11/09/2024
Бид энэхүү хичээлийн жилд Наран сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын “Ярих чадварыг хөгжүүлэх” зорилго тавин ажиллаж байна. Өнөөдөр МХБУЗ-ын багш нар 6-р ангийн 70 гаруй сурагчдаас эхийг уншиж, ойлгосноо өөрийн үгээр илэрхийлэх аман шалгалт авч эхэллээ. Идэвхтэй оролцсон шавь нартаа баярлалаа.
Ярьж сурснаар:
📍Үзэл бодлоо өөрийн үгээр ойлгомжтой ярьж сурна.
📍Хоолойны өнгө, айзам, хэмнэлийг тохируулан уран уншиж сурна.
📍Уншсан зохиолын сэдэв, гол санаа, дүрээс төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлж сурна.
📍Өөртөө итгэлтэй, тод чанга, эмх цэгцтэй ярьж сурна.
💙Амжилт хүүхдүүд минь💙