Маргааш буюу 2026.05.19-ний өдрийн 11:00 цагт эхлэх "Оёдол-Эсгүүрийн сургалтад цөөн хүн нэмж суралцуулна. Хаяг 21-р хороолол Нийгмийн даатгалын урд байрлах 16 давхар орон сууцны 90 дүгээр байрны 1 давхарт. Утас 89892535
СХД-ийн Насан туршийн боловсролын төв
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from СХД-ийн Насан туршийн боловсролын төв, Education, Монгол, Ulaanbaatar.
Манай байгууллага нь аливаа шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхдүүд болон насанд хүрэгчдэд боловсрол нөхөн олгож суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгоно. Мөн манай төвд бичиг үсгийн боловсрол олгох насанд хүрэгчдийн сургалт , англи хэл, компьютерийн анхан шат, эсгий болон сүлжмэл эдлэлийн үнэ төлбөргүй сургалт бүх насны иргэдэд явуулна.
04/05/2026
27/04/2026
Өөрсдөө урлая
Насан туршийн суралцахуйн төвөөс гар урлал, эсгий урлалын сургалтыг тогтмол зохион байгуулж байна. 2026 оны 04 дүгээр сарын 29 нд тус төвийн байранд гар урлал, эсгийн урлалын сургалт 11:00 цагаас эхлэх тул иргэд та бүхэн өөрт хэрэгтэй зүйлст цаг гарган хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сургалтын талаар дэлгэрэнгүйг
📞8989253
14/04/2026
Иргэд та бүхэн манай төвд хүрэлцэн ирж эсгий урлал, оёдол-эсгүүрийн сургалтад бүртгүүлэн суралцаарай. Сургалт 2026 оны 04.15-нд 11-цагаас хүний тоо хязгааотай тул та яараарай. Утас:89892535
10/04/2026
“Үүргээ биелүүлэхдээ баяр хөөрийг сэтгэлээрээ мэдэрч буй хүн л хамгийн сайхан” / Цицерон /
СХД-ийн НТСТ-өөс иргэдийнхээ дунд олон төрлийн сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
Дүүргийнхээ Ахмадын хөгжлийн төвтэй хамтран ажиллах үйл ажиллагааныхаа хүрээнд хуваарийн дагуу СХД-ийн 1-р хорооны ахмадуудад 2026 оны 4-р сарын 6- наас 10-ны хооронд 5 өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтад нийт 50 шахам хүн хамрагдан оролцож, хамтдаа сонсож, хамтдаа хийж бүтээсэн, шинийг сурч мэдсэн, шинэлэг сайханд тэмүүлсэн , шилдгүүдээ урамшуулсан, идэвх оролцоо сайтай , инээд хөөрөөр дүүрэн байцгаалаа. Сургалтыг төвийн багш Н. Туяа, Д. Оюунгэрэл нар “ Цахим ур чадварыг хөгжүүлэх ” “ Цахим орчны аюулгүй байдал “ “ Цахим халдлагаас сэргийлэх ”” Үр хүүхдээ үлгэрлэн дагуулахуй ” “ Ахмадын сэтгэл зүйн онцлог” “ Интернет хэрэглээ ба харилцаа” зэрэг сэдвээр зохион байгууллаа.
Ахмадуудаа дэмжин олон талт үйл ажиллагаанд хамран оролцуулж, олон сайхан ажлыг хамтран зохион байгуулж байгаа Ахмадын хөгжлийн төвийн удирдлага, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.
23/03/2026
2026 оны 03 сарын 11-ээс 03 дугаар сарын 25-ны хооронд эхлэх "Оёдол эсгүүр"-ийн сургалтад урьж байна. Сургалтаар уламжлалт монгол дээл болон бомбер заах болно.
III/11-ний 11:00 цагт хүрэлцэн ирнэ үү.
Утас: 89892535
Хаяг: СХД 21-р хороолол 62 дугаар сургууль, Нийгмийн даатгалын урд байрлах 16 давхар орон сууцны 90 дүгээр байрны урд талаас орох 1 давхарт
04/03/2026
Сонгинохайрхан дүүргийн Насан тршийн суралцахуйн төвийн хамт олон "Харилцан хүндэтгэе" сарын аянд нэгдэж байна.
Монгол улсын Засгийн газар Жендерийн үндэсний хорооноос “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатайгаар хэвшмэл ойлголтыг арилгах, эрчүүд, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендерийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийнхнийг жендерийн мэдлэг мэдээлэлтэй мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэхэд анхаарч байна.
Та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна.
#хайраа хайрлая
#хандлагаа өөрчилье
#хамтдаа үлгэрлэе
03/03/2026
Хүний тоо хязгаартай тул та яараарай.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Монгол
Ulaanbaatar
СОНГИНОХАЙРХАН
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |