14/05/2026
📣ХҮҮХДИЙН НҮҮР АМ СУДЛАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
👥Олимпиадад АШУҮИС-ийн НАСС, ИЗОУИС, Этүгэн их сургуулийн НАСС-ийн нүүр амны их эмчийн ангийн нийт 99 оюутан буюу 33 баг амжилттай оролцов.
🔎Олимпиад нь оюутнуудын хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн хичээлийг бататган онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх, эмнэл зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, урамшуулан идэвхжүүлэх, тухайн мэргэжлийг таниулах зорилготой билээ.
📌Олимпиад 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд оюутнууд онолын мэдлэг чадвараа сорьсон. Онолын мэдлэгээ сорьж шалгарсан 5 баг хоёрдугаар шат буюу эмнэлзүйн тохиолдол дээр оюун бодлоо уралдууллаа.
Шагналт байр:
🥇Тэргүүн байр АШУҮИС-ийн НАСС-ийн нүүр амны их эмчийн ангийн С.Мишээл, Ж.Мөнхтуул, Б.Оюун-Эрдэнэ нарын "Goku" баг
(Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг)
🥈Хоёрдугаар байр АШУҮИС-ийн НАСС-ийн нүүр амны их эмчийн ангийн Б.Эгшиглэн, Б.Анар, Э.Энхжин нарын "Lollipop" баг
(Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг)
🥉Гуравдугаар байр АШУҮИС-ийн НАСС-ийн нүүр амны их эмчийн ангийн М.Бадамсүрэн, Ө.Баясгалан, Д.Ирэхзаяа нарын "Ku unje" баг (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг)
Шагналт байр:
⭐️Э.Нарантуяа, Ж.Хосбаяр, О.Отгондулам нарын "Нар сар од" баг
⭐️Х.Оюубиш, Д.Өлзийтуяа, Б.Маралтуяа нарын "Wisdom trio" баг тус тус шалгарлаа.
Шагналт байранд шалгарсан оюутнууддаа баяр хүргэе!
✨Ивээн тэтгэгч байгууллага:
" Гурван Гал" нэгдсэн эмнэлэг
"Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн улсын хоёрдугаар олимпиад"-д оролцсон бүх оюутнууддаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье!😊
АШУҮИС, НАСС, ивээн тэтгэгч байгууллага болон PEDES club-ийг үргэлж дэмждэг "ХНАСУС"-ийн тэнхимийн эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлье.💐