12/04/2024
Би мөрөөдмөөр байна
Яагаад бид зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдарч боломгүй байгаа юм?
Би мөрөөдмөөр байна
Яагаад бид үрсээ гадаа сэтгэл амар тоглуулж дийлэмгүй байгаа юм?
Би мөрөөдмөөр байна
Яагаад бид байгалиа онгон чигээр авч үлдэх чадалгүй байгаа юм?
Би мөрөөдмөөр байна
Яагаад бид өвүгдээ өөрсдийнхөөр нь тухлуулах эрхгүй байгаа юм?
Би мөрөөдмөөр байна
Яагаад бид үрсээ монгол хүн болгох боловсролыг чухалчлахгүй байгаа юм?
Би мөрөөдмөөр байна
Яагаад энэ олон салалтын шалтгааны учгийг ухах сөхөөгүй байгаа юм?
Би мөрөөдмөөр байна
Яагаад гэртээ олгогдох боловсролыг багшийн нуруунд үүрүүлэх гээд бгаа юм?
Би мөрөөдмөөр байна
Яагаад энэ мэт олон асуудлыг гол занглааг асууж хэн ч уудлахгүй байгаа юм?
Яагаад?
Би мөрөөдөж байна!
Эцэг эх бүр өөрийн үрсийнхээ анхны хариуцлагатай багш нь байгаасай!
Би мөрөөдөж байна
Эд эснийхээ хүслийг мэдэрч иргүн бүр эд эсээ ойлгон эрүүл энхийг өөртөө уриалаасай
Би мөрөөдөж байна
Ээж бүхэн гэртээ энх амгалан байж энхрий үрс эр нөхрөө хайрлаасай
Би мөрөөдөж байна
Энэ бүхэнд дутагдах мэдвэл зохихуйгаа эрж хайж олж мэдэж мэдэрч аваасай
Би мөрөөдөж байна
Илүү ч биш дутуу ч биш эдлэл хэрэгсэлээ гамнан хайрлаж түүндээ эзэн байгаасай
Би мөрөөдөж байна
Хамаатан садан хамтран зүтгэгчид хань ижил хамаг үрс бүгдээр эв эеээ эрхэмлээсэй
Би мөрөөдөж байна
Хүмүүн бүр өөрийн дотооддоо эрэл эрчтэй хийж онцлогоо тодлон ончоо олоосой
Би мөрөөдөж байна
Орчлон хорвоогийн хайрын дүрмийг олноор таньж мөнхөд орших ивээлээ тэтгээсэй!
Үргэлжлүүлээд л бвал үргэлжлэхээр л бна
Өөдөө дэвжих өөдрөг сайхан бүхнээ үргэлжлүүлэн ерөөн хамтаар мөрөөдөцгөөе амжилт…