БЗД 304-р цэцэрлэг

БЗД 304-р цэцэрлэг Сургуулийн өмнөх боловсрол олгох

Намрын налгар өдрүүдээгэр бүлтэйгээ хамтдаа аз жаргалтай өнгөрүүлээрэй. 🍂Хамтдаа өнгөрүүлсэн хором бүр хүүхдийн дурсамжи...
26/09/2026

Намрын налгар өдрүүдээ
гэр бүлтэйгээ хамтдаа аз жаргалтай өнгөрүүлээрэй. 🍂
Хамтдаа өнгөрүүлсэн хором бүр хүүхдийн дурсамжийн хамгийн нандин хэсэг болдог.

26/09/2026

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД АНХААРУУЛЖ БАЙНА

🐻 Баавгайн идэвхжил ажиглагдаж байгаа тул хүүхдүүдийг ойрын өдрүүдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар агаар салхинд гаргахгүй байхыг зөвлөж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Хүүхдийг ганцааранг нь гадаа тоглуулахгүй, ой мод болон хүн багатай газраар явуулахгүй байхыг зөвлөж байна.

Шаардлагагүй бол түр хугацаанд гадаа гарахгүй байж, нөхцөл байдал намжихыг хүлээнэ үү.

“Аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж, хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр бүү явуулаарай.”🐻⚠️

26/09/2026

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшид дэмжлэг үзүүлэх "БАГШИЙН ГАРЫН АВЛАГА"-ын цахим хувилбартай танилцаарай.

Хичээлийн жилийн турш хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны сар бүрийн эхний хоёр долоо хоногийн төлөвлөлтийн хувилбарыг багш шууд ашиглах боломжтойгоор, харин сүүлийн 2 долоо хоногт багш өөрийн ур чадвар, арга зүйдээ тулгуурлан төлөвлөлтөө хийж, хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтой байхаар боловсруулсан.

Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд шинээр нэмэгдсэн агуулга, хүүхэд тоглонгоо хөгжих үйл ажиллагааг өдөр тутамдаа зохион байгуулахад гарын авлага тусална.

🔗Татаж авах холбоос:⬇️

https://medle.edu.mn/public/teachercorner/teacher_guide

26/09/2026
УУРТАЙ ЭЭЖИЙН ДЭРГЭД ӨСӨХӨД ХҮҮХЭД ЮУ СУРДАГ ВЭ?“Ээж уурлаад байна…”Хүүхэд энэ үед зөвхөн ээжийн уурыг мэдэрдэггүй.Харин...
25/09/2026

УУРТАЙ ЭЭЖИЙН ДЭРГЭД ӨСӨХӨД ХҮҮХЭД ЮУ СУРДАГ ВЭ?

“Ээж уурлаад байна…”

Хүүхэд энэ үед зөвхөн ээжийн уурыг мэдэрдэггүй.

Харин

“Би буруу зүйл хийчихсэн юм болов уу?”
“Одоо яах бол?”
“Ээжийгээ дахиж уурлуулахгүй байх хэрэгтэй.”
гэж өөрийгөө хянаж эхэлдэг.

Зарим хүүхэд дуугүй болдог.
Зарим нь хэт дуулгавартай болдог.
Зарим нь худлаа хэлж эхэлдэг.
Зарим нь эсрэгээрээ өөрөө ууртай, түрэмгий болдог.

Харин хамгийн эмзэг нь:

“Бусдын сэтгэл санааг би зохицуулах ёстой”
гэж хүүхэд ойлгож эхэлдэг.
/ Тэгээд том болсон үед үргэлж бусдын сэтгэл санааг анзаарч ая харж тааруулж амьдрана гэсэн үг/

Ээжийнхээ царайг байнга ажиглана.
Дууны өнгийг нь анзаарна.
Хаалга хаах чимээг хүртэл мэдэрнэ.

“Одоо ээж ямар байгаа бол?”

Ингэж амьдрах нь хүүхдэд аюулгүй байдал биш, байнгын сонор сэрэмж бий болгож болно.

Гэхдээ ээж ээ…

Та хэзээ ч уурлаж болохгүй гэсэн үг биш.

Та ч бас ядарна.
Та ч бас бухимдана.
Та ч бас заримдаа тэвчээрээ барна.

Төгс ээж байх шаардлагагүй.

Харин уурласныхаа дараа хүүхэд рүүгээ буцаж очоорой.

“Ээж нь сая хэт чанга дуугарчихлаа.
Чи буруу зүйл хийсэн байсан ч ээж нь чамайг айлгах ёсгүй байсан. Уучлаарай гэж хэлж болно.

Ээж ээ та хүүхдээ хүмүүжүүлэхээс гадна
түүнд өөрийнхөө мэдрэмжтэй хэрхэн харилцахыг өдөр бүр зааж байдаг.

Тиймээс та эхлээд өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө зөв удирдах, өөрийгөө хайрлахад суралцах хэрэгтэй.

Сэтгэл зүйч Д.Намуунзаяа

ХҮҮХДИЙГ 0-5 НАСАНД НОМТОЙ ОЙР ӨСГӨСНӨӨР ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ, СЭТГЭН БОДОХ ЧАДВАРТАЙ БОЛГОХЫН САЦУУ СУРАЛЦАХУЙН АМЖИЛТ БОЛ...
21/09/2026

ХҮҮХДИЙГ 0-5 НАСАНД НОМТОЙ ОЙР ӨСГӨСНӨӨР ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ, СЭТГЭН БОДОХ ЧАДВАРТАЙ БОЛГОХЫН САЦУУ СУРАЛЦАХУЙН АМЖИЛТ БОЛООД АМЬДРАЛЫН ЧАНАРЫН СУУРИЙГ ТАВЬЖ ӨГДӨГ

📌Монгол хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн нөөц багасаж, хүүхэд хэлд орой орох, өөрийгөө илэрхийлэх чадвар суларч байгаа нь нийгмийн түүвэр судалгаагаар илэрч байна.
Тухайлбал, Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний хэл ярианы сургалтын чиглэлийн хүүхдийн хөгжлийн дундаж үзүүлэлт 67,8 хувьтай байгаа нь 10 хүүхэд тутмын 3 нь хэл ярианы хөгжлөөр сургуульд суралцах бэлтгэл хангагдаагүй байгаа юм.

📚Харин хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж буй 0-5 насанд номтой ойр өсгөх нь хэл ярианы хөгжил, нийгэмшихүй, сэтгэн бодох чадвар зэрэгт эергээр нөлөөлж цаашдын суралцахуйн амжилт болоод амьдралын чанарын суурийг тавьж өгдөг.

📍Хүүхэд байнгын ном унших дадалтай болсноор:

• Хэл ярианы баялаг нэмэгдэнэ: Байнга ном сонсдог хүүхдүүдийн үгийн сан хурдан тэлж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь сайжирдаг.
• Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хөгжинө: Номын дүрүүдийн үйлдэл, мэдрэмжээр дамжуулан хүүхэд бусдыг ойлгох (эмпати) болон өөрийн сэтгэл хөдлөлийг таньж сурдаг.
• Сургуульд амжилттай бэлтгэгдэнэ: Бичиг үсгийн суурь чадвар (үсэг таних, авиаг ялгах) эрт бүрэлдсэнээр сургуульд орохдоо дасан зохицох чадвар нь өндөр байдаг.
• Гэр бүлийн нандин холбоо үүснэ: Ном унших үйл явц нь зөвхөн мэдлэг олгохоос гадна эцэг эх, хүүхдийн хооронд аюулгүй, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх үзлэгт 3 настай Дунд бүлгийн хүүхдүүд хамрагдана.✅✅✅Хэзээ: 2026.10.01-202...
16/09/2026

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх үзлэгт 3 настай Дунд бүлгийн хүүхдүүд хамрагдана.✅✅✅
Хэзээ: 2026.10.01-2026.12.01

Ус уулгах дадлыг хэвшүүлээрэй✅✅✅
09/09/2026

Ус уулгах дадлыг хэвшүүлээрэй✅✅✅

Хүүхдээ хамгаалаарай✅✅✅
09/09/2026

Хүүхдээ хамгаалаарай✅✅✅

07/09/2026

Address

Улаанхуаран гудамж Ц304
Ulaanbaatar

Telephone

+97670110304

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when БЗД 304-р цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to БЗД 304-р цэцэрлэг:

Shortcuts

Share

Category