28/01/2019
Word дээр ажиллаж байхад
Ctrl+C гэж хуулж аваад,
Ctrl+X гэж хайчилж аваад,
Ctrl+V гэж буулгаад,
Ctrl+Z гэж буруу үйлдлээ буцаагаад
Ctrl+Y гэж буруу үйлдлээ илүү буцаасан бол дахих
Ctrl+B гэж тод болгоод
Ctrl+I гэж налуу болгоод
Ctrl+U гэж доогуур зураастай болгоод
Ctrl+Shift+D гэж доогуур давхар зураастай болгоод
Ctrl+A гэж бүх бичвэрийг сонгоод
Ctrl+1 гэж бичвэрийн мөр хооронд нэг зайтай болгоод
Ctrl+2 гэж бичвэрийг мөр хоорондоо 2 зайтай болгоод
Ctrl+1+5 гэж мөр хооронд 1,5 зайтай болгоод
Ctrl+J гэж хоёр талаас нь тэгшлээд
Ctrl+L гэж зүүн талыг тэгшлэн шахаад
Ctrl+R гэж баруун талыг тэгшлэн шахаад
Ctrl+E гэж голлуулж бичээд
Ctrl+M гэж цогцолбор хэсгээр нь зүүн талаас зай аваад
Ctrl+Shift+M гэж цогцолборыг буцааж зүүн тийш шахаад
Ctrl+Shift+- гэж индекс хэлбэрээр доош бичээд
Ctrl+Shift++ гэж зэрэг хэлбэрт дээш бичээд
ажиллаж байтал гэнэт Ворд дээр shortCut хосолмол товчлуурыг ашиглахгүй болчихоор нь зурагт үзүүлснээр орж дээрх хосолсон товчлууруудаа бичээд ок гэсэн чинь зүгээр болчихлоо.
04/10/2018
НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГИЙН ТӨВ нь Компьютер форматлах, Компьютер-ийн анхан шатны сургалт болон хэрэглээний програмын /Word, Excel, Powerpoint. Prezi / түргэвчилсэн ангиуддаа тус тус элсэлт авч байна.
Манай сургалтад сууснаар ямар давуу талтай вэ?
✌️ Цэвэр цэмцгэр орчинд, богино хугацаанд чанартай
мэдлэг олж авах.
✌️ Найрсаг хамт олон найз нөхөдтэй болох.
✌️ Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх /Сургалтын хөтөлбөрт- сургалтаас гадуур хувь хүний хөгжлийг дээшлүүлэх ном унших, Өглөөний хөтөлбөрүүд орсон/
✌️ Ажил-н байранд зуучилж өгөх хамгийн том давуу талтай.
Үргэлжлэх хугацаа: 7-14 хоног
Холбоо барих: 99640566, 88390066
13/04/2018
32 Secret Combinations on Your Keyboard
Have you ever thought how many secrets are hidden inside of your computer? We collected all the secret keyboard tricks you probably didn’t know about (for Wi...
06/04/2018
ДАРХАН УУЛ АЙМАГ
ОЮУНЫ ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГШ НАРТАА IOT СЭДЭВТ СУРГАЛТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...
06/04/2018
ДАРХАН УУЛ АЙМАГ
СӨБ-Н БАГШ НАРТАА
IOT СЭДЭВТ СУРГАЛТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА НИЙТ БАГШ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ..
27/02/2018
WORD программ дээр ажилладаг хүмүүсийн ашиглаж мэддэггүй сонирхолтой аргууд.
Word програм оюутан, офисын ажилтан гээд бичиг цаасны ажилтай зууралддаг бүх хүмүүсийн ажлын гол багаж, хэрэгсэл билээ. Гэвч Word дээр ажлыг маш ихээр хөнгөвчлөх функ, комбинациудыг олон жил энэ програм дээр ажилласан хур их туршлагатай хүмүүс хүртэл мэддэггүй. Ингээд Word дээр ажиллахад хугацаа хэмнэж, ажил хөнгөвчлөх аргуудыг та бүхэнд хүргэе.
1. Огноо тавих.
Shift+Alt+D товчийг дарахад өнөөдрийн огноо автоматаар тавигдана. Мөн Shift+Alt+T командыг өгөхөд цаг, минут тавигдана.
2. Том үсгээр шивсэн текстийг жижиг үсэг рүү хувиргах.
Та санамсаргүй CAPSLOCK дарж, үүнийгээ анзааралгүй текстээ том үсгээр шивсэн бол текстээ идэвхжүүлж байгаад Shift+F3 товчийг дараарай. Ингэхэд текст жижиг үсэгтэй болж хувирна.
3. Текст дунд курсорыг хурдан шилжүүлэх.
Текст дунд шилжихэд (← товч, эсвэл → товчийг ашиглахад) нэг нэг үсгээр шилждэг. Харин үүнийг түргэвчлэхийн тулд Ctrl+ ← , эсвэл → товчийг дарахад үг үгээр шилжинэ.
4. Текстээс дэс дарааллаагүй хэсгүүдийг сонгох.
Текстээс дэс дараалалд байхгүй хэд хэдэн хэсэг үгсийг зэрэг сонгох шаардлагатай бол Ctrl товчийг дарж байгаад шаардлагатай хэсгүүдээ зэрэг сонгох боломжтой.
5. Copy, Paste хийсэн үйлдлийн түүхийг харах
Home цэсний Clipboard товчийг дарахад тухайн файл дээр Copy Paste хийсэн үйлдлүүдийг жагсаалт харагдана.
6. Текст дунд дэлгэцний зураг (screenshot) тавих.
Хэрэв танд текст дунд дэлгэцийн зураг (screenshot) оруулах шаардлага үүсвэл /гарын авлага, заавар боловсруулж байхад их хэрэглэгддэг/ Insert цэс рүү ороод Screenshot товч дээр дараад идэвхтэй байгаа цонхнуудыг зурагны сонголт гарж ирнэ.
7. Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтах.
Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтахын тулд F4 товчийг дарна.
8. Их хэмжээний текстыг сонгох.
Их хэмжээний текстыг сонгохын тулд текстыг эхэнд курсороо авчраад Shift товчийг дарж байгаад текстын төгсгөлд дарахад сонгосон текст бүхэлдээ идэвхжинэ.
9. Хуудсаар хурдан шилжих
– Ctrl+Alt+Page Down — дараагийн хуудсанд очих;
– Ctrl+Alt+Page Up — өмнөх хуудсанд очих;
– Ctrl+Home — хуудасны эхэнд очих;
– Ctrl+End — хуудасны төгсгөлд очих.
10. Шинээр файл үүсгэх
Ctrl+Enter файл шинээр үүсгэнэ.
11. Нууц үг хийх.
Файл дахь мэдээллээ нууцлах зорилгоор нууц үг хийхийг хүсвэл File цэснээс Protect document гэж ороод Encrypt with password нүдийг сонгон, нууц үг оруулна.
06/01/2018
Ишлэл-2
Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе.