17/02/2026
Honbu Dojo
Монголын Киокушинкай Каратэгийн Холбооны ХОНБУ ДОЖО
Th
17/02/2026
09/02/2026
МККХ -ны Монгол Улсын Киокушин Каратэгийн улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн 2026 оны 2 сарын 8 өдөр Наадам 2 клубд амжилттай явагдлаа. Тус тэмцээн нь бага, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн ангилаар күмитэ, ката төрлөөр зохиогдож аваргуудаа тодруулсан тодруулав. Нийт 13 багийн 154 тамирчид оролцлоо. Тэмцээний Ерөнхий Ивээн Тэтгэгч О.Мөнхжин захиралтай “MOT CAPITAL” компаний удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм дүү Ц.Отгонбаатар, Ц.Алтансүх дүүдээ, тусалж дэмжсэн бүх хүмүүст айлчлан ирж буй “Сүрээр Дарагч” хэмээх гал морь жилдээ ажил үйлс нь дэлгэрч, амжилт дүүрэн байхыг хүсэн ерөөе. Тэмцээний үйл ажиллагааг дэмжиж баг тамирчдаа оролцуулсан ЦЕГ-ын Тусгай Ажиллагааны Газар, ТТХГ, ШШГЕГ, Дотоодын цэргийн 809 анги, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Сүхбаатар аймгийн ЦГ-ын баг тамирчидад болон МККХ-ны харьяа доожоо, клуб, дэвжээний багш дасгалжуулагч, тамирчид, гишүүддээ гүн талархалаа илэрхийлье. Цаашид та бидний хамтын ажиллагаа улам дэлгэр хөгжин гэдэгт итгэж байна. Монгол улсын аварга болсон, шагналт байранд шалгарсан тамирчиддаа, тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт оролцож, монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж суу алдрын эзэд болохыг ахин дахин хүсэн ерөөе.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Telephone
Address
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Фламинго цамхаг 9-р давхар
Ulaanbaatar
14210