07/07/2026
🧬 **"Био-Анагаах ухааныг танин мэдэхүй" сургалт амжилттай зохион байгуулагдлаа!** 🎉
АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдад зориулан зохион байгуулсан **"Био-Анагаах ухааныг танин мэдэхүй"** сургалт 2026 оны 6-р сарын 29-нөөс 7-р сарын 3-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү сургалтын хүрээнд оролцогч сурагчид био-анагаахын шинжлэх ухааны суурь ойлголтуудыг мэргэжлийн эрдэмтэн, судлаачдаас сонсож, лабораторийн бодит орчинд дараах дадлагуудад гардан оролцлоо.
🔬 Ургамлаас биологийн идэвхт бодис шинжлэх
🧬 Жимснээс ДНХ ялгах
🧫 Эсийн өсгөвөр, эс тоолох аргачлалтай танилцах
🩸 Цусны бүлэг тодорхойлох, дархлаа судлалын туршилтууд хийх
🐁 Лабораторийн амьтан судлал, тархи судлалын туршилттай танилцах
🔎 Ургамал болон хүний эсийг микроскопоор ажиглах
🛡️ Лабораторийн био-аюулгүй байдал, био хамгааллын дадлага хийх
Сургалтын төгсгөлд оролцогчдод **сертификат** гардуулж, шинжлэх ухааны судалгааны орчин, био-анагаахын судлаач мэргэжлийн талаар бодит ойлголт, үнэ цэнтэй туршлага олгосон үр дүнтэй сургалт боллоо.
Энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулахад мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан нийт багш, эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн хамт олон болон идэвхтэй оролцсон бүх сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
✨ Ирээдүйн эмч, эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая!
#АШУҮИС #БиоАнагаахынХүрээлэн #БиоАнагаахУхааныгТанинМэдэхүй #ШинжлэхУхаан #ИрээдүйнСудлаач