СЭЗИС-ийн харъяа ЭБЭ сургуулийн Өсвөрийн улаан загалмай

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • СЭЗИС-ийн харъяа ЭБЭ сургуулийн Өсвөрийн улаан загалмай

СЭЗИС-ийн харъяа ЭБЭ сургуулийн Өсвөрийн улаан загалмай Хүмүүнлэг иргэн Хөгжлийн ирээдүй

02/02/2025

📣УРИАЛГА 📢

Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, өөрийгөө болон бусдыг менингококкт халдвараас хамгаалаарай‼️‼️‼️

❗Менингококкт халдвар нь богино хугацаанд хүндэрч, нас баралт өндөртэй байдаг аюултай өвчин юм. Зөв эмчилгээ хийгдээгүй тохиолдолд 24-48 цагийн дотор амь насанд хүргэх эрсдэлтэй. Түүнчлэн амьд үлдсэн хүмүүсийн 10-20% нь байнгын саажилт, мэдрэлийн гэмтэл, сонсгол алдах, мөч тайруулах зэрэг хүндрэлийг амсдаг ❗

‼️ Менингококкт халдвар гэж юу вэ?
📌 Энэ бол нянгаар үүсдэг аюултай өвчин.
📌 Тархины бүрхүүл үрэвсэх (менингит) эсвэл цусны халдвар (септицеми) үүсгэдэг.
📌 Амьсгалын замаар буюу найтаах, ханиах, ойрхон харьцах үед халдварлана.

‼️ Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
👉 Том хүн, өсвөр насныханд:
✅ Гэнэт өндөр халуурах
✅ Толгой хүчтэй өвдөх
✅ Нуруу, хүзүү хөших
✅ Бөөлжих, ухаан самуурах
✅ Бие дээр улаан, хөх толбо гарах (хүндэрсэн үед)

👉 Хүүхдэд:
✅ Хэт уйлагнах, тайван бус болох
✅ Сүү, хоол идэхгүй байх
✅ Хүзүүгээ хөдөлгөхгүй байх
✅ Арьсан дээр тууралт гарах

❗ Эдгээр шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хандаарай!

‼️ Энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ?
✅ Амны хаалт зүүх, гараа угаах
✅ Ханиаж, найтаахдаа амаа дарах
✅ Биеийн дархлаагаа дэмжих (амралт, зөв хооллолт)
✅ Хүн ихтэй газар явахгүй байх

СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм баян эрдэм бүрэг дунд сургуулийн "Сэтгэмж бүлгэм"-ийн гишүүн:✨9а ангийн сурагч А.Сэргэ...
01/02/2025

СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм баян эрдэм бүрэг дунд сургуулийн "Сэтгэмж бүлгэм"-ийн гишүүн:
✨9а ангийн сурагч А.Сэргэлэн
✨9а ангийн сурагч М.Марал нар 2024.01.31-ны өдөр ЦССҮТ дээр амжилттай ажиллаа🤗❤️.

✨Та нэг удаа цусаа өгсөнөөр гурван хүнд амьдрал бэлэглэнэ.🩸🩸

"Сар бүрийн 3-ны өдөр-ЦУСАА БЭЛГЭЛЭХ ӨДӨР"

#БЗД #ЦССҮТ #Сэтгэмжбүлгэм #БАЯРЛАЛАА #Баярлалаа

30/01/2025

Баянзүрх дүүргийн өсвөрийн улаан загалмайн дэргэдэх RISING STARS хамтлаг шинэ элсэлтээ зарлаж байна.
ШАЛГАРУУЛЖ АВАХ ДАРААЛАЛ:
1. 1мин урттай бүжиг бэлдэж ирэх
2. Хамтлагийн зүгээс 20минутанд 2бүжиг заана
3. Ярилцлага
Хаана: Ирээдүй монгол
Хэзээ: 2025оны 2сарын1нд 1цагт
Бэлдэж ирэх зүйл: Солих гутал, биед эвтэйхэн хувцас
Бүжиглэх сонирхолтой улаан загалмайн бүх гишүүдэд нээлттэй шүү😉

30/01/2025

ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД ЯАРАЛТАЙ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Менингококкт халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, иархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг байна.
Тиймээс, иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагт хандахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

🤗🤗
18/12/2024

🤗🤗

СЭЗИС-ЭБЭ сургуулийн хамт олон, СЭЗИС-ийн харъяа ЭБЭ сургуулийн Өсвөрийн улаан загалмай🎅САНТА ЧЕЛЛЕНЖ-ДУЛААН ХАЙР💞🎁 д нэгдлээ 😇🥰
Баярлалаа 🙏🙏🙏

СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм баян эрдэм бүрэн дунд сургуулийн ӨУЗН-н  "Сэтгэмж бүлгэм" САНТА ЧАЛЛЕНЖ-ДУЛААН ХАЙР🎅💗с...
17/12/2024

СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм баян эрдэм бүрэн дунд сургуулийн ӨУЗН-н "Сэтгэмж бүлгэм" САНТА ЧАЛЛЕНЖ-ДУЛААН ХАЙР🎅💗сайн үйлсийн аянд нэгдлээ.😇
Дэмжин оролцсон сургуулийн багш болон сурагчиддаа талархснаа илэрхийлж байна.🙏🏻❤️


#СЭТГЭМЖБҮЛГЭМ

09/12/2024
“САНТА ЧЕЛЛЕНЖ-ДУЛААН ХАЙР” сайн үйлсийн аян ийнхүү эхэллээ🎉🎉🎉Өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн...
05/12/2024

“САНТА ЧЕЛЛЕНЖ-ДУЛААН ХАЙР” сайн үйлсийн аян ийнхүү эхэллээ🎉🎉🎉

Өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, зорилтот бүлгийн улсын халамж, тэтгэврээс ангид өрхийн хүүхэд багачуудад дулаан хувцас, бэлэг өгч баярлуулах, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд, залуучуудад хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхийг зорьдог. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Нийслэлийн Ерөнхий Боловсролын Эрхэм баян эрдэм сургууль-ийн сурагчид, багш ажилчид та бүхэн маань идэвхтэй оролцоорой.

Хандивлаж болох зүйлс:
• Хүүхдийн бэлэг
• Хүүхдийн хувцас
• Хүүхдийн малгай, ороолт, бээлий
• Хүүхдийн гутал

БЭЛЭГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨРИЙГ ДУУСТАЛ СУРГУУЛИЙН МЕНЕЖРИЙН ӨРӨӨНД
#Сантачаллэнж #Сэтгэмжбүлгэм #Дулаанхайр

Бид ч бас нэгдэж байна❤️🤗
27/11/2024

Бид ч бас нэгдэж байна❤️🤗

Өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, улсын халамж, тэтгэврээс ангид өрхийн хүүхэд багачуудад🤰🤱 👶дулаан хувцас, бэлэг өгч баярлуулах,нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд,залуучуудад 👫хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхэд зорилгоор Mongolian Red Cross Youth аас санаачлан Bayanzurkh Red Cross Youth хэрэгжүүлэн 🎅САНТА ЧЕЛЛЕНЖ- ДУЛААН ХАЙР🎁 аяныг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд жил бүр дүүргийнхээ 1000-1500 гаруй хүүхдүүдийг баярлуулдаг билээ. Энэ жилийн аян маань 1️⃣1️⃣ сарын 2️⃣7️⃣ ноос эхлэн 1️⃣2️⃣сарын 1️⃣5️⃣ ныг дуустал үргэлжлэх бөгөөд 2️⃣0️⃣0️⃣0️⃣ гаруй багачуудаа баярлуулахаар зорьж байна🤗🤗🤗

⏩️ Аяны хүрээнд цугларсан бэлэг,хувцсуудыг 2024 оны 12 дугаар сарын 11-13 ны өдрүүдэд 09-18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны байранд бүртгэлжүүлэн хүлээлгэн өгнө😍
⏩️ Уг сайн үйлсийн аяны үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх,байгууллагын албан хуудсаар хандив өргөж буй байгууллагуудаа тогтмол сурталчилна🤩
⏩️ Аяны хүрээнд цугларсан бэлэг,хувцсыг дүүргийн алслагдсан гэр хорооллын зорилтот өрхийн хүүхдүүдэд өвлийн өвгөн, амьтдын хамт хүргэнэ (Байгууллагуудаас хамт оролцож болно)😇
⏩️ Аяны хүрээнд цугларсан бэлэг,хувцсыг түгээж буй байдлыг баримтжуулж (хүүхдийн эрхийг зөрчихгүй, хувь хүний нууцлалыг хүндэтгэнэ), оролцогч байгууллагууддаа тайлагнан, талархал илэрхийлж идэвхитэй оролцсон сургууль,байгууллагыг шагнаж урамшуулна😘

Ум сайн амгалан болтугай🙏🏻Тайван нойрс доо та минь😔Таныгаа үргэлж санан дурсах болноо🕊️
11/11/2024

Ум сайн амгалан болтугай🙏🏻
Тайван нойрс доо та минь😔
Таныгаа үргэлж санан дурсах болноо🕊️

🤗❤️✨
09/11/2024

🤗❤️✨

Манай клубын үүсгэн байгуулагч, 1-р үеийн Тэргүүнээр ажиллаж байсан Ж.Энххүслэн эгч маань  СЭЗИС-ийн Залуучуудын Улаан З...
09/11/2024

Манай клубын үүсгэн байгуулагч, 1-р үеийн Тэргүүнээр ажиллаж байсан Ж.Энххүслэн эгч маань СЭЗИС-ийн Залуучуудын Улаан Загалмайдаа ч мөн идэвхитэй ажиллаж байна.🤗
Мундаг эгчдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье🤗🫶🏻

Address

University Of Ulaanbaatar For Finance & Economics (UUFE)
Ulaanbaatar

Telephone

+97680870003

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when СЭЗИС-ийн харъяа ЭБЭ сургуулийн Өсвөрийн улаан загалмай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to СЭЗИС-ийн харъяа ЭБЭ сургуулийн Өсвөрийн улаан загалмай:

Shortcuts

Share

Category