Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль Эрин зууны хэлийг Эх орондоо эзэмшье! ISO9001:2015
ISO21001:2018

Ерөнхий боловсролын “Путонхуа” сургуулийн танилцуулга

Хятад хэлний сургалттай “Путонхуа” ерөнхий боловсролын дунд сургууль нь “Путонхуа” хятад хэлний сургалтын төв дээр үндэслэгдэн шинээр байгуулагдсан бөгөөд тус сургалтын төв нь 2010 онд анх үүсгэн байгуулагдсан ба 7дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн Хятад хэлний дагнасан сургалт явуулдаг, мэргэжлийн хятад багш нартайгаараа онцлог юм. Энэ хугацаанд анхан, дунд, гүнзгий бүх шатны хятад хэл суралцах хүсэлтэй бүх насны маш олон суралцагчдыг амжилттай төгсгөж олны талархлыг хүлээсэн билээ. Мөн “Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтанд бэлтгэх гарын авлага” 3,4,5,6-р түвшний цуврал номуудыг Монгол оюутан сурагчдад зориулан бэлтгэж хэвлэн гаргасан нь олны таашаалд нийцсэн, хятад хэл сурч буй хэн бүхний хэрэглээ шаардлагад нийцсэн ном, сурах бичиг болж чадсан юм.
Ийнхүү тус сургалтын төв нь зөвхөн хятад хэлний сургалт явуулаад зогсохгүй цаашид олон зуун хятад хэл сурах хүсэлтэй хүүхэд залууст хятад хэлийг эх орондоо мэргэжлийн шилдэг багш нараар заалган суралцах таатай нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахаар үйл ажиллагаагаа өргөтгөж албан ёсоор Хятад хэл-Математикийг хослуулсан гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдлаа.
Манай сургуулийн зорилго, давуу тал:
1. Хятад хэлийг БНХАУ-ын мэргэжлийн шилдэг багш нар Монгол улсын болон Хятад улсын боловсролын байгууллагын сургалтын стандартыг хослуулан баримталж хичээлийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай заана.
2. Сурагчдыг жил бүр хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтанд тусгайлан давтуулж, тус шалгалтанд өндөр амжилт үзүүлэхэд бэлтгэнэ.
3. Хятад хэлнээс гадна математик болон англи хэлийг мөн гүнзгийрүүлэн суралцаж, амжилттай төгссөн бүх сурагчдыг БНХАУ-ын их дээд сургуулиудад Улсын болон Мужийн Засгийн Газрын тэтгэлэгт 100% хамруулна.
4. Тус сургуулийн бусад мэргэжлийн хичээлийг зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй, магистр, доктор, дэд профессор цолтой нийслэл болон улсын чанартай уралдаан тэмцээн олимпиадад сурагчдаа амжилттай бэлтгэдэг, арвин туршлагатай, сургах арга барил сайтай дадлага туршлагатай багш нар заана.
5. Жил бүр сурагчдын зуны амралтаар 14-30 хоногийн хугацаатай БНХАУ-д ярианы дадлага хичээлд суралцуулах ба зардлын 30%-ийг сургууль хариуцна.
6. Сурах орчин буюу хичээллэх анги танхим, хоолны газар стандартын шаардлага хангасан, сургалтын техник хэрэгсэл материаллаг бааз хангалттай ба сурах бичгээр бүрэн хангагдсан, суралцах таатай орчин бүрэн бүрэлдсэн болно.
7. Сурагчид өглөө 08:00 цагаас 16:00 цагийн хооронд хичээл орох, хооллох, даалгавар хийх, давтлага хийх зэргээр сургууль дээрээ өнгөрүүлэх ба энэ нь хичээлийн цагийн дараа сурагчид гэрийн даалгавараа бүрэн гүйцэд хийж дуусган, бусад цагт гэртээ гэр бүлийнхэнтэйгээ амрах цаг гарч, эцэг та бүхний ажлыг хөнгөвчилж хүүхэдтэйгээ эрүүл харилцааг бий болгоход нөлөөлнө.
8. Сурагчид чөлөөт цагаа амрах, тоглох, номын санд ном унших, мөн дуу, хөгжим, бүжиг, зураг, шатар гэх мэт өөрийн сонирхсон дугуйлан секцэнд явж тавтай тухтай орчинд өнгөрүүлнэ.
9. Сургуулиас амт чанартай тэжээллэг өдрийн 1,2-р хоол, оройн цайг сурагчдад цагийн хуваарийн дагуу стандарт, ариун цэврийн шаардлага хангасан цайны газарт мэргэжлийн тогооч нар бэлтгэнэ.
10. Сурагчдыг хүүхдийн тусгай зориулалтын аюулгүй байдлыг хангасан автобусаар зохих маршрутын дагуу гэрийн тань ойролцооноос цагийн хуваарийн дагуу өглөө орой авч хүргэж өгөх үйлчилгээг үзүүлнэ.

🎊БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!Эрдэм мэдлэгийн гэрэл түгээж, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулан, ирээдүйн сай...
02/10/2026

🎊БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Эрдэм мэдлэгийн гэрэл түгээж, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулан, ирээдүйн сайн сайхныг өдөр бүр бүтээлцэж буй Эрхэм хүндэт үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ Монголын багш нарын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын 32 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!🤗

📖Эрдмийн их үйлс тань үргэлж өөдрөг, гэрэлтэй байхыг хүсэн ерөөе 🤗
💐 Багшдаа тандаа баярлалаа🙌

📖НЕБ Путонхуа сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа хөгжил, амжилтын замналыг хамтдаа бүтээлцсэн үе үеийн ...
01/10/2026

📖НЕБ Путонхуа сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа хөгжил, амжилтын замналыг хамтдаа бүтээлцсэн үе үеийн багш, ажилтан та бүхнийг нандин дурсамжаа хуваалцсан ДУРДАТГАЛ БИЧЛЭГ илгээхийг урьж байна ✍️

🙌Мөн дурсамжийн ном болон баримтат кинонд ашиглах сургуулийн өнгөрсөн он жилүүдийн зураг, дүрс бичлэгийг цуглуулж байна.
🙌Путонхуатай холбоотой мартагдашгүй мөч, хөгжилтэй түүх, сэтгэлд үлдсэн үйл явдал, хамт олныхоо тухай дурсамж, зурагаа бидэнд илгээгээрэй 🤗

Хамтдаа бүтээсэн дурсамж бүр сургуулийн маань 10 жилийн түүхийн үнэ цэнтэй нэгэн хэсэг байх болно. 🤗

📩 Дурдатгал хүлээн авах и-мэйл:
[email protected]

Бидний хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд — бидний хамтдаа бүтээсэн түүх

23/09/2026

🍂“АЛТАН НАМАР-2026” СПАРТАКИАД 🍂

🍂Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуа сургууль болон Путонхуа инноваци сургуулийн 2-5-р анги, 6-12-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулагдсан “Алтан намар” спорт өдөрлөг өрсөлдөөн, эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн болж, амжилттай өндөрлөлөө. 🏃‍♀️🏃‍♂️✨
🍂Суралцагчид маань хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорихын зэрэгцээ багаар ажиллах чадвар, нөхөрлөл, эв нэгдэл, спортын зөв өрсөлдөөний үнэ цэнийг мэдэрсэн сайхан өдөр байлаа.
🍂Жагсаал зохион байгуулалтын төрөл нь дунд, ахлах ангийн суралцагчдад сахилга бат, тэсвэр хатуужил, эр зориг, анхаарал төвлөрөл, эв нэгдлийг бататгах зорилготой ба уламжлал болон зохион байгуулагдаж байгаа билээ 🙌
🙌Тэмцээндээ идэвх санаачилгатай оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэе!👏👏👏
🙌Мөн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан багш, ажилтнууд болон суралцагчдаа дэмжиж, урам хайрласан нийт хамт олон, эцэг эх, асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье 🙌

Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуа инноваци сургууль

13/09/2026
📣 2026–2027 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТ үргэлжилж байна🙌🍀Дараах ангиудад ЦӨӨН ТООНЫ СУУДАЛ үлдлээ🤗🙌 Бүртгүүлэх холбоос: ...
10/09/2026

📣 2026–2027 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТ үргэлжилж байна🙌
🍀Дараах ангиудад ЦӨӨН ТООНЫ СУУДАЛ үлдлээ🤗

🙌 Бүртгүүлэх холбоос:

👉1-р анги: https://forms.gle/PAAhNTHyaauqopQQ9

👉2-12-р анги: https://forms.gle/TmyYWQhjwoaFm2DF7

01/09/2026

🎊2026–2027 он🎊10 дахь хичээлийн шинэ жилийн маань нээлтийн үйл ажиллагаа баяр хөөр, инээд баясал, хүсэл тэмүүллээр дүүрэн болж, 9-р сарын 1-ний мөнгөн хонх жингэнэлээ 🔔
Хүүхдүүд маань багш нар, ангийн найз, сургуулиа санасан сэтгэлээр цуглаж, шинэ найз нөхдөө угтан авлаа🙌
🤗Эрхэм багш, ажилтан, хайрт суралцагчдадаа шинэ хичээлийн жилдээ эрдэм мэдлэгээр арвин, сурлага хөдөлмөрөөр тэргүүлж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье🙌

 🎊Та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!🙌🎊 Шинэ хичээлийн жил маань шинэ мэдлэг, шинэ бо...
01/09/2026



🎊Та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!🙌
🎊 Шинэ хичээлийн жил маань шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ амжилтаар дүүрэн байж, багш бүрийн хөдөлмөр үр шимтэй, суралцагч бүрийн хүсэл мөрөөдөл биелж, сургууль хамт олны маань амжилтын түүх улам арвин байх болтугай🙌
📚Эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт хүсье! 🤗🙌🎊

Address

БЗД, 26-р хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд Парк саид төв
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 08:00 - 16:00
Tuesday 08:00 - 16:00
Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 16:00

Telephone

+97699105215

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль:

Shortcuts

Share

Category