Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг

Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг, Education, 3-р хороо, Нацагдоржийн гудамж, Ulaanbaatar.

Photos from Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг's post 15/12/2025

Улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн баяр ёслолыг архигүй тэмдэглэх, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах зорилгоор “Архигүй шинэ жил” уриатай нөлөөллийн аянд нэгдэж байна.

Photos from Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг's post 10/12/2025

🏆Дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд зохион байгуулагдсан "Би багш" ур чадварын уралдаан 2025 оны 12-р сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж бүлгийн багш Д.Цэцгээ "Тэргүүн"байранд шалгарлаа. Багшдаа халуун баяр хүргэж хүүхэд хөгжүүлэх их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.🥰❤️

26/11/2025

БОЛОВСРОЛЫН САЙДЫН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 05 ДУГААР АЛБАН ДААЛГАВАР

🗒️Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

✅Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн харуулдан тандалтын 2025 оны 46 дахь долоо хоногийн мэдээгээр улирлын томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд “Алаг цоог дэгдэлтийн” түвшинд байгаа хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

✅Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас бүх түвшинд халдвар хамгааллын дэглэм сахих талаар өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор ДААЛГАХ нь:

1️⃣Халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд:

1.1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/140 дүгээр тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж” болон эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тус тус баримтлан ажиллах;

1.2.Цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд багш, ажилтан, суралцагч бүр амны хаалт (цэцэрлэгийн хүүхэд амны хаалт хэрэглэхгүй), спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх;

1.3.Халуурах (биеийн халуун 38 хэм ба түүнээс дээш хэм), ханиалгах, найтаах, хоолой, толгой өвдөх гэх зэрэг шинж тэмдэгтэй суралцагчийг эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчид хүлээлгэн өгч буцаах;

1.4.Цаг агаарын байдал, гаднах агаарын бохирдлоос шалтгаалан салхивч нээх, анги танхимд агаар сэлгэлт хийх боломжгүй тохиолдолд агаар цэвэршүүлэгч (ХЕПА фильтр) ашиглах замаар дотоод агаарын чанарыг сайжруулах;

1.5.Гар угаах төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, саван, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцээтэй байлгаж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцтэй байх;

1.6.Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж (гарын эрүүл ахуй сахих, хүн хоорондын зай барих, амны хаалт хэрэглэх, зөв ханиалгаж найтаах)-ийг суралцагчдад харагдахуйц газар ил тод байршуулж тэдгээрийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд мөрдүүлэх арга хэмжээ авах, санамж, зөвлөмжийг харааны бэрхшээлтэй суралцагч, багш, ажилтанд зориулан сонсдог хэлбэрт шилжүүлэн мэдээлэх;

1.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад, дотоод орчинд цэвэрлэгээ, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх;

1.8.Цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоолойг сод, эсхүл давсны уусмалаар өглөө, оройд зайлуулах.

2️⃣Хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах хүрээнд:

2.1.Суралцагч хичээл, сургалтын үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;

2.2.Амны хаалт хэрэглэх явцад амьсгал давчдах, амьсгалахад хүндрэл үүсэх, дотор муухайрах, бие тавгүйтэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдолд хичээл зааж байгаа багшид яаралтай хэлэх талаар анги удирдсан багш суралцагчдаа тогтмол сануулах;

2.3.Хичээл сургалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй болон амьсгалын дутмагшилд орж болзошгүй суралцагчийн эрүүл мэндэд анхаарч, зовуурийн шинж тэмдэг илрэх тохиолдолд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;

2.4.Суралцагчдын тухайн өдрийн ирцэд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ирээгүй суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай холбогдон шалтгааныг тодруулах;

2.5.Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн шим тэжээллэг, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундааг хоолны цэсэд оруулж үйлчлэх;

2.6.Хүүхэд тээвэрлэх автобусны үйлчилгээ үзүүлэхэд халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг тээврийн хэрэгсэлд байршуулах, суралцагчдыг амны хаалт хэрэглүүлэх;

2.7.Багш, суралцагчдыг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд зогсоож, урлагийн танхим, спорт заалыг бусдад ашиглуулахгүй байх;

2.8.Суралцагчдад “Гэр-цэцэрлэг-гэр”, “Гэр-сургууль-гэр” гэсэн чиглэлийг мөрдүүлэх.

3️⃣Албан даалгаврыг харьяа нутаг дэвсгэрийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хүргүүлж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл ахуйн зохистой дэглэмийг мөрдөх, амьсгалын замын халдвараас сэргийлэх талаар суралцагчдад мэдээлэл өгч хяналт тавьж ажиллахыг нийт цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгав.

4️⃣Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах, тайланг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт үүрэг болгосугай.

🔗Албан даалгаврын эх файлыг дараах линкээр орж татаж авна уу.

https://drive.google.com/file/d/1DPeMeKgyL0gDXLZcCp94osV_Cfq__3Ks/view?usp=drivesdk

Photos from Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг's post 24/11/2025
24/11/2025

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:

Эцэг эх, асран хамгаалагч нарт:
1. Урлаг спорт, соёл олон нийтийн зэрэг төвлөрсөн арга хэмжээнд оролцохоос аль болох татгалзахыг бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. Учир нь та томуу, томуу төст өвчний халдвар тээгч болох ба үүнийгээ бага насны хүүхдэд халдварлуулах эрсдэл өндөр болно.
2. Гэр бүлийн орчинд гэр бүлийн гишүүн бүрийн хувийн ариун цэврийг сахиулаарай. Гараа тогтмол угаах, содтой усаар амаа зайлах зэрэг дадлыг хэвшүүлж, дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх нь томуу, томуунаас урьдчилан сэргийлэх гол арга зам юм шүү.
3. Хэрэв таны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Таамгаар, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх нь чухал. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд албан ёсоор мэдэгдэж чөлөө авах нь зүйтэй.

Аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд:
1. Ач холбогдол багатай, онцын шаардлагагүй олон нийтийг хамарсан төвлөрсөн үйл ажиллагааны тоог эрс бууруулж, түүнд тавих хяналтыг сайжруулахыг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөж байна.
2. Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид томуу, төст өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой чөлөө хүссэн тохиолдолд цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломжийг олгохыг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагуудад уриалж байна.
3. Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах, томуу, төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зааврыг дагаж мөрдөөрэй.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:
1. Суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, сургалтын байгууллагын орчинд гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлж, цэцэрлэг, бага ангийн суралцагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулаарай.
2. Суралцагчдын ирцийн тандалтын мэдээг тогтмолжуулж, томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмж зааврыг дагаж мөрдөж ажиллаарай.
3. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулаарай.

Photos from Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг's post 19/11/2025

"365 АНХААРЧ, ХАЙРЛАЯ" аянд нэгдэж байна.

Photos from Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг's post 10/11/2025

❄️ЦАС, МӨСНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ БА ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

🌨️ Цас орсонтой холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Нийслэлийн хүүхдийн 138-р цэцэрлэг орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор цас мөсний цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

🌨 Иргэд та бүхэн орчны цэвэр, аюулгүй байдлыг хамтдаа хангаж, өвлийг өнтэй угтан авахыг уриалж байна.

18/10/2025

АМЬДРАЛ АМТТАЙ
Зөвхөн том том хүслүүд биелэх үед л амьдрал амттай гэж боддог бол та амьдралдаа маш цөөхөн удаа таашаал хүртэнэ гэсэн үг. Тиймээс хүрээлэн буй зүйлс бүрээсээ таашаал авах дадал өөртөө тогтоовол өдөр бүр, цаашлаад мөч бүрт аз жаргалтай амьдарч чадна. Үүний ашиг тус гэвэл аз жаргалыг олж харах авьяас чадвар хөгжөөд зогсохгүй үүний дүнд өөрөө түүнийг бий болгох сэдэл үүсдэгт хамгийн үнэт чанар нь оршино.

Өөрөөр хэлбэл өөрийгөө аз жаргалын эх үүсвэр болго. Агуу байгууламжийг хүртэл тань шиг хоёр гартай хүмүүс л барьсан. Алдарт зургийг хүртэл тань шиг ганц толгойтон зурсан. Та авьяасаа нээ. Эхлээд сэтгэл зүрхээ ажиллуул. Эд эс тань сэргэж, сайныг сэдэж, сайхныг бүтээж, буцаад өндөр үнэлгээ болон танд ирэх болно.

​Жишээ нь та дүүгийнхээ жаахан хүүхдэд мөнгөтэй болохоороо уут дүүрэн бэлэг авч өгөх тухай хий мөрөөдөөд явах хэрэггүй. Ганц модтой чихэр авах мөнгө таны халаасанд байж л байгаа. Ганц жигнэмэг бариад цэцэрлэгээс нь дүүгээ авч болно. Гэх мэтчилэн та яг одоо байгаа санхүүдээ тааруулан ямар нэгэн баяр баяслыг өдөр бүр сэднэ гэсэн үг. Хүүхэд зөвхөн чихэрт баярлаад зогсохгүй бусдын сэтгэл зүрхэнд багтаж байгаадаа тун их баясан хөөрдөг. Дагаад таны сэтгэл санаа ч гайхалтай өргөгдөнө. Өөрийнх нь төлөө өөр нэгэн ирсэнд хүүхэд ихэд баярлана. Түүний ихээхэн баясалтай царайг хараад та бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч, түүнээс дутуугүй баярлах болно. Яг энэ үед хүний цэнэг гайхалтай үржиж, дагаад гайхамшигтай санаанууд мэндэлж байдаг.

​Мөн хүүхдийн баяртай царай таны ой санамжинд тод үлдэж, дараа дараагийн удаад танд бүр илүү алхам бусдад хийх сэдэл төрж эхэлнэ. Өөрөөр хэлбэл өдөр бүр өөрийн санхүү болон чадамж бололцоондоо тааруулж ямар нэгэн үйл сэдэж байвал зөвхөн бусад баярлаад зогсохгүй, та өөрөө байнга сэтгэлээ тэжээж баяртай сайхан явах болно. Ажил үйлс ч ийм урам зоригоор сайн сайхан болж, ундарч цэцэглэж, хөгжиж, тэлж байдаг. Түүнтэй хамт тоглож, үлгэр уншиж өгсөн ч болно. Харин жаахан хүүхэд хагас цаг л аливаад анхаарал төвлөрч чаддаг.

​Тэгэхээр амьдралын амтыг бусдаас хүлээж суух хэрэггүй. Өөрөө бий болго. Бусад хүн ч голдуу хариу барих аргыг хэрэглэдэг. Тиймээс та юу үйлдэнэ, хариу нь үржигдээд хэзээ нэгэн цагт гарцаагүй танд ирнэ. Цөөн тоотой нь ирэхгүй байсан ч таны сэтгэл маш өег, сэтгээ хурцлагдаж, бүтээмж өндөр байдаг сайн талтай.

​Энэ амтыг өөртөө хүртэл мэдрүүлэхийг зорь. Ямар нэгэн шинэ зүйл мэдэж авах, хийж сурах, дуртай хоолоо хийх, хүссэн загвараа өмсөх, таалсанаараа өрөө тасалгаа, булан тохойгоо тохижуулах, цэвэрлэх, амттан авч идэх, тоглох, аялах, бусадтай харьцах гээд өөрийн сэтгэл санааг өргөх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд байнга анхаарснаар та жинхэнэ аз жаргал дуудагч болж чадна. Үүний хамгийн том ашиг тус бол эд зүйлсийн хэт шунал хүсэл дарагдаж, эргэн тойрны сайн сайхан бүхнийг олж харах чадвар улам бэхжиж, аз жаргал бий болгох хүсэл сонирхол улам хөгжин дэлгэрч, идэвхтэй амьдралын хэмнэлд шилжин ордог. Мөн өргөгдсөн сэтгэл санаа, тархи оюун тэс өөрөөр ажиллаж, сэтгэж, бодож эхэлдэг. Энэ бүхний үр дүн танд бүр их сэтгэлийн аз жаргалыг авчрах болно.

“Таны амьдралыг өөрчлөх 100 ухаарал” (С.Түмэн) номноос

Номын үнэ: 29.000 төг
(Хүргэлттэй)
Тус номыг номын дэлгүүрүүд болон
"НОМИН", “Оргил” сулжээгээр худалдаалж байна.
Лавлах утас:
99876293, 99185984.
Хаяг: 11-р хороолол “Дөрвөн уул" худалдааны төв, 2-р давхарт
"АЛТАН НОМ" дэлгүүр

Photos from Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг's post 04/10/2025

Нийслэлийн хэмжээнд Тэгш хамруулан сургагч сургуулийн өмнөх байгууллагаар Б.Түмэнжаргал эрхлэгчтэй 138-р цэцэрлэг,
Тэгш хамруулан сургагч сургуулийн өмнөх байгууллагаар 2 дахь удаа шалгарч байгаа билээ. Баг хамт олонд нь халуун баяр хүргэе!

Photos from Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэг's post 04/10/2025

✅ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 31, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 59 ДАХЬ ӨДӨР"-ИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО.
✅Эрдэм мэдлэгийн их өргөө болсон сургуулийн танхим бүрт хүнлэг чанар, оюуны гэрэл түгээж яваа эрхэм багш нартаа хүндэтгэл үзүүлэх баярын хурал амжилттай зохион байгуулагдлаа.
✅Хурлын үеэр алдар гавьяа, хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлсэн багш нарыг шагнаж урамшуулсан юм.
✅Та бүхний зааж сургасан мэдлэг боловсрол, хүмүүжүүлсэн олон мянган шавь нар эх орны ирээдүйг гэрэлтүүлэх билээ.
Мэдээний эхийг: ДИТХ

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


3-р хороо, Нацагдоржийн гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00