Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences Монгол улсын Шинжлэх ухааны төв байгууллага

Монгол улсын Шинжлэх Ухааны Академи нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгуулага, Mongolian Academy of Sciences is the central institution for the development of science and advanced technology in this country.

Эрхэм хүндэт таныг ШУА-ийн зэрэгцээ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.  🍀UNCCD COP17 УЛААНБААТАР 2026 | НОГООН Б...
25/08/2026

Эрхэм хүндэт таныг ШУА-ийн зэрэгцээ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

🍀UNCCD COP17 УЛААНБААТАР 2026 | НОГООН БҮС
🍀“MAS-AASSA: Promoting Sustainable Grasslands and Pastoralism: Building Resilient Rangeland Management in Dryland Ecosystems”
Хуурай бүс нутгийн экосистем, бэлчээр, бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой ашиглаж, хамгаалах, хөгжүүлэхэд уян хатан бэлчээрийн менежмеэтийг бий болгох туршлага, хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, инновацын шийдэл, төсөлтэй танилцаж хамтран ажиллахыг урьж байна.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Азийн Шинжлэх Ухааны Академи, Нийгэмлэгүүдийн Холбоо (AASSA), Академи хоорондын Түншлэл (IAP)
🗓2026 оны 8 дугаар сарын 27 Хүнсний Систем ба Хөрсний Эрүүл Мэндийн Өдөр
🕘10:30-12:00 цаг
📍Ногоон бүс Өгэдэй танхим
🍀UNCCD COP17 ULAANBAATAR 2026 | GREEN ZONE
🍀“MAS-AASSA: Promoting Sustainable Grasslands and Pastoralism: Building Resilient Rangeland Management in Dryland Ecosystems”
We invite you to participate in this unprecedented and timely opportunity for the global scientific, policymaking, and practitioner communities to highlight and promote innovative solutions for combating desertification and advancing sustainable rangeland and pastoralism management. The event will provide a platform to showcase best practices, scientific findings, predictive approaches, and innovative, applicable technologies across disciplines.
Mongolian Academy of Sciences (MAS), Association of Academies and Societies of Sciences in Asia (AASSA), and Inter-Academy Partnership (IAP).
🗓27 August 2026 | Food Systems and Soil Health Day
🕘10:30–12:00 am
📍Ögedei Hall, Green Zone

📌 COP17-д оролцож буй Хятад, Япон Улсын эрдэмтэд “Side Event” зохион байгуулж, Монгол эрдэмтэдтэй хамтран элсний нүүлт, ...
25/08/2026

📌 COP17-д оролцож буй Хятад, Япон Улсын эрдэмтэд “Side Event” зохион байгуулж, Монгол эрдэмтэдтэй хамтран элсний нүүлт, шороон шуурганы хэмжилтийн судалгаа явуулахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

📍 UNCCD COP17 УЛААНБААТАР 2026.08.24 | ЦЭНХЭР БҮСANSO-MAS-XIEG-UCAS-UMAS: "STI for Rangeland Restoration and Combating D...
24/08/2026

📍 UNCCD COP17 УЛААНБААТАР 2026.08.24 | ЦЭНХЭР БҮС

ANSO-MAS-XIEG-UCAS-UMAS: "STI for Rangeland Restoration and Combating Desertification”

📍 UNCCD COP17 УЛААНБААТАР 2026.08.24 | НОГООН БҮС

ANSO-MAS-XIEG-UCAS-UMAS: "STI for Rangeland Restoration and Combating Desertification"

~Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи,
~Бүс ба Замын бүсийн үндэсний болон олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо (ANSO),
~Хятадын Шинжлэх ухааны академийн их сургууль,
~Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шинжаны экологи газарзүйн хүрээлэн,
~Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи их сургууль хамтарсан арга хэмжээнд 16 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

🍀 Тус хэлэлцүүлгээр бүс нутгийн бэлчээр, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой ашиглаж, хамгаалах, хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологи, инновацын шийдэл юу байх вэ, ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж болох вэ, ямар санаачилга бүтээлч ажлууд эхлүүлж ямар үр дүнтэй байгаа талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо.

📌 ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААГ БҮХ ТАЛААР ДЭМЖНЭМонгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хэн...
22/08/2026

📌 ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААГ БҮХ ТАЛААР ДЭМЖНЭ

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.
Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор”-ын нэг юм.

Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм.

160 дугаартай, нийт 80 м урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна.

Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ.

6 дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна.

Одоогоор булшны гүн 15 м хүрсэн нь 5 давхар барилгатай тэнцэх бөгөөд булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг юм.

Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдворууд нэмж илэрч эхэлжээ.

Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг мнга мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ.

Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгий музей олны хүртээл болгож байна.

Цаашид Дуурлиг нарсны дурсгалт газарт “Судалгаа, мэдээллийн төв”, ил музей байгуулахаар төлөвлөж байна.

21/08/2026

🌿 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэллээ.

Шинжлэх Ухааны Академийн “Эрдэм” отог фестивальд оролцож, ШУА-ийн хүрээлэнгүүдийн судалгаа, бүтээлийн танилцуулгаас гадна археологи, палеонтологийн ховор, үнэ цэнтэй түүхэн олдвор, үзмэрүүдийг дэлгэн танилцуулж байна.

📅 2026 оны 8 дугаар сарын 21–23
📍 Налайх дүүрэг, Тайж хайрханы бэл, Эрдэм отог

✨ Шинжлэх ухаан, түүх, соёл, өв уламжлалтай нэг дор танилцахыг хүсвэл “Эрдэм” отгоор зочлоорой!

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 🇲🇳

🌏”НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН 8 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА🗓 2026 оны 08 дугаар са...
21/08/2026

🌏”НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН 8 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

🗓 2026 оны 08 дугаар сарын 21-23
📍Налайх дүүргийн Тайж хайрханы бэл
✨Бүтэн хөтөлбөр харах: https://www.facebook.com/share/p/19Tm8YgFHN/

Эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээлтэй танилцахыг урьж байна.
#Нүүдэлчин2026

#нүүдэлчиндэлхийнсоёлынфестиваль

📌“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ОРОЛЦОНОМонгол Улсын соёлын биет болон биет бус өвийг хамг...
20/08/2026

📌“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ОРОЛЦОНО

Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Шинжлэх Ухааны Академи тус фестивальд эрдэмтэн, судлаачдын лекц, танин мэдэхүйн арга хэмжээ, “Нүүдлийн планетариум”, хүрээлэнгүүдийн судалгаа, бүтээлийн үзэсгэлэнгээр оролцоно.

🔹Эрдэмтэн, судлаачдын лекц, танилцуулга
Нүүдэлчдийн түүх, соёл, өв уламжлал, археологи, палеонтологи, биологи, байгаль орчин, газарзүйн чиглэлээр ШУА-ийн эрдэмтэн, судлаачид олон нийтэд зориулсан лекц, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулна.

🔹“Нүүдлийн планетариум” – Одот тэнгэрээр аялах аялал
9 метрийн диаметртэй зөөврийн планетариумд зочилж, одот тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг танин мэдэх боломжтой.
Фестивалийн өдрүүдэд 19:00 цагаас “Нүүдлийн планетариум” ажиллана.

🔹ШУА-ийн хүрээлэнгүүдийн судалгаа, бүтээлийн үзэсгэлэн
Монголын нүүдэлчдийн түүх, соёл, өв уламжлал, байгаль, шинжлэх ухааны судалгааны бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна. Түүнчлэн Монголын нутаг дэвсгэрээс олдсон археологи, палеонтологийн ховор, үнэ цэнтэй түүхэн олдвор, үзмэрүүдийг дэлгэн үзүүлж, тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдол, судалгааны үр дүнгийн талаар олон нийтэд хүргэнэ.

19/08/2026

♻️COP 17 # “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээ (8-р сарын 18-ны өдөр)

Address

Headquarter, MAS, Peace Avenue
Ulaanbaatar
13330

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611263662

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences:

Shortcuts

Share