Монгол-Оросын хамтарсан Ерөнхий Боловсролын 162 дугаар сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол-Оросын хамтарсан Ерөнхий Боловсролын 162 дугаар сургууль

Монгол-Оросын хамтарсан Ерөнхий Боловсролын 162 дугаар сургууль Монгольско-Российская общеобразовательная школа √162

🌍 “БИД ЖУУЛЧИД-КВЕСТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА✅Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Олон улсын хүмүүнлэг...
26/09/2026

🌍 “БИД ЖУУЛЧИД-КВЕСТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Олон улсын хүмүүнлэгийн “Хилийн чанадад ажиллаж буй Оросын багш” төслийн багш нарын санаачилгаар 2–3 дугаар ангийн суралцагчдад зориулсан “Бид жуулчид!” мэргэжилтэй танилцах квест тоглоомыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 2–3 дугаар ангийн суралцагчид, тэдний эцэг эх, Орос болон Монгол багш нарын төлөөлөл болох 250 гаруй оролцогч хамрагдав.
✅Энэ өдөр сургуулийн спорт заал аяллын маршрутын орчин болон хувирч, оролцогчид маршрут хуудасны дагуу 10 өртөөгөөр аялж, танин мэдэхүйн болон хөдөлгөөнт даалгавар, спортын сорилтуудыг багаар гүйцэтгэлээ.
🌿 “Залуу экологич” өртөөгөөр дамжуулан хог хаягдлыг зөв ангилан ялгах дадал эзэмшиж,
🎤 “Жуулчинтай хийсэн ярилцлага” өртөөнд сэтгүүлчийн мэргэжил болон аялалд бэлтгэх зөв дадалтай танилцлаа.
📸 “Жуулчны зураг” өртөөнд гэрэл зурагчны мэргэжлийг туршин,
🩹 “Найздаа тусал” өртөөнд бусдад туслах анхан шатны арга барилыг эзэмшиж,
🍲 “Жуулчны өдрийн хоол” өртөөнд тогоочийн мэргэжилтэй тоглоомын аргаар танилцав.
🗺️ “Жуулчны газрын зураг”, хөгжмийн болон
🏃 “Авхаалжтай жуулчин” өртөөнүүдээр дамжин оролцогчид бүтээлч сэтгэлгээ, орон зайн баримжаа, авхаалж самбаагаа хөгжүүлж,
⚽️“Спортын”, “Жуулчны саадтай зам” өртөөнд хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорилоо.

🤝 Эцэг эхчүүд арга хэмжээний бэлтгэл, танхимын тохижилт, багуудыг дагалдан чиглүүлэх болон спортын үйл ажиллагааг зохион байгуулахад идэвхтэй оролцож, Орос, Монгол багш нартай хамтран суралцагчдыг дэмжин ажиллав.
🎤 Арга хэмжээг Юлия болон Руслан Аксенов нар хөтөлж, Окорокова Анна фото, видео зураг авалт болон контентын ажлыг хариуцан ажилласан бол Монгол багш Д.Уранчимэг орчуулгын ажлыг дэмжин ажиллалаа.
🏆 Квест тоглоомын төгсгөлд оролцогчдод шагнал гардуулж, дурсгалын зураг авхуулснаар арга хэмжээ өндөрлөв.
💡 “Бид жуулчид!” квест тоглоом нь суралцагчдад төрөл бүрийн мэргэжлийн талаар тоглоом, туршлагаар дамжуулан танин мэдэх боломж олгож, харилцаа, багаар ажиллах, бие биедээ туслах, идэвх санаачилгатай оролцох чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ суралцагч, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

❤️ Хүүхэд бүрийн инээмсэглэл, идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа нь энэ өдрийн хамгийн сайхан дурсамж байлаа.

22/09/2026

“Матрёшечки”

22/09/2026

Хэн нэгэн чамайг дээрэлхсэн л бол эцэг эх, багш, цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэж таслан зогсоогоорой 🚫

📚 “МАТРЁШЕЧКИ” ХАМТЛАГ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРТ ОРОЛЦЛОО✅Сургуулийн 4 дүгээр ангийн суралцагчид, “Матрёшечки” дууны хамтлаги...
22/09/2026

📚 “МАТРЁШЕЧКИ” ХАМТЛАГ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРТ ОРОЛЦЛОО
✅Сургуулийн 4 дүгээр ангийн суралцагчид, “Матрёшечки” дууны хамтлагийн гишүүд 40 дэх удаагийн Үндэсний номын баярын хүндэтгэлийн хөтөлбөрт урилгаар оролцож, Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилууллаа.
✅Суралцагчид тус арга хэмжээнд оролцохын өмнө дуу, тайзны үзүүлбэрээ тогтмол давтаж, хувцас хэрэглэл болон бусад бэлтгэл ажлыг ханган ажиллаж, олон нийтийн өмнө тоглолтоо амжилттай хүргэлээ. Энэхүү оролцоо нь суралцагчдад сурч буй орос хэлээ дуу хөгжим, урлагийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэглэх, тайзны соёлд суралцах, багаар ажиллах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд ач холбогдолтой байлаа.
🌟Суралцагчдыг тоглолтод бэлтгэх, давтлага хийх, зохион байгуулалтын ажлыг хангах, арга хэмжээний үеэр дэмжин ажиллахад “Российский учитель за рубежом” төслийн багш Дышинова Дарима, Кузнецова Лариса, Сергеева Надежда, Атзитарова Арина, Абдуллина Рамиля болон сургуулийн багш С.Анхцэцэг, Ш.Батмагнай, Ц.Чанцалдулам, Т.Болормаа нар хамтран ажиллалаа.
👏Мөн сурагчдын бэлтгэл, оролцоог дэмжин ажилласан багш нар, эцэг эх, асран хамгаалагчид, “Матрёшечки” хамтлагийг арга хэмжээнд урьж, Үндэсний номын баярын хүндэтгэлийн хөтөлбөрт оролцох боломж олгосон Улаанбаатар дахь Оросын ордон, Россотрудничество байгууллагад сургуулийн зүгээс талархал илэрхийлье.
💡Суралцагчдын хувьд энэхүү арга хэмжээ нь хичээлээр эзэмшсэн орос хэлний мэдлэгээ дуу, урлагийн үйл ажиллагаатай хослуулан ашиглах, олон нийтийн өмнө өөрийгөө илэрхийлэх, хамтран ажиллах дадлага туршлага хуримтлуулсан сайхан боломж боллоо.

👏 “Матрёшечки” хамтлагийн суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, уран бүтээлийн ажилд нь амжилт хүсье!

🔰ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА✅Сургуулийн Хүүхэд хамгааллын ажлын хүрээнд СХД-ийн Цагдаагийн 1 ...
20/09/2026

🔰ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Сургуулийн Хүүхэд хамгааллын ажлын хүрээнд СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Гантүвшин-тэй хамтран сургуулийн дунд ангийн суралцагчдын !100 гаруй эцэг эх, асран хамгаалагчдад “Хүүхдээ ойлгоё, хамгаалъя, дэмжье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтаар хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гэр бүлийн зөв хүмүүжил, хүүхэдтэйгээ эерэг харилцаа тогтоох, хүүхдийн өдөр тутмын орчин, цахим хэрэглээнд анхаарал хандуулах, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.
👏Сургалтад цагаа гарган хүүхдийнхээ аюулгүй байдал, зөв төлөвшилд анхаарал хандуулан оролцсон нийт эцэг эх, асран хамгаалагчдадаа болон сургалтыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, үнэтэй мэдээлэл, зөвлөмжөөр ханган хамтран ажилласан цагдаагийн ахмад Г.Гантүвшин танд талархал илэрхийлье.
💡Хүүхдийн аюулгүй байдал, зөв төлөвшилд гэр бүлийн оролцоо, эцэг эхийн анхаарал халамж, эерэг харилцаа чухал юм.
2026.09.18

20/09/2026

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТАНД
☘️Хүүхдээ ойлгохын тулд төгс эцэг эх байх шаардлагагүй. Харин өдөр тутмын жижиг үйлдлүүд хүүхдэд хамгийн том дэмжлэг болдог.
☘️Сонсоорой. Хүүхэд ярьж байхад нь яриаг нь таслалгүй, шууд буруутгахгүй сонсоорой.
☘️Мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөөрэй. “Битгий уйл”, “Юунаас нь айдаг юм” гэхийн оронд “Чамд хэцүү санагдсан юм байна”, “Чи айсан юм байна” гэж мэдрэмжийг нь ойлгож байгаагаа илэрхийлээрэй.
✌️Харьцуулахгүй байгаарай. Хүүхэд бүр өөрийн хөгжлийн хурд, давуу тал, онцлогтой.
☘️Насанд нь тохирсон хүлээлт тавиарай. Хүүхдийн хийж чадах зүйл нь нас, хөгжлийн түвшнээс хамаардаг.
☘️Хайраа илэрхийлээрэй. Тэврэх, магтах, хамтдаа цаг өнгөрүүлэх, “Чи надад чухал” гэж хэлэх энгийн үйлдэл хүүхдийн аюулгүй, үнэ цэнтэй мэдрэмжийг дэмждэг.

🔰 “ХӨГЖИЛТЭЙ БУУХИА” СПОРТЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА✅Тус өдөрлөгийн зорилго нь сурагчдын бие бялдрын идэвх, хөдөлгө...
20/09/2026

🔰 “ХӨГЖИЛТЭЙ БУУХИА” СПОРТЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅Тус өдөрлөгийн зорилго нь сурагчдын бие бялдрын идэвх, хөдөлгөөнийг дэмжихийн зэрэгцээ багаар ажиллах, нөхөрлөх, авхаалж самбаа, хурд хүчээ сорих боломжийг бүрдүүлэхэд чиглэв.
💡НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД ЭЦЭГ, ЭХИЙНХЭЭ ХАМТ
1а, 1б,1в,1г,1д ангийн нийт 120 сурагч, 40 эцэг, эх оролцож, “Бамбар”, “Бөмбөгтэй могой”, “Бөмбөг дамжуулах”, “Бөмбөгийг цагирагт шидэх”, “Дээсээр гүйх”, “Туулай кегль унагаана” зэрэг сонирхолтой буухиа төрлүүдээр өрсөлдлөө.
Мөн эцэг, эхчүүд олс таталтын тэмцээнд оролцож, хүүхдүүдтэйгээ хамтран спортын идэвхтэй, хөгжилтэй мөчүүдийг бүтээлээ.

🔰ДӨРӨВДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД — ХУРД, ХҮЧ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
4 дүгээр ангийн сурагчид бөмбөг, цагирагтай буухиа, үсрэлт, саадтай гүйлт зэрэг төрлөөр хүч сорин өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа хөгжүүлэв.
✅Тэмцээний турш сурагчдын уухай, алга ташилт, хөгжөөн дэмжигчдийн идэвх оролцоо спортын талбайд эрч хүчтэй, баяр хөөрөөр дүүрэн уур амьсгалыг бүрдүүлсэн юм.
✅Спортын өдөрлөг Монгол Улсын Төрийн дууллаар эхэлж, төгсгөлд нь оролцсон багуудад оролцооны батламж гардуулан, сурагчдыг урамшууллаа.
“Хөгжилтэй буухиа” нь хүүхдүүдийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалахын зэрэгцээ спортын үйл ажиллагаагаар дамжуулан нөхөрлөл, хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
👏Тус арга хэмжээг амжилттай зохион байгуулсан:
1 дүгээр ангийн багш нар:
Цыдыпова Соелма, Лукоянова Татьяна, Шапошникова Фаина, Донгак Аяна
4 дүгээр ангийн багш нар:
Сергеева Надежда, Абдуллина Рамиля, Дышинова Дарима, Атзитарова Арина нартаа талархал илэрхийлье. 🌷

💡Хүүхэд бүрийн инээд хөөр, эрч хүч, нөхөрлөл, хамтын ажиллагаа нь энэхүү өдрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн байлаа.

🔰ЦАХИМ ОРЧНЫ ЗӨВ, АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ ✅Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарс...
17/09/2026

🔰ЦАХИМ ОРЧНЫ ЗӨВ, АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

✅Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/131, А/236 дугаар тушаал, хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад цахим орчны зөв, аюулгүй хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн хувийн мэдээлэл болон цахим аюулгүй байдлыг хамгаалах, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

👩‍🎓 СУРАЛЦАГЧДАД:
* Сургууль, сургалттай холбоотой мэдээллийг сургуулийн албан ёсны систем, суралцахуйн удирдлагын систем (LMS), албан ёсны и-мэйл болон цахим платформоор дамжуулан авах;
* Хичээл, сургалтын үеэр Facebook, Instagram, TikTok болон цахим тоглоом зэрэгт анхаарал хандуулахгүй байх;
* Өөрийн дүн үнэлгээ, хувийн мэдээллээ бусдад хуваалцахгүй байх;
* Үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, бие биедээ хүндэтгэлтэй хандах;
* Цахим сүлжээн дэх эрсдэл, хуурмаг мэдээлэл, зохисгүй контентоос сэрэмжилж, зөв хэрэглээний дадлыг хэвшүүлэх;
* Хиймэл оюун ухааныг багшийн зөвшөөрөлтэйгөөр, сургуулийн заасан албан ёсны хаягаар зөв зохистой ашиглах.

👨‍👩‍👧 ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД:
* Хичээл, сургалттай холбоотой мэдээллийг сургуулийн албан ёсны систем, и-мэйл, цахим платформоор дамжуулан авах;
* Facebook болон цахим групп чатаар дамжуулан сургалтын мэдээлэл солилцох хэрэглээг хязгаарлаж, сургуулийн албан ёсны мэдээллийн сувгийг ашиглах;
* Хүүхдийнхээ хувийн мэдээлэл, цахим хаяг, нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахад анхаарах;
* Хүүхдийн ухаалаг утас, таблетын хэрэглээнд зохистой хязгаар тогтоож, цахим орчны хэрэглээнд нь хяналт тавин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
* Үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд сургууль, холбогдох байгууллагатай хамтран ажиллах.

💡Цахим орчинд зөв, хариуцлагатай хэрэглээ төлөвшүүлэх нь хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, суралцах орчны чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

🔐 “ЦАХИМ ОРЧНЫ ЗӨВ, АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА✅Мобиком Корпорацийн Smart Education төслийн “Smart Us...
17/09/2026

🔐 “ЦАХИМ ОРЧНЫ ЗӨВ, АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅Мобиком Корпорацийн Smart Education төслийн “Smart Usage” дэд төслийн хүрээнд дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Цахим орчны зөв, аюулгүй хэрэглээ” сургалтыг сургуулийн дунд ахлах ангийн 160 суралцагчдад тухайн төслийн багийн гишүүд сургуулийн нийгмийн ажилтантай хамтран зохион байгууллаа.
✅Сургалтаар суралцагчдад цахим орчны зөв, аюулгүй хэрэглээ, хувийн мэдээлэл болон цахим хаягийн хамгаалалт, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хиймэл оюун ухаан болон гар утас, дэлгэцийн зохистой хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл хүргэлээ.
✅Сургалтын үр дүнг бататгах зорилгоор сурагчдын дунд бяцхан тест зохион байгуулж, анги бүрээс 3 сурагч буюу нийт 15 сурагчийг шалгаруулан, Мобиком Корпорацийн гарын бэлгээр урамшууллаа. 🎁
💡Тус сургалт нь сурагчдын цахим орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна зөв, хариуцлагатай, аюулгүй цахим хэрэглээний дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
👏Сурагчдын цахим боловсрол, аюулгүй хэрэглээг дэмжин хамтран ажилласан Мобиком Корпораци болон Smart Usage төслийн хамт олонд талархал илэрхийлье. 🤝

📱 Зөв хэрэглээ — аюулгүй цахим орчин.

Address

162 сургууль
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол-Оросын хамтарсан Ерөнхий Боловсролын 162 дугаар сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category