11/05/2026
“Европын дээд боловсрол өнөө ба ирээдүй” сэдвээр лекц зохион байгуулав
Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь Erasmus+ 101126419 (MONEUL) төслийн хүрээнд судлаач, докторантуудад зориулсан “Европын дээд боловсрол: Өнөө ба ирээдүй” сэдэвт лекц, нээлттэй ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний зорилго нь Европын дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, их сургуулийн олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжууд, академик хөдөлгөөн, чанарын баталгаажуулалтын тогтолцоо болон орчин үеийн боловсролын бодлогын талаар судлаач, багш нарт өргөн хүрээний ойлголт өгөхөд чиглэв. Мөн Erasmus+ (MONEUL) төслийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны ач холбогдол, Европын их дээд сургуулиудын туршлагаас суралцах боломжийг танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татлаа.
Лекцэд оролцсон МУЭИС-ийн БНХАУ-ын их, дээд сургуулиудад ажиллаж буй багш, судлаач докторантууд Европын дээд боловсролын тогтолцоо, олон улсын академик орчны онцлог, боловсрол болон соёлын солилцооны үнэ цэнийн талаар санал бодлоо солилцож, өөрсдийн туршлагаас хуваалцав. Тэд олон улсын хамтын ажиллагаа нь зөвхөн боловсролын чанарыг сайжруулах төдийгүй багш, судлаачдын эрдэм шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, соёл хоорондын ойлголцлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Мөн арга хэмжээний үеэр Европын их сургуулиудын хөгжлийн бодлого, судалгаанд суурилсан сургалтын тогтолцоо, дижитал шилжилт, оюутан төвтэй боловсролын шинэчлэлийн талаар сонирхолтой мэдээллүүдийг танилцуулж, оролцогчид цаашдын хамтын ажиллагаа, судалгааны боломжуудын талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү лекц, ярилцлага нь МУЭИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судлаач докторантуудын дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын түвшний эрдэм шинжилгээ, академик солилцоонд оролцох боломжийг тэлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
22/12/2025
“Европын Холбоог танин мэдэх аялал” сэдэвт лекц амжилттай зохион байгуулагдлаа
Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй, MONEUL төслийн хүрээнд “Европын Холбоог танин мэдэх аялал” сэдэвт нээлттэй лекц 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15:00 цагт Жаргалан 2 сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус лекцийг Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн доктор (Ph.D), дэд профессор Ц.Бүжинлхам, төслийн багийн нарийн бичиг Т.Алдармаа уншиж, Европын Холбооны үүсэл хөгжил, бодлого, боловсрол, олон улсын хамтын ажиллагаа болон оюутан, судлаачдад нээгдэж буй боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Арга хэмжээнд Жаргалан 2 сургуулийн багш, сурагчид идэвхтэй оролцож, лекцийн дараа асуулт–хариултын хэлэлцүүлэг өрнүүлсэн нь оролцогчдын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
22/11/2025
📌 Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг: “Нийгмийн хөгжил: Хүний эрх”
Монгол Улсын Эрдмийн Их Сургуулиас зохион байгуулж буй “Нийгмийн хөгжил: Хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болж байна.
Хүний эрхийн өнөөгийн төлөв байдал, боловсрол, нийгмийн хамгаалал, спорт, орчин үеийн сорилууд зэрэг өргөн хүрээний сэдвүүдээр МУЭИС-ийн оюутан, магистрант, докторантууд болон судлаачид илтгэл тавьж, санал бодлоо хуваалцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болж байна.
17/10/2025
🎓 Европын дээд боловсролын орон зай — Эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө, хэлэлцүүлэг
Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь Erasmus+ 101126419 (MONEUL) төслийн хүрээнд нийслэлийн 141-р сургуулийн ахлах ангийн сурагчдын эцэг, эхчүүдэд зориулан “Европын дээд боловсролын орон зай” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 🇪🇺📚
🔹 Зорилго:
Эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдүүдийн ирээдүйн боловсролын сонголтыг зөв төлөвлөхөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.
🔹 Хамрах сэдвүүд:
• Европын дээд боловсролын тогтолцооны онцлог
• Элсэлтийн журам ба олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрүүд
• Erasmus+ тэтгэлгийн боломжууд
• Сурах орчны онцлог, соёлын ялгаа
• Гадаад хэлний бэлтгэл болон шаардлага
🗣️ Зөвлөгөө, хэлэлцүүлгийн үеэр оролцогчид сонирхсон асуултуудаа асууж, Европт суралцах боломж, бэлтгэл, соёлын онцлогийн талаар бодит мэдээлэл авч чадсан юм.
👨👩👧 Энэхүү арга хэмжээ нь сурагчдын ирээдүйн боловсролын замыг тодорхойлоход гэр бүлийн дэмжлэг, оролцоо чухал гэдгийг бататгасан үр дүнтэй уулзалт боллоо.
#муэис #ЕвропБоловсрол #боловсролынсонголт #эцэгэхийноролцоо
17/10/2025
Эрдэм шинжилгээний хуралд урьж байна
16/10/2025
🌍 “Европын холбооны түүх ба олон хэлт орчин” сэдвээр лекц зохион байгуулав
Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь Erasmus+ 101126419 (MONEUL) төслийн хүрээнд нийслэлийн 141-р сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Европын холбооны түүх ба олон хэлт орчин” сэдэвт лекц уншиж, нээлттэй ярилцлага зохион байгууллаа. 🇪🇺📚
Сургалтын зорилго нь сурагчдад Европын соёл, түүхийн онцлог, олон хэлний боловсролын ач холбогдол, соёлын ялгаатай байдлыг таниулахад чиглэсэн бөгөөд
сурагчид Европын улс орнуудын хөгжил, хэлний олон янз байдал, харилцан ойлголцлын үнэ цэнэ зэрэг сонирхолтой сэдвүүдээр мэдлэгээ тэлж, асуулт хариултаар идэвхтэй оролцлоо. 💬✨
Нээлттэй ярилцлагын үеэр МУЭИС-ийн төслийн багийнхан сурагчдад Европ дахь боловсролын боломжууд, Erasmus+ (MONEUL) хөтөлбөрийн ач холбогдол, гадаад хэл сурах хэрэгцээ, соёлын солилцооны үнэ цэнэ зэрэг мэдээллийг хүргэлээ. 🎓🌏
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Эрдмийн Их сургууль болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн сурагчдын олон улсын боловсролын хөтөлбөрүүдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. 🤝📖
#МУЭИС