EduCare хүүхэд хөгжлийн төв

EduCare хүүхэд хөгжлийн төв Ирээдүй хойч үе болсон 6-13 настай хүүхдүүдийг суралцах чадварт сургаж, зөв хандлага, сэтгэлтэй болоход нь хүүхдүүдийг бэлтгэж, төлөвшүүлнэ

25/09/2026

Капитал Маркет Семинар

“Таны капитал таны төлөө ажиллаж байна уу?”

Энэхүү семинараар:

• Капитал зах зээлийг хэрхэн ойлгох
• Хөрөнгө оруулалтаа бизнес шиг системтэй удирдах
• Эрсдэл ба өгөөжийг зөв тооцох талаар ярилцана.

📅 2026.09.26 | Бямба гараг
🕢 19:30–20:30
🎟 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
📞 9917-1932

Оролцохыг хүсвэл “СЕМИНАР” гэж мессежээр бичээрэй.

22/09/2026
08/09/2026
23/08/2026

Элсэлтээ авч эхэллээ!

23/08/2026

College Prep Fall‘26 Хөтөлбөр Зарлагдлаа!

АНУ-ын их сургуулиудад өргөдөл явуулахыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
Нийгмийн идэвхтэй ч бусдаас ялгарч чадахгүй байна уу?
Эсвэл 650 үгэнд өөрийгөө илэрхийлэхэд хэцүү байна уу?

Тийм бол манай College Prep Fall‘26 хөтөлбөрийг сонирхоорой.

Энэхүү хөтөлбөрийг сүүлийн 3 жилийн турш АНУ-ын Топ-10 их сургуулийн Alumni Interviewer-ээр ажилласан туршлагатай ментор удирдан явуулна.

Бидний үр дүн:
2025 оны 12-р сард College Prep’25 хөтөлбөрийн төгсөгч Ivy League-ийн Dartmouth College-д 100%-ийн тэтгэлэгтэй тэнцсэн амжилттай.

Хөтөлбөрийн агуулга:
• Extracurricular Activity Development
• Essay Crafting
• Interview Preparation
• One-on-One Counseling
• Essay Check Sessions with Application Readers

Хөтөлбөрийн хуваарь:
2026 оны 9 сарын 2-оос 2027 оны 1 сарын 5 хүртэл
Мягмар, Пүрэв 18:00-21:00
Бямба 11:00-14:00

Байршил:
УБ, СБД, 3-р хороо, Циркийн урд талд, 14а байр

Холбоо барих дугаар:
99184595

20/08/2026

Hi guys,

Day trading, Forex, Crypto… Түр завсарлага авангаа, Яагаад эдгээр арилжаанд ҮР ДҮН-д хүрэхгүй байгааг өөрөөсөө асуугаарай.

Зөв ажлыг зөв хийхийг Бүтээмжтэй ажил, Үр дүн гэдэг.

Дэлхийн санхүүгийн маркетад зөв ажиллаж байгаа эсэхээ ирж таньж мэдээрэй.

Банкны арилжаа, хөрөнгө оруулалт 25+ жилийн туршлага танд чиглүүлж, таниулна.

Семинар дээр уулзцгаая.

Хэзээ: 2026.08.21 (Баасан гараг) 19:00-20:00 цагт
Хаана: СБД 3-р хороо, 14 А байр 36 тоот
Холбоо барих: 9917 1932

Үнэ төлбөргүй

#ХөрөнгөОруулалт #Арилжаа

20/08/2026
24/07/2026

Өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж байв. Хүүхэд маань: - Ээж та намайг зүгээр л сонс, “өө миний охинд ийм зүйл тохиолдоо юу, өө хэцүү байсан байх даа” гэж хэлээд л тэвэрчихэж бай. Амьдралд минь болж буй бүхнээс олон зүйлийг ойлгож, ухаараад, алдаанаасаа суралцаад, дахиж ингэж болохгүй юм байна гэдгийг ойлгоод, тэгээд хичээгээд л явж байна. Эгогоо ч дарахыг сурч байгаа. Та зүгээр л миний ярьж байгааг зүгээр л сонс, ямар ч зөвөлгөө заавар хэрэггүй ээ л гэнэ. За л гэлээ.

Та, хүүхэдээ хэр сонсдог вэ?

Erdenecoach-тэй холбогдохыг хүсвэл чат бичээрэй.

23/06/2026

Амьдралаа өөрчлөхийн тулд эхлээд харах өнцгөө өөрчил.

Хүн бүр амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсдэг. Илүү сайн харилцаатай болохыг хүсдэг. Илүү сайн удирдагч болохыг хүсдэг. Илүү утга учиртай амьдрахыг хүсдэг.

Гэвч бидний ихэнх нь өөрчлөлтийг гаднаас эхэлнэ гэж боддог.

Хүмүүс өөрчлөгдвөл...
Нөхцөл байдал сайжирвал...
Орлого нэмэгдвэл...
Боломж олдвол...

Тэгвэл бүх зүйл өөр болно гэж найдна.

Гэтэл жинхэнэ өөрчлөлт гаднаас бус, дотроос эхэлдэг.

Харах өнцгийг "бодит байдлыг тайлбарлаж байгаа бидний дотоод газрын зураг" гэж тодорхойлсон байдаг. Бид юмсыг байгаа байдлаар нь хардаггүй. Харин өөрсдийн байгаа байдлаар хардаг.

Өөрөөр хэлбэл бидний хүмүүжил, өнгөрсөн туршлага, айдас, шарх, хүсэл мөрөөдөл, үнэт зүйлс бүгд ертөнцийг харах өнцгийг маань бүрдүүлдэг.

Тиймээс ижил нөхцөл байдалд хоёр хүн тэс өөрөөр ханддаг.

Нэг нь асуудал хардаг бол нөгөө нь боломж хардаг.
Нэг нь саад хардаг бол нөгөө нь сургамж хардаг.
Нэг нь буруутан хайдаг бол нөгөө нь шийдэл хайдаг.

Амьдралын чанар ихэнхдээ нөхцөл байдлаас бус, нөхцөл байдлыг хэрхэн харж байгаагаас хамаардаг.

Амьдралаа зарчимаар удирдуулдаг хүний тухай ярихдаа түүний амьдралын төв нь нөхцөл байдал биш, харин үнэн зарчмууд байдаг гэж тайлбарладаг.

Түүний шийдвэрүүд шударга байдал, хариуцлага, хүндлэл, үнэнч байдал, үнэн дээр суурилдаг.

Тийм хүн салхи хаашаа эргэхээс хамаарч амьдардаггүй. Олны санаа бодлыг дагаж шийдвэр гаргадаггүй. Харин зөв гэж мэдсэн зүйлдээ үнэнч үлддэг.

Учир нь зарчим төвтэй хүн нөхцөл байдлаас биш, зарчмаас шийдвэр гаргадаг.

Хэрэв хүний харах өнцөг өөрчлөгдөхгүй бол зорилго нь ч өөрчлөгдөхгүй. Харилцаа нь ч өөрчлөгдөхгүй. Манлайлал нь ч өөрчлөгдөхгүй.

Бидний олонх нь амьдралынхаа үр дүнг өөрчлөхийг хүсдэг мөртлөө үр дүнг бий болгож байгаа харах өнцгөө өөрчлөхийг хүсдэггүй.

Тиймээс өнөөдөр өөрөөсөө энэ асуултыг асуугаарай:

"Би нөхцөл байдлаа өөрчлөх гэж оролдож байна уу, эсвэл нөхцөл байдлыг харах өнцгөө өөрчлөх гэж оролдож байна уу?"

Erdenecoach-тэй холбогдох бол chat бичнэ үү.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when EduCare хүүхэд хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category