30/01/2026
“Мүгэн групп”-ийн бизнес яаж явдаг вэ!!!
Өнгө нь дээрээ гоё япон хоолны ресторан бизнесийн шинэ соёлыг Монголд нутагшуулж буй мэтээр гадаад төрхөө бүрдүүлсэн “Мүгэн групп”-ийн булхайг та нарт ярьж өгье.
Япон руу ажилд зуучилдаг мөн япон гоймонгийн ресторан зэрэг Япон соёлыг түгээж буй мэт харагдана. Яг цаанаа толгой компани болох “Мүгэн групп”-ээрээ гаднынхантай гэрээ хийж тэднээс мөнгө болон тэднээр ажлаа гүйцэтгүүлээд хөрөнгө оруулагчдаа хоосон хоцроодог газар. Тэд гэрээ хийсэн “Мүгэн групп”-ийн данснаасаа бүх ашиг орлогоо өөрсдийн охин компаниуд руугаа зарлагдаж гаргаад ашиггүй ажиллалаа хэмээн хөрөнгө оруулагчдадаа юу ч өгдөггүй. Хөрөнгө оруулагчид нь мөнгөө авахын тулд шүүхдээд ЯЛАЛТ байгуулна. Гэхдээ 2-3 жил шүүхээр яваад анх оруулсан мөнгөө авах шүүхийн шийдвэр гардаг. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсан ч “Мүгэн групп” мөнгөгүй гэх нэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ээ. Энэ хооронд тэд дараагийн хөрөнгө оруулагчаа олж өнөөх луйвраа эхнээс нь явуулна. Эдний компаниас авлагатай маш олон хөрөнгө оруулагчид бий. Тэдний шүүхийн шийдвэр нь бүгд португал баримттайгаа шүүхийн сайт дээр байдаг.
Ийм луйврыг компанийг одоог хүртэл АТГ болон цагдаа , татвар шалгадаггүй юм бэ? Монголд шударга ёс байна уу. Луйвар хийж баяждаг үйлдлийг таслан зогсооё