Bamboo theatre

Bamboo theatre Bamboo Theatre - хүүхэд залуучуудын театр

Creative Bamboo буюу “Бүтээлч Бамбүү" нь 0-12 насны хүүхдүүдэд зориулсан хүүхэд хөгжүүлэх бүтээлч хөтөлбөр явуулдаг төв юм.

Манай төвийн зорилго нь бага насны хүүхдэд байдаг төрмөл сониуч, бүтээлч занг нь чөлөөт тоглох орчноор дэмжин хөгжүүлж, ингэснээрээ “хайрцагнаас гадуур” чөлөөтэй сэтгэж, шинийг бүтээж, ирээдүйн чадварлаг, өөртөө итгэлтэй, аз жаргалтай иргэдийг бий болгох юм.

Бүтээлч Бамбүү төвд :
- Үзэгч хүүхдийн оролцоот шинэлэг, амьд Бамбүү театр
- Урт богино хугацааны Бүтээлч хөтөлбөр, сургалтууд
- Бүтээлч төрсөн өдөр, хүүхдийн арга хэмжээ
- Гайхалтай Поп-ап хүүхдийн эвэнтүүд
- Нэг удаагийн багц хөтөлбөр зэрэг бага насны хүүхдэд зориулсан маш сонирхолтой хөтөлбөрүүд явагдаж байна.

25/09/2026
🐴🐫🐏🐑 Бамбүү театрын цоо шинэхэн уран бүтээл "ШАГАЙ" жүжиг... 🐴🐫🐏🐑09-р сарын 27-нд буюу Ням гарагт Бамбүү театрын тайзнаа...
23/09/2026

🐴🐫🐏🐑 Бамбүү театрын цоо шинэхэн уран бүтээл "ШАГАЙ" жүжиг... 🐴🐫🐏🐑
09-р сарын 27-нд буюу Ням гарагт Бамбүү театрын тайзнаа үзэгч хүүхдүдэд хүрэх үзвэрүүд!!!

👶 “Falloon” — багачуудын анхны театртай танилцах гайхамшигт мөч
🕐 11:00–11:40
🍼 Нас: 1–4
🎨 Гар урлалгүй
Бяцхан үзэгчид маань өнгө дүрс, хөгжилтэй адал явдал дунд инээмсэглэл бэлэглэсэн өхөөрдөм дүрүүдтэй хамт аялна.

👶 “ШАГАЙ” — багачуудын шагайтай танилцах гайхамшигт мөч
🕐 14:00–14:40
🍼 Нас: 3–6
🎨 Гар урлалгүй
Энэхүү жүжиг нь шагайгаар тоглодог монголын уламжлалт тоглоомуудыг танилцуулаад зогсохгүй, шагайг хайрцагт хийх, хооронд нь холбож хэлбэр дүрсэнд оруулах зэрэг хүүхдийн сонирхлыг татах туршилтуудад үндэслэсэн юм. Мөн "devising" буюу хамтын бүтээлч театрын аргаар хийгдсэн тул үзэгч хүүхдийн оролцоог хангаж, тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх олон давуу талтай.

🥳 “Үл үзэгдэгч хүү” — үлгэр амилах цаг гар урлалтай
🕐 16:00–17:00
🍼 Нас: 3–8
🎨 Гар урлалтай
🎨 Үлгэрээ амилуулсаны дараа бяцхан үзэгчид маань үзсэн үлгэртэйгээ холбоотой жижиг гар урлал хийнэ!

⚠️ Анхаарах зүйлс
🎟️ Тасалбар буцаах боломжгүй. Захиалга өгөхөөс өмнө цаг болон насны ангиллыг нягтлан шалгана уу.
🕰️ Үзвэр эхлэхээс 15 минутын өмнө ирэх нь хүүхдийн тайван оролцоог дэмжинэ.
📍 Байршил: Edu Park
📲 Бүртгэл: Bamboo Theatre-ийн Facebook болон Instagram хуудсаар шууд бичээрэй!

🥳🥳🥳 АНХААРААРАЙ!!! 🥳🥳🥳Үлгэр амилах цагаар бяцхан нээлтүүдийг хийцгээе! 🚀🎨Бамбүү театр болон Artistic Learning хамтран 4-...
21/09/2026

🥳🥳🥳 АНХААРААРАЙ!!! 🥳🥳🥳
Үлгэр амилах цагаар бяцхан нээлтүүдийг хийцгээе! 🚀🎨
Бамбүү театр болон Artistic Learning хамтран 4-7 насны хүүхдүүддээ зориулсан цогц сургалтаа зарлаж байна!

📅 Хэзээ: 2026 оны 9-р сарын 26-нд (нэг өдрийн хөтөлбөр)
🧍‍♀️ Насны ангилал: 4–7 нас
📍 Хаана: Artistic Learning-Бүтээлч суралцахуйн төв
💸 Үнэ: 1 хүүхэд – 120,000₮
👉🏻 Бүртгүүлэх бол Bamboo theatre-ийн Facebook болон Instagram хаягаар мессеж бичээрэй.

Хүүхдийн өөрийнх нь сонирхол, бүтээлч сэтгэлгээг нэгдүгээрт тавьдаг Reggio Emilia арга барил дээр суурилсан энэхүү сургалтаар бид:
📖 Үлгэр амилах цаг: Үлгэртээ оролцож тайзан дээр дүр бүтээнэ.
👩‍🍳 Амтат хоолны хичээл: Өөрийн гараар амттай хоолоо бэлтгэж хийнэ.
🔬 Шинжлэх ухааны туршилт: "Яагаад?" гэдэг асуултын хариултыг хөгжилтэй, сонирхолтой туршилтуудаар хамтдаа олно.
Бяцхан үрсдээ мэдлэг, инээд хөөр, дурсамж бүтээх гайхалтай нэг өдрийг бэлэглээрэй.
⚠️ Анхаарах зүйлс
🎟️ Тасалбар буцаах боломжгүй. Захиалга өгөхөөс өмнө цаг болон насны ангиллыг нягтлан шалгана уу.
📍 Байршил: Зайсан, Буянт хотхон, Artistic Learning төв (Грандмед эмнэлэгээр дээшээ өгсөөд Мандал хотхоноор зүүн эргэнэ)

🎨Намрын цоо шинэ НЭЭЛТТЭЙ ГАР УРЛАЛ зарлагдлаа🎨Ажлын өдрүүдэд БАМБҮҮ театртаа ирж гар урлалын багшаасаа зөвлөгөө аван со...
14/09/2026

🎨Намрын цоо шинэ НЭЭЛТТЭЙ ГАР УРЛАЛ зарлагдлаа🎨
Ажлын өдрүүдэд БАМБҮҮ театртаа ирж гар урлалын багшаасаа зөвлөгөө аван сонгогдсон гар урлалуудаас хүссэн бүтээлээ хийгээрэй🤗

🤩 Бамбүү театрын 2026 оны үзвэрийн хуваарь 🤩
05/09/2026

🤩 Бамбүү театрын 2026 оны үзвэрийн хуваарь 🤩

🐴🐫🐏🐑 Бамбүү театрын цоо шинэхэн уран бүтээл "ШАГАЙ" жүжиг... 🐴🐫🐏🐑  Тэртээ өргөн тал нутгаас өнөөдрийн дижитал эрэн үе хү...
04/09/2026

🐴🐫🐏🐑 Бамбүү театрын цоо шинэхэн уран бүтээл "ШАГАЙ" жүжиг... 🐴🐫🐏🐑

Тэртээ өргөн тал нутгаас өнөөдрийн дижитал эрэн үе хүртэл шагайн наадгай нь Монголчуудын уламжлалт тоглоом хэвээр байсаар байгаа билээ!

Монголын уламжлалт "ШАГАЙ" наадгай нь энгийн тоглоомоос илүү Монголын өвөг дээдсийн бүтээсэн соёлын өв бөгөөд хүүхэд багачуудад танин мэдэхүй, хүрээлэн буй орчин, байгалийн юмс үзэгдлийн мэдлэг олгож байдаг.

Тиймээс ч бид энэхүү гайхалтай өв соёлоо үзэсгэлэнтэй хэвээр нь хадгалж үлдэхээр энэхүү "ШАГАЙ" жүжгээ хийн үзэгч багачууддаа хүргэхэд бэлэн боллоо.

🥳EEEYYYOOOOWW!!!!!🥳💃🕺Бүжиглэх дуртай Бамбүүгийн найзууддаа зориулсан цоо шинэ "DANCE CLASS" маань зарлагдлаа... 💃🕺😎Өөрсд...
25/08/2026

🥳EEEYYYOOOOWW!!!!!🥳

💃🕺Бүжиглэх дуртай Бамбүүгийн найзууддаа зориулсан цоо шинэ "DANCE CLASS" маань зарлагдлаа... 💃🕺

😎Өөрсдөө бүжгээ дэглэж
💃Хөгжмийн хэмнэлийг мэдэрч
🏃‍➡️Эрч хүчээр хөглөгдөж
🤩Бүтээлчээр хөгжилдөхөд бэлэн үү?

🗣️Тийм бол энэ хөтөлбөрт маань нэгдээрэй

👧🧒Насны ангилал: 8-12
📆Хугацаа: 2026 оны 09.09-10.02
Анги дүүргэлт: 15 хүүхэд
Хичээлийн тоо: 8 удаа
💱Төлбөр: 250,000₮ (1 сар)
Хичээллэх өдрүүд: Долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагийн 16:00-17:30 цагт

💚Бамбүү театртайгаа хамт зуны өдрүүдээ бүтээлчээр өнгөрүүлсэн найзууддаа баярлалаа.💚🚌🌳Summer camp 2026 🚌🌳
18/08/2026

💚Бамбүү театртайгаа хамт зуны өдрүүдээ бүтээлчээр өнгөрүүлсэн найзууддаа баярлалаа.💚

🚌🌳Summer camp 2026 🚌🌳

Address

Time Square, 511, 102
Ulaanbaatar

Opening Hours

Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 19:00

Telephone

9929072599666669

Alerts

Be the first to know and let us send you an email when Bamboo theatre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Bamboo theatre:

Shortcuts

Share

Category