бэлэн үү? 🙋‍♀️🙋Үр дүнтэй БЭЛТГЭЛ БҮЛЭГ-т хамрагдсан 6 настнууд унших, бичих, сур...
25/05/2026

👉Таны хүүхэд 1-р ангид элсэн суралцахад бэлэн үү?
🙋‍♀️🙋Үр дүнтэй БЭЛТГЭЛ БҮЛЭГ-т хамрагдсан 6 настнууд унших, бичих, суралцах суурь чадваруудаа олж авснаар өөртөө итгэлтэй, айдасгүй, хоцрогдолгүй, амжилттай суралцаж чаддаг
💚Оюуны нахиа сургууль нь ирэх хичээлийн жилд 1-р ангид суралцах хүүхдүүдэд зориулсан сургуульд бэлтгэх сургалтаа 2026-06-08 наас эхлэх гэж байна.
👍Амжиж бүртгүүлээрэй.
👉Бүртгэлийн линк https://forms.gle/K259YACsUzm6AFTq6
👉Харилцах утас: 95001462, 99082838

💚💚💚Оюуны нахиа сургуулийн 8а ангийн сурагчид Наран сургууль дээр зохион байгуулагдсан олон улсын гар зураг +хайку шүлгий...
20/05/2026

💚💚💚Оюуны нахиа сургуулийн 8а ангийн сурагчид Наран сургууль дээр зохион байгуулагдсан олон улсын гар зураг +хайку шүлгийн уралдаанд амжилттай оролцжээ.
👏👏👏Нийт 1200 бүтээлээс шилдэг 37 зураг шалгаруулснаас Ж.Мөнхгалын бүтээл Шилдэг 7-д шалгарсан бол Б.Сондор, Э.Ариун-Эрдэнэ, Б.Сайнзаяа, Д.Эгшиг-Уянга нарын бүтээлүүд Шилдэг-30д шалгарсан сайхан амжилт үзүүллээ.
Хөөрхөн шавь нартаа болон зургийн багш Д.Ишгомбодоо баяр хүргээд улам их амжилт хүсье.😍

🅰️🅱️"Оюуны нахиа" сургуулийн 2-р ангийн сурагчид Grapeseed англи хэлний олон улсын хөтөлбөрийнхөө 10 түвшинг дүүргэж, ан...
18/05/2026

🅰️🅱️"Оюуны нахиа" сургуулийн 2-р ангийн сурагчид Grapeseed англи хэлний олон улсын хөтөлбөрийнхөө 10 түвшинг дүүргэж, англи хэлний цагаан толгойн баяраа хийлээ.
❤️💙🧡💛💚Red, Blue, Orange, Yellow, Green гэсэн 5 баг болж
1. Унших чадварын өртөө
2. Бичих чадварын өртөө
3. Сонсох чадварын өртөө
4. Ярих чадварын өртөө
5. Үгсийн сангийн өртөө гэсэн 5 өртөөгөөр эцэг эхийн хамт аялж, 1-2-р ангидаа англи хэлний хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа харуулан тайлагналаа. 👏👏👏
😍😍😍Англи хэлээр өөрийн мэддэг үгсийн сангийн хүрээнд цэвэрхэн дуудлагатай чөлөөтэй хоорондоо ярьж, маш сайн сонсож, уншиж бас бичиж байгаа хүүхдүүдээ харахад гайхалтай байлаа.
Англи хэлний багш. Б.Гантуяа, Ч.Ганцэцэг нартаа баярлалаа.

💥💥💥БАЯРТ МЭДЭЭ...Оюуны нахиа сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагч 3а ангийн О.Цэгц, Б. Танхилуунзаяа, 9а ангийн Б. Суг...
12/05/2026

💥💥💥БАЯРТ МЭДЭЭ...
Оюуны нахиа сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагч 3а ангийн О.Цэгц, Б. Танхилуунзаяа, 9а ангийн Б. Сугармаа нар Bat-erdene Sagadai багшийнхаа хамтаар бас нэгэн гайхалтай амжилтыг бүтээгээд ирлээ.
👏👏👏’Хүн үндэстэн' бүжгийн улсын анхдугаар наадам дуу хуурын өлгий нутаг ДУНДГОВЬ аймагт амжилттай зохион байгуулагдаж С.Бат-Эрдэнэ багшийн хамтлагууд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 8 аймаг сум дүүүргийн 160 хамтлаг оролцсоноос:💫💫💫
-ХЭЭЛЭН-1 хамтлаг ахлах насны хамтлаг төрөлд мөнгөн медаль🥈
-ХЭЭЛЭН-2 хамтлаг бага насны хамтлаг төрөлд мөнгөн медаль🥈хүртжээ❤️❤️❤️
Багшдаа болон хөөрхөн шавь нартаа баяр хүргээд улам их амжилт хүсье.

Баярт Мэдээ💁‍♀️ Тив дэлхийн 54 улс 8150 сургууль 62,500 сурагчдын дунд зохион байгуулагдсан "АЗИ ТИВ"-ийн хамгийн том АН...
07/05/2026

Баярт Мэдээ💁‍♀️
Тив дэлхийн 54 улс 8150 сургууль 62,500 сурагчдын дунд зохион байгуулагдсан "АЗИ ТИВ"-ийн хамгийн том АНГЛИ ХЭЛ дээрх МАТЕМАТИК-ийн SASMO олимпиадын дүн гарчээ.
🥇🥈🥉“ОЮУНЫ НАХИА” сургуулийн 74 сурагч оролцсоноос
🥇АЛТ-6
🥈МӨНГӨ-4
🥉ХҮРЭЛ-14
🎖️Тусгай байр-5 нийт 29 сурагч шалгарсан байна.

Алт:
🥇1А анги Т. Сүлд
🥇2А анги Б.Итгэлт
🥇2А анги Г.Нандинзул
🥇2А анги Г.Нандин-Эрдэнэ
🥇4А анги Б.Чингүүн
🥇5Б анги Б.Бат-Очир

Мөнгө:
🥈2А анги О.Амарбаясгалан
🥈3Б анги У. Билэгт
🥈4А анги Т.Сундуй
🥈5Б анги Т.Цэцбэх

Хүрэл:
🥉1А анги Д.Тэмүүлэн
🥉2А анги А.Гэгээн
🥉2А анги Б.Амингоо
🥉2А анги Д.Цэлмүүн
🥉3А анги Н.Ундрам
🥉3А анги Ө.Төрсэцэн
🥉3Б анги Э.Хангай
🥉4А анги Д.Анирлан
🥉4Б анги Г.Бүжинлхам
🥉5А анги Ц.Анар
🥉5Б анги Э.Амуу
🥉7А анги А.Цэцэнбилэг
🥉8А анги Б.Амирлан
🥉9А анги Д.Эгшиглэн

Тусгай байр:
🎖️1А анги У.Эгшиглэн
🎖️3Б анги К.Нурсолтан
🎖️4Б анги Д.Гүнбилиг
🎖️5А анги Б.Учралзаяа
🎖️5Б анги У.Тулга

Тив дэлхийд нэрээ цуурайтуулсан сурагчдадаа, бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе🩷🩷🩷

Address

Баянзүрх, 30-р хороо, Доржийн гудамж, №25
Ulaanbaatar
001976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699082838

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Оюуны нахиа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Оюуны нахиа:

Shortcuts

Share

Category