13/09/2026
Н.ӨНӨРЦЭЦЭГ: Алалцаад асуудал шийдэгдэхгүй.
Хэрэлдээд хэлцэлд хүрэхгүй.
Ер нь бол Нарагийн зөв.
Харин гарц шийдэл хайж хэдэн өгүүлбэр бичье.
Монгол, Казак гэж талцаж хэрэлдэлгүй, одоо ажил хэрэгч санал гаргаад батлуулаасай гэж бодож байна. Нара гишүүн тэр зүг рүүгээ ч явах байх.
1. Нутаг усыг, гол горхийг Монголоор нэрлэх. Жишээ нь саригал биш… монгол нэрээр.
2. Энд тэндгүй оршуулга хийхгүй байх. Нуурын эрэг дээр бүүр болохгүй. Жишээ нь Хөвсгөлийн иргэд нуураа тойруулаад оршуулга хийчихвэл яах вэ? Бид монголынхоо газар нутгаар айдасгүй сайхан аялаад, тухлаад явмаар л байна.
3. Элдэв гаж, экстрим шашины урсгалыг нууцаар нэвтрүүлэхгүй байх.
4. Аймгийн тамгын газар, төрийн албанд Монгол, казах хүмүүсийн харьцаа 50:50 болгох.
5. Монгол хэлээр бүгдийг яриулж сургах, бүр багаас нь.
6. Хавтгайрсан халамжийг цэгцлэх. Доголон, сохор, дүлий, хэвтрийн гэж бичүүлээд халамжаас мөнгө авдаг тухай мэдээлэл их байдаг. Үнэн эсэхийг ил болгох. Эмч нар нь хуурамч бичиг хийж өгдөг гэх асуудал хуулийн байгууллагаар явсан. Юу болсон.
Энэ бүх асуудлаа эрүүлээр яриад эв эеэр шийдэх нь чухал санагдаж байна.
Казак ард түмэн минь дөлгөөн, ажилтай, мундаг хүмүүс байдаг. Хааяа тухлаад очихоор сайхан дайлж цайлаад гаргадаг. Талархдаг. Ирээд зураг даруулдаг. Хайрладаг. Хүндэлдэг.
Хайртай шүү та нартаа, бид нэг л Монгол.
Сошиалд бүү хэрэлд ээ.
Ингэдэг тэгдэг гээд эхнэр нөхрийн хэрүүл шиг юм болох юм байна, бүгдээрээ гарц гаргалгаа гаргаад амар тайван сайхан аж төрөх хэрэгтэй.
Эдгээр асуудлаа цэгцэлчихвэл бидний үр хүүхэд эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ хэрэлдээд сууж байхгүй юм болов уу ч гэж бодогдлоо.