01/01/2026
Айлчлан ирсэн мэндийг
Аз жаргалын ерөөлтэй хамтатган хүргэе💕
🥰
💞
Үндэсний бичгээ сурч судлах нь хүн бүрийн эрхэм үүрэг билээ✍️
01/01/2026
Айлчлан ирсэн мэндийг
Аз жаргалын ерөөлтэй хамтатган хүргэе💕
🥰
💞
✍️✍️✍️
21/02/2025
🌎ДЭЛХИЙН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ💙🩵✍️
Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтму би …
Б.Ринчен
💜Happy International Mother Language Day✍️
02/12/2024
“Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлэг
“Морин хуурын хэл”
Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Энэ хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярна
Тэнгэрийг, тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туульсын их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг, талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Талын хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансрыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна.
#БолорЦом42
#БолорЦомТэргүүнШүлгүүд
#ШүлэгХөрвүүлэг
02/12/2024
Хүүхдүүдийн амьдралыг өөрчилж чадсан багш нарын 16 түүх Багш гэдэг гайхалтай мэргэжил.
26/11/2024
Судалгааны ажил, тайлан мэдээнд эшлэл хэрэглэх арга зүй✍️
Судалгааны ажил, тайлан мэдээнд эшлэл хэрэглэх арга зүй - Data School Дата анализ SPSS, Excel, R, Python, PowerBI сургалт
26/11/2024
Англи хэл бие даан сурах YOUTUBE сувгууд
Орчин үед гадаад хэл сурах улам бүр хялбар болсны нэг жишээ нь онлайн сургалт. Бид YouTube видео сүлжээнд байрлах хамгийн алдартай Англи хэлний сургалтын сувгуудыг танилцуулж байна.
https://www.youtube.com/user/EnglishLessons4U/featured
Ихэнх видео нь дүрмэнд тулгуурласан. Тайлбарууд нь маш ойлгомжтой, уйдаахгүй, хөгжилтэй
https://www.youtube.com/profile?user=JenniferESL
Дуудлагаа хэрхэн сайжруулах, дүрэм сурах гээд олон хичээл бий. Энэ суваг суралцагч төдийгүй багш нарт хэрэгцээтэй.
https://www.youtube.com/user/rachelsenglish
Энэ суваг хэллэг, дуудлагаа сайжруулах гэсэн хүмүүст илүү тохиромжтой.
https://www.youtube.com/channel/UCaRMivfyupj3ucUyJbZbCNg
Төрөл бүрийн материалууд бий. Дүрмийн хичээлүүд голлодог.
https://www.youtube.com/user/ENGLISHCLASS101
Энгийн зүйлс Англи хэл дээр байгаа. Дүрмийн мэдлэг гайгүй боловч харилцан ярихад асуудалтай хүмүүст зориулагдсан гэнэ.
https://www.youtube.com/profile?user=bbclearningenglish
Сонирхолтой, мэдлэг олгох видео материалууд олон сэдвээр бий.
https://www.youtube.com/profile?user=PrivateEnglishPortal
20 жилийн туршлагатай мэргэжлийн багшийн суваг. Анхлан суралцагчдаас эхлээд ахисан түвшний суралцагч хүртэл бүгдэнд зориулагдсан.
https://www.youtube.com/user/AlexESLvid/featured
Сонирхолтой подкастууд бүхий алдартай суваг. Өдөр тутмын хичээл болгон суралцахад тохиромжтой.
https://www.youtube.com/user/learnexmumbai/featured
Олон сэдвээр бэлдсэн маш сайн хичээлүүд бий. Сургах хэлбэр нь орчин үеийн арга барил дээр тулгуурласан.
SHARE хийгээд хадгалаад аваарай!
26/11/2024
💕💖💛
Сураад аваарай😊💯✅
02/09/2024
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе💐✍️
Happy first day of school📖✍️
25/10/2023
БИДНИЙ ТАНИЛ СУРАХ БИЧИГ✍️