СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм Баян Эрдэм бүрэн дунд сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм Баян Эрдэм бүрэн дунд сургууль

СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм Баян Эрдэм бүрэн дунд сургууль СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан ерөнхий боловсролын сургууль
Утас: 94941448

🥰 Амьдралынхаа гарааг эхлүүлж байгаа хүүхдүүддээ амжилт ерөөе, хүссэн сургуульдаа орж хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээрэй 🙂
30/06/2026

🥰 Амьдралынхаа гарааг эхлүүлж байгаа хүүхдүүддээ амжилт ерөөе, хүссэн сургуульдаа орж хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээрэй 🙂

1-ЗУНЫ АМРАЛТААР НЬ ХАЙРТАЙ ҮРСЭЭ ХАМГААЛЦГААЯ :)
26/06/2026

1-ЗУНЫ АМРАЛТААР НЬ ХАЙРТАЙ ҮРСЭЭ ХАМГААЛЦГААЯ :)

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

🌤️ Эцэг, эх, асран хамгаалагч танд Боловсролын ерөнхий газраас зөвлөмж хүргүүлж байна. :)
23/06/2026

🌤️ Эцэг, эх, асран хамгаалагч танд Боловсролын ерөнхий газраас зөвлөмж хүргүүлж байна. :)

22/06/2026

😍 ДУГУЙЛАНГИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

🌲 2025-2026 оны хичээлийн жилд нийт 14 төрлийн дугуйлангаар хүүхдүүдийнхээ авьяас, ур чадварыг хөгжүүллээ. Үйл ажиллагаа 2 хэсэгт зохион байгуулагдаж эцэг, эх, асран хамгаалагчдаас биечлэн оролцсон нь шинэлэг байлаа. Мөн тухайн хичээлийн жилд дугуйланд амжилттай суралцсан сурагчид болон амжилт гаргасан хүүхдүүдээ урамшууллаа.

- “Шидэт өнгө” Уран зургийн дугуйлангийн зургийн үзэсгэлэн
- Ятга хөгжмийн дугуйлангийн тоглолтууд
- Төгөлдөр хуурын үзүүлбэр
- Mind games-шооны дугуйлангийн үзүүлбэрүүд
- Mini minds-Хиймэл оюун ухааны дугуйлан
- Мэтгэлцээний дугуйлан
- “Урнаар урлахуй” уран бичлэгийн дугуйлангийн уран бичвэрийн үзэсгэлэн, үзүүлбэр
- “Tiny-talk” англи хэлний клуб, “Tulk time” үйл ажиллагаа, дуу шүлгийн хосолсон үзүүлбэр
- ”Speaking club” дугуйлангийн сурагчдын илтгэл болон яриа
- “Speak English-Eat healthy”, English club-дугуйлангийн сурагчдын дэвтэрийн үзэсгэлэн
- Сагсан бөмбөг болон волейболын техник (дасгалууд) үзүүлбэр
- Байт харваа үзүүлбэр, эцэг эх, асран хамгаалагчтай хамтарсан харваа
- Energy -бүжгийн дугуйлан Reclam Monster-зохиомжит бүжиг

22/06/2026

🌟 ДУГУЙЛАНГИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

🌼 2025-2026 оны хичээлийн жилд нийт 14 төрлийн дугуйлангаар хүүхдүүдийнхээ авьяас, ур чадварыг хөгжүүллээ. Үйл ажиллагаа 2 хэсэгт зохион байгуулагдаж эцэг, эх, асран хамгаалагчдаас биечлэн оролцсон нь шинэлэг байлаа. Мөн тухайн хичээлийн жилд дугуйланд амжилттай суралцсан сурагчид болон амжилт гаргасан хүүхдүүдээ урамшууллаа.

- “Шидэт өнгө” Уран зургийн дугуйлангийн зургийн үзэсгэлэн
- Ятга хөгжмийн дугуйлангийн тоглолтууд
- Төгөлдөр хуурын үзүүлбэр
- Mind games-шооны дугуйлангийн үзүүлбэрүүд
- Mini minds-Хиймэл оюун ухааны дугуйлан
- Мэтгэлцээний дугуйлан
- “Урнаар урлахуй” уран бичлэгийн дугуйлангийн уран бичвэрийн үзэсгэлэн, үзүүлбэр
- “Tiny-talk” англи хэлний клуб, “Tulk time” үйл ажиллагаа, дуу шүлгийн хосолсон үзүүлбэр
- ”Speaking club” дугуйлангийн сурагчдын илтгэл болон яриа
- “Speak English-Eat healthy”, English club-дугуйлангийн сурагчдын дэвтэрийн үзэсгэлэн
- Сагсан бөмбөг болон волейболын техник (дасгалууд) үзүүлбэр
- Байт харваа үзүүлбэр, эцэг эх, асран хамгаалагчтай хамтарсан харваа
- Energy -бүжгийн дугуйлан Reclam Monster-зохиомжит бүжиг

🥰 Хөгжилтэй НАЙРАМДАЛЭнэ удаагийн сэдэв "Нөхөрлөлөө бэхжүүлье" 🦚 Бид нэгнийхээ ялгаатай байдлыг ойлгож, тусалж, үл ойлго...
12/06/2026

🥰 Хөгжилтэй НАЙРАМДАЛ

Энэ удаагийн сэдэв "Нөхөрлөлөө бэхжүүлье"

🦚 Бид нэгнийхээ ялгаатай байдлыг ойлгож, тусалж, үл ойлголцол байсан бол ярилцан, бүхий л асуудлаа хамтдаа шийдэж, 1, 2-р ангийн сурагчид бие даан ороо хураах, олон нийтийн газар биеэ хэрхэн авч явах зэрэг олон зүйлсэд суралцаж сайхан дурсамж бүтээлээ.

🌳 ГАДААД ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГ🌷 Англи хэл /2-р ангиас/, хятад, солонгос, япон /6-р ангиас/ хэлээр дамжуулан тухайн хэл, соёлыг ...
11/06/2026

🌳 ГАДААД ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГ

🌷 Англи хэл /2-р ангиас/, хятад, солонгос, япон /6-р ангиас/ хэлээр дамжуулан тухайн хэл, соёлыг сонирхон судлах идэвхийг нэмэгдүүлэх, хэл сурах эерэг хандлагыг төлөвшүүлэх, сурагчдын оролцоо, бүтээлч байдал, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2 хэсэгт олон янзын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

🇰🇷 СОЛОНГОС хэл
6а- “Бүрүм” тоглоом зааж хамтдаа тоглох
10а, 7а -“Gangnam Style” бүжиг
8а-“Banana Cha Cha” бүжиг, “Гурван баавгай” бүжиг
11а- Солонгос хэлний TOPIK шалгалтын талаар тайлбар, танилцуулга, үндэсний хувцас өмсөн сурагчидтай хамт зураг авахуулах,
Багш- “Солонгос хэл амархан” сэдэвт 15 минутын богино хичээлийг 3–5 дугаар ангийн сурагчдад орлоо.

🇯🇵 ЯПОН хэл
6а- 2020 оны Токио Олимпод зориулан гаргасан Японы уламжлалт болон орчин үеийн соёлыг илэрхийлэх “Токио бон” бүжгийг сурч, тайзнаа үзүүлсэн.
7а- Японы хаврын бэлгэдэл болсон “Сакура” сэдэвт ханын самбар бэлтгэж, цэцэгсийн утга учир, дэлгэрэх хугацаа, онцлогийг тайлбарлан танилцуулсан.
8а- “Танкобүши” болон орчин үеийн бүжиг хослуулан сурч, түүний үүсэл гарал, хөдөлгөөний утга санааг тайлбарлан үзүүлсэн.
10а- “Бийрэн бичлэг”-ийн үзүүлбэр хийж, Япон ханз бичих урлагийн гоо зүй, төвлөрөл, тэвчээрийг илэрхийлсэн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан.
11а- “Япон орны талаар асуулт хариултын тэмцээн” зохион байгуулж, оролцогчдын мэдлэгийг сорьсон, өрсөлдөөнтэй, сонирхолтой арга хэмжээ болсон.
Мөн 6–12-р ангийн сурагчид хамтран “Ханзны үүсэл” сэдэвт үзэсгэлэн гаргаж, ханз үсгийн гарал үүсэл, хөгжлийн явцыг зургаар илэрхийлсэн нь онцлог байлаа.

🇨🇳 ХЯТАД хэл
8а- “Улаанбаатарын үдэш” дууг хятад хэлээр дуулж, бүжгийн үзүүлбэр толилуулсан.
10а- Хятад хэл, соёлтой холбоотой асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан. Зөв хариулсан сурагчдад хятад цай, амттан, хоол амсуулсан.
11а-Хятад үндэсний хувцас өмсөн танилцуулга, photo booth хийж, проектороор хятад соёлын тухай видео бичлэг үзүүлсэн.
9а- Хятад уран бичлэг буюу ханз бичиж үзүүлэн танилцуулсан.
6а, 7а- Хятад дэнлүү, ханын самбар, цаасан хайчилбар хийж ангийн тохижилтыг хариуцсан.
МУБИС дахь Күнзийн институтээс хятад соёлтой холбоотой үзүүлэн материалууд авч байршуулсан.

🇱🇷 АНГЛИ хэл
2а- “ABC & Spelling Celebration” анхны жилдээ англи хэл үзэж цагаан толгойгоо сурсны баяр, урлагийн үзүүлбэр, ур чадварын тоглолтууд,
2–8-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Spelling Bee” тэмцээний шалгаруулалтад амжилттай оролцсон сурагчдад батламж, сертификат гардуулан урамшууллаа.
9а- гадаад хэлний соёл, хэрэглээ, ач холбогдлыг таниулах өртөөчилсөн арга хэмжээ:
- Coffee in da House,
- Big Bite,
- Fashion and Style,
- Casino,
- Tarot Booth,
- “Эрвээхэй” сэдэвт танин мэдэхүйн өрөөг сонирхолтой хэлбэрээр тохижуулан танилцуулга хийв.

🏆 БАХАРХАЛ🧮 2а ангийн сурагч Т.Сувд-Эрдэнэ Эрхэт эрдэм бага сургуулийн "Түргэн бодолт"-ын анхдугаар уралдаанаас 🥈Мөнгөн ...
10/06/2026

🏆 БАХАРХАЛ

🧮 2а ангийн сурагч Т.Сувд-Эрдэнэ Эрхэт эрдэм бага сургуулийн "Түргэн бодолт"-ын анхдугаар уралдаанаас 🥈Мөнгөн медаль хүртлээ.

💜 Анги удирдсан багш Б.Балжмаа, Т.Сувд-Эрдэнэ нартаа баяр хүргэе :)

🏆 БАХАРХАЛ12а ангийн сурагч Г.Эрдэнэгэрэл МОНГОЛ УЛСЫН ШИНЭ РЕКОРДЫГ ТОГТООЛОО.Мундаг охиндоо баяр хүргэе, үргэлж бахарх...
05/06/2026

🏆 БАХАРХАЛ

12а ангийн сурагч Г.Эрдэнэгэрэл МОНГОЛ УЛСЫН ШИНЭ РЕКОРДЫГ ТОГТООЛОО.

Мундаг охиндоо баяр хүргэе, үргэлж бахархдаг шүү 🥰

01/06/2026

Address

13381, #227, UFE Building A, Peace Avenue-5, Bayanzurkh District
Ulaanbaatar
13381

Alerts

Be the first to know and let us send you an email when СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм Баян Эрдэм бүрэн дунд сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм Баян Эрдэм бүрэн дунд сургууль:

Shortcuts

Share

Category