Монголын Номын Сангийн Холбоо /Mongolian Library Association

Монголын Номын Сангийн Холбоо /Mongolian Library Association

Share

MLA aims to provide leadership for cooperation, advocacy, and development in Mongolian libraries.

07/10/2025
18/09/2025

Монголын Номын Сангийн Холбооны хамтран үүсгэн байгуулагч, Баруун Вашингтоны Их Сургуулийн номын сангийн монгол судлалын сан хөмрөгийн эрхлэгч, дэд профессор Цэрэндоржийн Мөнхчимэгийн "Баруун Вашингтоны Их Сургуулийн хагас зуун жил бүрдүүлсэн Монгол номын сан хөмрөгийг танилцуулах нь" семинарт урьж байна.

Хамтарсан судалгааны семинар 2025 оны 9-р сарын 24-ний өдөр 11:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод болно. Сонирхсон хүн бүрд нээлттэй.

СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

Америкийн Нэгдсэн Улсын Баруун Вашингтоны Их Сургууль нь Монгол Улсын Их Сургуультай 2014 онд анхлан хамтын ажиллагааны гэрээ хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл монгол судлалын багш солилцооны хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр, монгол судлалын ном бүрдүүлэлт, зуны сургалт зэрэг олон талын хамтын ажиллагааг идэвхтэй, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Баруун Вашингтоны Их Сургууль нь Хойд Америк дахь монгол судлалын нэгэн чухал төв бөгөөд тус сургуулийн номын сан нь монгол судлаач, профессор Хэнри Шварцын санаачилгаар монгол судлалын чиглэлийн номын хөмрөгийг 1973 оноос бүрдүүлж эхэлсэн байна. Түүнээс хойш өнөөг хүртэл 50 гаруй жилийн хугацаанд 22,000 гаруй монгол судлалын ном бүрдүүлж, АНУ дахь хамгийн олон монгол судлалын номтой номын сан болжээ.

Баруун Вашингтоны Их Сургуулийн Олон улсын харилцааны албаны Багш солилцооны хэлтсийн захирал, доктор Марк Грийнберг, тус сургуулийн монгол судлалын номын сан хөмрөгийн эрхлэгч, ахлах багш Ц.Мөнхчимэг нар 2025 оны 9-р сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд зочилж, МУИС болон Баруун Вашингтоны Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутнуудад ямар ямар боломж байгаа тухай, мөн тус сургуулийн монгол судлалын номын сан хөмрөгийн талаар илтгэл хэлэлцүүлэх тул сонирхсон эрдэмтэн судлаач, монгол судлаач, оюутан суралцагч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоос: https://dep.num.edu.mn/mhhsh/?p=3557

Photos from Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/'s post 09/09/2025

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ эрхэмсэг хатагтай Саманта Мостин Монгол Улсын Үндэсний Номын Санд зочиллоо.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ эрхэмсэг хатагтай Саманта Мостиныг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, Монголын Номын Сангийн Холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн нар угтан авч, Монгол үндэстний бичиг соёлын өв, хамтран хэрэгжүүлсэн "Хил хязгааргүй номын сан" төслөө танилцуулллаа.

22/08/2025

МОНГОЛЫН НОМЫН САНГИЙН САЛБАР ОЛОН УЛСЫН НОМЫН САНГИЙН ХОЛБООНД ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛОВ

Монголын номын сангийн салбарын төлөөлөл Мягмарын Даваасүрэн Davaasuren Myagmar дэлхийн номын сангийн толгой байгууллага болох Олон Улсын Номын Сангийн Холбоо (IFLA)-ны 2025 оны сонгуулиар Номын Сангийн Холбоодын Менежментийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2025-2029 онд ажиллах боллоо.

Ингэснээр Монголын номын сангийн салбараас анх удаа Олон Улсын Номын Сангийн Холбоо (IFLA)-нд төлөөлөл сонгогдож буй юм. М.Даваасүрэн Монгол Улсын Үндэсний Номын Санд ажиллаж, Австралийн Холбооны Улсын Өмнөд Австралийн Их сургуульд номын сангийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, эдүгээ Монголын Номын сангийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Олон Улсын Номын Сангийн Холбоо (IFLA) нь 150 орны 1700 гаруй номын санг эгнээндээ нэгтгэсэн, 100 жилийн түүхтэй байгууллага билээ.

13/05/2025

"ЦОГТ ХУНТАЙЖИЙН САНААШРАЛ" БАРИМТАТ КИНО МИНИ КИНО ТЕАТРЫН ДЭЛГЭЦНЭЭ...
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/-ийн бүтээл “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өдөр бүр 15:30 цагт Үндэсний Номын Сангийн Салбар номын сангийн шинэ байрны Мини кино театрын дэлгэцнээ олон нийтэд үнэ төлбөргүйгээр толилуулна.
Жич: Анги, хамт олны захиалгаар тусгай цагийн хуваарийн дагуу гаргана.
Хаяг: https://goo.gl/maps/xFnx4YTX5dSAkwpW6

05/05/2025

2024 оны 4 дүгээр сарын 24-нд болсон ЮНЕСКО-ийн "Мэдээллийг хүн бүрд" хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлдөх 13 дугаар чуулганаар Олон Улсын Номын Сангийн Холбоо (IFLA - International Federation of Library Associations and Institutions)-ийн бодлогын тулгуур баримт бичгүүдийн нэг болох "IFLA-UNESCO Сургуулийн номын сангийн тунхаглал"-ыг шинэчлэн баталсан байна.

Бид монгол хэлээр бүрэн эхээр нь орчуулан удахгүй хүргэх болно.

and UNESCO have approved an updated School Library Manifesto! bit.ly/449OLgf

Huge thanks to our partners at UNESCO for the support and to the School Library Section for their hard work.

Photos from Монголын Номын Сангийн Холбоо /Mongolian Library Association's post 01/04/2025

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН "ХӨГЖИЛ" СУРГУУЛИЙН НОМЫН САНГ ШИНЭЧИЛЛЭЭ

Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Монголын Номын Сангийн Холбооноос хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЕБ-ын "Хөгжил" сургуулийн бага ангийн номын санг сургуулийн захиргаатай хамтран бүрэн шинэчиллээ.

Шинэчлэн засварласан номын сангийн нээлтийн ёслолд Австралийн Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн Эндрью Бэрримэн тэргүүтэй зочид, "Хөгжил" сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцов.

Cургуулийн захиргаа номын сангийн уншлагын танхимыг иж бүрэн засварлаж, төслийн баг дотоод тохижилт, сан хөмрөгийн баяжилтийг хариуцан хамтран ажиллалаа.

Бидний санаачилгыг дэмжиж, үр бүтээлтэй хамтран ажилласан "Хөгжил" сургуулийн хамт олон, захирал С.Энх-Ариун, номын санч Ж.Жавхлансайхан, Ж.Ган-Эрдэнэ нарт талархал илэрхийлье!

#ХилХязгааргүйНомынСан

Photos from Монголын Номын Сангийн Холбоо /Mongolian Library Association's post 02/12/2024

"Хил хязгааргүй номын сан-2" төслийн хүрээнд Австралийн Элчин Сайдын Яам, Монголын Номын Сангийн Холбооны хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллалаа.
Аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын номын сантай биечлэн танилцаж, нөхцөл байдлын суурь судалгаа хийв. Мөн Хатгал тосгоны номын санд хүүхдийн номын дээжээс хандивлалаа.
Эрэлт хэрэгцээ, судалгаан дээр үндэслэн нэг сургуулийг сонгож, номын сангийн орчин нөхцөл, үйлчилгээг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлнэ.

Photos from Монголын Номын Сангийн Холбоо /Mongolian Library Association's post 25/11/2024

126 ДУГААР СУРГУУЛИЙН НОМЫН САНГ ШИНЭЧИЛЛЭЭ

“Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн ЕБ-ын 126 дугаар сургуулийн номын санг сургуулийн захиргаатай хамтран иж бүрэн шинэчиллээ.

Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд Монголын Номын Сангийн Холбооноос хэрэгжүүлж буй жишиг төслийн хүрээнд сургуулийн номын санг өргөтгөн засварлаж, тохижуулан, сан хөмрөгийг шилдэг бүтээлээр баяжуулав.
Бидэнтэй үр дүнтэй хамтран ажилласан 126 дугаар сургуулийн хамт олон, захирал Б.Амгалан, номын санч Ш.Баянжаргал нарт талархал илэрхийлье!

Photos from Монголын Номын Сангийн Холбоо /Mongolian Library Association's post 06/11/2024

ЭРДМИЙН ДАЛАЙ СУРГУУЛИЙН НОМЫН САНГ ШИНЭЧИЛЛЭЭ

“Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд Дундговь аймгийн “Эрдмийн далай” сургуулийн номын санг сургуулийн захиргаатай хамтран иж бүрэн шинэчиллээ.

Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд Монголын Номын Сангийн Холбооноос хэрэгжүүлж буй жишиг төслийн хүрээнд сургуулийн номын сангийн орчин нөхцлийг сайжруулан, сан хөмрөгийг шилдэг бүтээлээр баяжуулж хүлээлгэн өгөх ёлолд ЭСЯ-ны Дэд тэргүүн Эндрю Бэрримэн тэргүүтэй зочид, хүүхэд багачууд оролцлоо.

Бидэнтэй үр дүнтэй хамтран ажилласан Эрдмийн далай сургуулийн захирал Э.Ууганцэцэг, номын санч Б.Хандмаа болон хамт олонд талархал илэрхийлье!

Australian Embassy, Mongolia

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Book Palace Complex
Ulaanbaatar
15172