11/04/2026
👩🏫Бага ангийн Математик, Монгол хэлний давтлага🖊️🖊️
📚 Хүүхдийн тань суурь чадварыг бататгаж, хичээлдээ итгэлтэй болгоё!
1–5-р ангийн Математик, Монгол хэлний давтлагын 4-р ээлжийн бүртгэл эхэллээ.
✨ Унших, бодох чадвар сайжирна
✨ Анхаарал төвлөрөл нэмэгдэнэ
✨ Цөөн хүүхэдтэй, чанартай хичээл
🕘 Өглөөний ээлж: 1–3-р анги
Давтлага
(Тал өдрөөр, хичээлд нь хүргэж өгч болно.)
🚸 141-р бага сургуулиас авна.
🕐 Өдрийн ээлж: 3–5-р анги
(Давтлага: 13:00-15:00)
🕞 Оройн ээлж: 3-5-р анги
( Давтлага - 15:00-17:00)
Бүртгэх хугацаа : 3/2-3/6-ныг дуустал
📞 9965-4437
⚠️ Орон тоо цөөн — яараарай!
02/04/2026
Коёогийн багшийн зөвлөгөө 1:
3–5 нас бол хүүхдийн хэл яриа, сэтгэхүй хамгийн хурдтай хөгждөг үе.
• Энэ насанд хүүхэд сонсох, дуурайх, давтах чадвар хамгийн сайн байдаг.
• Үлгэр сонссоноор үгийн баялаг нэмэгдэнэ, төсөөлөл хөгжинө.
• Шүлэг цээжлэх нь ой тогтоолт, анхаарал төвлөрөл сайжруулна.
• Үгийн утга тайлбарлах нь сэтгэхүй, ойлгох чадварыг дэмжинэ.
👉 Иймээс энэ насанд:
• Өдөр бүр богино үлгэр ярьж өгөх
• Хялбар, давтамжтай шүлэг цээжлүүлэх
• Шинэ үгийг жишээгээр тайлбарлах
гэдэг нь хүүхдийг сургуульд бэлтгэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Багш Б. Ариунжаргал
17/03/2026
5-р ангийн сурагчдын “ Зохион бичлэг”-ээс…
12/03/2026
Сурагчдын амралтын элсэлтээ эхлүүллээ.😀
📚 Хүүхдийн тань суурь чадварыг бататгаж, хичээлдээ итгэлтэй болгоё!
1–5-Р АНГИЙН МАТЕМАТИК, МОНГОЛ ХЭЛ-ний ДАВТЛАГА:
✨ Унших, бодох чадвар сайжирна.
✨ Анхаарал төвлөрөл нэмэгдэнэ.
✨ Цөөн хүүхэдтэй, чанартай хичээл
🕘 Өглөөний ээлж: 1–5-р анги
🚸 Хувь болон ЕБС-н бага ангийн сурагчид
🕐 Өдрийн ээлж: 1–5-р анги
(Давтлага: 13:00-15:00)
🕞 Оройн ээлж: 1-5-р анги
( Давтлага - 15:00-17:00)
📞 9965-4437
⚠️ Орон тоо цөөн — яараарай!
25/02/2026
Муу хүүхэд гэж байхгүй- муу эцэг эх байдаг.
ГЭРИЙН ДААЛГАВАР
Бага ангийн сурагчдын хувьд гэрийн даалгавар нь зөвхөн мэдлэг бататгах биш, бие дааж сурах чадвар болон хариуцлагад суралцах хамгийн анхны том алхам болдог. Манай эцэг эхүүд гэрийн даалгавар хийх гэдгийн цаана сурагч болох ямар том дадал хэвшлүүд төлөвшиж байдгийг анзаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд "өмнөөс нь хийж өгөх" биш, "зөв дадал суулгах" чиглүүлэгч байх нь чухал.
Дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзээрэй:
1. Нэг орчинд тогтмол цаг хугацаа
• Яг нэг цагт хийлгэж сургах:
Хичээлээс ирээд бага зэрэг амраад (45-60 минут), яг тогтмол цагт даалгавраа хийж хэвших нь тархийг "одоо сурах цаг" гэсэн горимд оруулдаг байна.
• Нэг л газарт: Зөвхөн хичээл хийхэд зориулсан, анхаарал саринуулах зүйлгүй (ТВ, тоглоом, утас хол) цэвэрхэн ширээ бэлдэж өгөөрэй.
• Зөв суулт: Хүүхдийн нуруу цэх, хөл нь газар хүрэхүйц тохиромжтой ширээ сандал сонгох нь ядаргааг бууруулдаг юм байна.
2. "Алтан" 20 минутын дүрэм
Бага ангийн хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа богино байдаг.
• Хуваах: 20-25 минут хичээллээд, 5-10 минут завсарлаж, биеийн чилээгээ гаргах хөдөлгөөн хийх эсвэл ус уух хэрэгтэй.
• Төлөвлөх: Даалгавраа эхлэхээс өмнө "Өнөөдөр юу хийх вэ?" гэдгийг ярилцаж, хамгийн хүндээс нь эхлэх үү, эсвэл хамгийн дуртайгаасаа эхлэх үү гэдгийг хүүхдээр өөрөөр нь сонгуул. Энэ маш чухал шүү.
3. Туслах уу, Гүйцэтгэх үү?
Энэ бол эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юм.
• Чиглүүлэх: Хэрэв хүүхэд бодлогоо ойлгохгүй байвал хариуг нь шууд хэлж өгөх биш, "Энэ өгүүлбэрийг дахиад нэг уншаад үзвэл ямар байна?", "Өмнөх бодлоготой адилхан байна уу?" гэх мэтээр асуултаар чиглүүлж өгөөрэй.
• Алдаа гаргах боломж олго: Хүүхэд өөрөө алдаж байж сурдаг. Бүх зүйлийг нь засаж, "онц" авахуулах гэж хичээх нь хүүхдийг хамааралтай болгодог.
Багш нь шавь нартаа алдаж болно оо харин дараагийн удаа засдаг байх ёстой гэж сургадаг.
4. Урамшуулал ба Дэмжлэг
Ялангуяа 6 настангууд урамшуулалд их дуртай. Үгээр үйлдлээр урамшуулах ямар боломж байна магтаж сайшаагаарай. Гэхдээ зөвөөр магтаж урамшуулах юм шүү.
• Үйл явцыг магтах: "Чи мундаг байна" гэхээс илүү "Чи энэ хэцүү бодлогыг бодох гэж маш их хичээлээ, дуусгаж чадлаа" гэх мэтээр хичээл зүтгэлийг нь онцлоорой.
Саяхан л хоёулаа үелээд уншиж байсан өнөөдөр шууд шууд уншчихлаа ямар гайхалтай юм бэ гээд хэлэхэд л нүд нь гялалзаад өөртөө итгээд хөөрхөн байдаг шүү.
• Бие даалгах: Хүүхэд даалгавраа хийж байх үед хажууд нь харуулдаж суух хэрэггүй. Та хажууханд нь ном унших эсвэл өөр ажил хийнгээ "Чи эхлээд өөрөө оролдоод үз, болохгүй бол аав ээж нь тусалъя" гэх мэтээр дэмжээрэй.
Хүүхдийн сурлагыг сайжруулах, амжилтыг тогтмол хадгалдаг дадал хэвшил бол гэрийн даалгавар аа маш үр дүнтэй хийх цаг хугацаа шүү.
Хуулбарлав # Орших багш
25/02/2026
1-5-р ангийн сурагчдын математик, монгол хэлний давтлагын 3-р ээлжийн бүртгэл эхэллээ. 99654437
Өглөөний ээлжинд 1-2-р ангийн сурагчид
Өдрийн ээлжинд 3-5-р ангийн сурагчдыг бүртгэж байна.
25/02/2026
Өглөөний ээлжинд 5-н хүүхэд бүртгэж авъя.
Жич: Хагас ээлжээр, сургуульд нь хүргэж өгнө.
141-р бага сургуулиас 1-2-р ангийн хүүхэд авна.
Утас: 9965-4437
Every ゚viralvideo #давтлага
24/02/2026
Хаврын шалгалтад бэлдэх, давтлага хичээллэж эхэллээ.
1-5-р ангийн математик, монгол хэлний хичээлээр хоцрогдол арилгах болон түвшин ахиулах давтлагад урьж байна.
Жич:
😍Нэг ээлжиндээ 5-6 суралцагчтай
🥰 Мөн ганцаарчилсан…
Утас: 9965-4437
Хаяг: Алтай хотхоны баруун талын Коёо таун хотхон