Олонлог Академи Сургууль

Олонлог Академи Сургууль Академик мэдлэг, эх хэл, үндэсний уламжлалаа дээдэлсэн Монгол иргэнийг төлөвшүүлнэ.

Олонлог Академи сургууль нь Математикийн гоо сайхныг соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүлийн эрхлэгч, математикийн доктор Б.Баясгалангийн үүсгэн байгуулсан сургууль юм.

Б.Баясгалан нь Боловсролын Их Сургууль, ШУА-ийн Математикийн Хүрээлэн, Улаанбаатар Их Сургууль, Компьютер, Менежментийн Сургууль, Монгол Улсын Их Сургуульд багшилж, судалгаа хийж байсан математикч юм. Тэрээр 1993 онд Олонлог сэтгүүлийг санаачилж, 1997 онд математик, эдийн засгийн сургалттай 32-р сургуулийг шинэчлэн байгуулж байжээ. Б.Баясгалан 2002 онд Олонлог төв сургууль, 2015 онд Олонлог Академи сургуулийг тус санаачлан байгуулсан бөгөөд уламжлалт академик мэдлэг, үндэсний стандартыг хослуулсан, суралцагч гоо сайхан, бие бялдар, сэтгэлгээний өндөр соёлтой өв тэгш төлөвшилтэй иргэн болон төлөвшихийг сургалтын үндсэн зорилго гэж үздэг.

Олонлог төв сургууль суралцагчийг сурах дуртай, цаашид хөгжиж боловсрох эрмэлзэлтэй, бие даан чөлөөтэй эргэцүүлж сэтгэдэг болгон төлөвшүүлж, багш шавийн эрх тэгш, нээлттэй, ардчилсан, эрх чөлөөт орчныг бүрдүүлж чадснаараа бусдаас ялгардаг юм.

Олонлог Академи сургууль нь энэ уламжлалыг өвлөн хөгжүүлж үндэсний шилдэг, манлай сургууль болохыг зорьж байна.

Ахлах ангийн сурагчдадаа дэлхийн их, дээд сургуулиудын онцлог, элсэлтийн үйл явцын талаар мэдээлэл хүргэн гадаадад амжил...
01/10/2026

Ахлах ангийн сурагчдадаа дэлхийн их, дээд сургуулиудын онцлог, элсэлтийн үйл явцын талаар мэдээлэл хүргэн гадаадад амжилттай суралцахад чиглэл өгөх зорилготой “How to Study Abroad” арга хэмжээ зохион байгуулагдлаа. 🌍✨

Арга хэмжээнд зочин илтгэгчид Австрали, АНУ, БНХАУ, Унгар улсын их, дээд сургуулиудад суралцах боломж, элсэлтийн бэлтгэл, сургалтын онцлог, тэтгэлэг болон санхүүгийн боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэв. Мөн өөрсдийн гадаадад суралцсан бодит туршлага, сургамж, амжилтын түүхээсээ хуваалцсан нь үнэ цэнтэй байлаа. 💫

The educational event “How to Study Abroad” was convened to provide high school students with comprehensive insights into global higher education institutions and their respective admissions procedures, with the aim of guiding them toward academic success abroad.🌍✨

Guest speakers presented detailed information and strategic guidance regarding study opportunities, admissions requirements, academic curricula, and financial aid options including scholarships across universities in Australia, the United States, China, and Hungary. Furthermore, speakers enriched the session by sharing firsthand experiences, key insights, and personal trajectories of academic achievement.💫

26/09/2026

💫 “БЯЦХАН АКАДЕМИЧДЫН БУУХИА” АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

🏃‍♂️✨Олонлог Академи сургуулийн 2–5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бяцхан академичдын буухиа” тэмцээн урам зориг, эрч хүчээр дүүрэн болж өндөрлөлөө. 🎉
Тус тэмцээний гол зорилго нь хэн нэгнийг түрүүлүүлэх бус хүүхэд бүрийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд дуртай болгох, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, найз нөхдийн нандин харилцаа, багийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршлоо. 😊🤝 Багачууд маань хоорондоо эв нэгдэлтэй байж, бие биенээ дэмжин, спортын эрүүл бөгөөд шударга өрсөлдөөний жинхэнэ үнэ цэнийг хамтдаа мэдэрлээ.💪
🌱 Хөдөлгөөн бүр — Эрүүл мэнд
🚀 Оролцоо бүр — Амжилтын эхлэл

22/09/2026

🔥 THE WAVE CROSSFIT — ӨӨРИЙГӨӨ ДАВ!
🏃🏼‍♀️🏃🏻 Олонлог Академи сургуулийн VI, VII ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “THE WAVE CROSSFIT” тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа👏.
✨Тэмцээний турш сурагчид маань 6 өртөөт дасгалаар хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа сорин эрч хүч, урам зоригоор дүүрэн өрсөлдлөө.

18/09/2026

🥛🥞🥑 “ӨГЛӨӨНИЙ УНДЫГ ӨӨРТӨӨ” 👏✨

VI ангийн сурагчдад маань “Өглөөний ундыг өөртөө” аяны хүрээнд 🥰 эрүүл, зөв хооллолтын ач холбогдол, өглөөний цай нь сэтгэл зүй, анхаарал төвлөрөл болон 🧠тархины үйл ажиллагааг хэрхэн дэмждэг талаар сонирхолтой, тустай мэдээлэл, зөвлөгөө өгсөн сургуулийн хоол зүйч болон сэтгэл зүйч багш нартаа баярлалаа. 🙏💐

Хүүхдүүд өөрсдөө 🥪🍎 өглөөний ундаа бие даан бэлтгэх, зөв хооллолтын дадал хэвшилд суралцсан үр өгөөжтэй өдөр байлаа. 🌱💚

✨ Эрүүл хүүхэд — Эрч хүчтэй суралцахуй!🥛💪🌞

16/09/2026

Олонлог Академи сургуулийн VI ангийн сурагчдын дунд зохиогддог уламжлалт "Өглөөний ундыг өөртөө" аян энэ удаа маш сонирхолтойгоор эхэллээ.

Аяны эхний хэсгээр сурагчдад урьдчилан ямар нэгэн зөвлөгөө, мэдээлэл өгөхгүйгээр тэдний бодит амьдрал дахь өглөөний цайны хэрэглээг ямар нэгэн шүүмжлэлгүйгээр ярилцан өнгөт карт болон интерактив хэлбэрээр өглөөний зуршлаа сонирхолтой байдлаар хуваалцлаа.

Өглөө яагаад заримдаа цайгаа гүйцэд ууж амждаггүй шалтгааны талаар чөлөөтэй ярилцаж, богино хэмжээний хөгжөөнт даалгавруудыг амжилттай гүйцэтгэлээ.

Сурагчдад эрүүл, зөв хооллолтын ач холбогдлыг интерактив хэлбэрээр хүргэх Хоёрдугаар хэсэг тун удахгүй үргэлжлэн явагдах болно.

Хүүхэд бүрийн эрүүл мэнд, эрч хүчтэй өдрийн төлөө хамтдаа! 🌟

#ОлонлогАкадеми #ӨглөөнийУндАян #ЭрүүлМэнд
https://olonlogacademy.mn/26-09-16/

11/09/2026

✨ “Хиймэл оюуны эрин дэх Олонлог Академи” цуврал семинар ахлах ангийн сурагчдын дунд үргэлжиллээ.

🎙️ Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч, Математикийн ухааны доктор Б.Баясгалан “Бид айхгүй, сохроор дагахгүй” сэдвээр илтгэл хүргэж, хиймэл оюуны эринд баримтлах зөв хандлага, шүүмжлэлт сэтгэлгээний талаар сурагчидтай ярилцав.

🌐 Мөн Meta Fundamental AI Research (FAIR)-д ажиллаж буй монгол судлаач, доктор С.Сайнбаяр “AI: Үүсэл, хөгжил ба ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, дэлхийн хиймэл оюуны хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

💡 Хиймэл оюуныг зөвхөн хэрэглэгч бус, ойлгож, шүүмжлэлтэй сэтгэж, хариуцлагатай ашигладаг шинэ үеийг бэлтгэх бидний аялал үргэлжилж байна.

02/09/2026

💐Эрдэм мэдлэгийн өдрийг 📚🖌️тохиолдуулан шилдэг сурагчдаа алдаршуулах “АКАДЕМИЧ СУРАГЧ-2026” хүндэтгэлийн ёслол, "Сургуульдаа тавтай морилно уу" арга хэмжээ боллоо. Сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан “Бяцхан академич”, “Академик ахиц”, “Тогтвортой амжилт”, “Тэргүүн амжилт”, “Онцгой амжилт” зэрэг шагналаар 263 сурагч шагнагдлаа. 👏👏

2026-2027 оны хичээлийн жилд энэхүү нэр хүндтэй шагналын эзэд улам олноор нэмэгдэж, амжилтын буухиа тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Мэдлэгийн үрийг тарьж, ирээдүйн жимсийг ургуулах шинэ хичээлийн жилд нь бүх сурагчдадаа амжилт хүсье.💫🌟👏🌺

Дэлгэрэнгүйг вебсайтаас үзнэ үү.
https://olonlogacademy.mn/26-09-01/
olonlogacademy.mn

Address

Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олонлог Академи сургууль
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 08:30 - 18:00
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:30 - 18:00
Friday 08:30 - 18:00

Telephone

+97694999220

Alerts

Be the first to know and let us send you an email when Олонлог Академи Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Олонлог Академи Сургууль:

Shortcuts

Share

Category