Modun Falcons Judo Club
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Modun Falcons Judo Club, Sports & Fitness Instruction, Modun sport center, Ulaanbaatar.
22/05/2026
🥋🇲🇳 2026 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН 🇲🇳🥋
MODUN FALCONS JUDO CLUB маань 2026 оны Өсвөр үеийн монгол улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, иж бүрэн медаль авлаа!
Энэ удаагийн тэмцээнд манай клубээс нийт 8 тамирчин өрсөлдөн,
🥇 1 Алт
🥈 1 Мөнгө
🥉 1 Хүрэл медаль хүртэж, баг хамт олны хөдөлмөрийн үр дүнгээ харууллаа.
✨ Бага насны -42кг жинд
Б.Одбилэг 5 барилдаан хийж, 4 өрсөлдөгчөө цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө шалгарч, улсын аваргын анхны медалиа 🥈 мөнгөн медалиар эхлүүллээ.
✨ Дунд насны -73кг жинд
Б.Мөнх-Тулга 5 барилдаан дараалан хийж, бүх өрсөлдөгчдөө цэвэр ялснаар гайхалтай барилдаан үзүүлэн 🥇 улсын аваргын алтан медаль хүртэж, өөрийн болон клубийн анхны улсын аваргын алтан медалийг авчирлаа. Энэхүү амжилт нь тамирчин, багш дасгалжуулагчид болон клубийн хувьд үнэхээр бахархам мөч байлаа.
✨ Тэмцээний 2 дахь өдөр охидын дунд насны -52кг жинд
Б.Марал 5 барилдаан хийж, хагас шигшээд ялагдал хүлээсэн ч хүрэл медалийн төлөө барилдаанд ялалт байгуулан 🥉 хүрэл медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн жилийн улсын аваргаас -44кг жинд мөнгөн медаль авч байсан бол энэ жил улсын аваргын медалиа дахин нэмлээ. 👏
Медаль хүртсэн нийт тамирчин шонхрууддаа халуун баяр хүргэе! 🥋🦅
Энэ удаагийн амжилт нь та бүхний хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн үр дүн бөгөөд цаашид улам их урам зориг авч, амжилтаа бататган ахиулан, илүү өндөр оргил өөд тэмүүлэх эхлэл байгаасай гэж хүсэж байна.
Мөрөөдөлдөө үнэнч байж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргасан аваргууд болоорой хэмээн чин сэтгэлээсээ ерөөе. 🇲🇳✨🥇🥈🥉
Мөн тэмцээнд оролцсон бусад тамирчиддаа цаашдын тэмцээнд амжилт хүсэж алдаанаасаа суралцан улам хичээн бэлтгэлээ хийхийг хүсэе!🥋✨
Ялалт, ялагдал аль аль нь тамирчин хүнийг илүү хүчтэй болгож, туршлага суулгадаг үнэ цэнтэй алхам байдаг. Өнөөдрийн алдаа, дутагдал бүр маргаашийн амжилтын суурь болж, илүү их хичээх урам зориг өгдөг гэдэгт итгэж байна.
Толгой бөхийлгүй, мөрөөдлөө орхилгүй тууштай хөдөлмөрлөж чадвал та бүхний цаг үе заавал ирнэ. Клубийн зүгээс нийт шонхрууддаа үргэлж итгэж, цаашид улам өсөж дэвжин, хүчирхэг тамирчид болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. 🦅 🦅
Мөн бидэнд үргэлж тусалж дэмждэг
🤝 Их Модун Компанийн хамт олон Клубын үүсгэн байгуулагч @Цогтсэргэлэн Батмөнх
🤝 Эцэг эхийн зөвлөл
🤝 Falcons Judo Club-ийн нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Бид алдаа онооноосоо суралцаж, улам илүү хичээн, ирэх жилийн улсын аваргад илүү хүчтэйгээр эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. 💙
MODUN FALCONS JUDO CLUB
🥋 2026 Өсвөр үеийн Улсын Аварга 🥋
Luvsandemberel Luvsantseren
Batmunkh Kh
Enkhvvl Munkhvvsh
Luvsandemberel Sergelen
Lkhagvasuren Sosorbaram
31/03/2026
2026 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд “Modun Falcons” жудо клубийн тамирчин Б.Мөнхтулга дунд насны -73 кг жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. 🥉
Удахгүй болох улсын аварга шалгаруулах тэмцээнд эрхээ авсан нийт тамирчдадаа амжилт хүсье.
2026
Modun Falcons Judo Club
welcome to falcons family !
99820396,86301278
09/03/2026
🏆 2026 оны Хан-Уул дүүргийн жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд Модун Фалконс Жүдо Клуб амжилттай оролцлоо.
🥇 Бага насны -42 кг жинд
Б.Одбилэг – Алтан медаль
🥇 Дунд насны +66 кг жинд
Б.Мөнхтулга – Алтан медаль
Манай клубын тамирчид идэвх, хичээл зүтгэл гарган сайхан барилдлаа. Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсье.
Модун Фалконс Жүдо Клуб
03/03/2026
🥋 Өнөөдөр манай клуб дээр Олон улсын хэмжээний мастер, жудо бөхийн эмэгтэй анхны дэлхийн аварга Л.Сосорбарам хүрэлцэн ирж хүүхэд багачууддаа өөрийн сайн хийдэг newaza даралтын мэхнээс зааж өглөө.
Тэрээр бэлтгэлийн явцад техник, гүйцэтгэл болон барилдааны нарийн мэдрэмжийн талаар зөвлөгөө өгч, хүүхдүүдтэй хамтран ажилласан нь ихээхэн үр өгөөжтэй өдөр боллоо.
Luvsandemberel Luvsantseren
Lkhagvasuren Sosorbaram
Шар бүсний бяцхан тамирчид маань
бэлтгэлийн дараа багаараа, хөлний дасгал хийж байна.
Нэг нь нурж унахад —
бүгд хамтдаа унадаг.
Нэг нь шантрахад —
бүгд хамтдаа босгодог.
Энэ бол зүгээр нэг дасгал биш.
👉 Багаар ажиллах чадвар
👉 Нэгнийхээ төлөө зүтгэх сэтгэл
👉 Хариуцлага ба тэсвэр хатуужил
Жүдогийн дэвжээн дээр зөвхөн ялалт биш,
хамтын хүч, нэг зорилго, жинхэнэ нөхөрлөл бий болдог.
Тамирчиддаа амжилт хүсье! 💛
Илүү их хичээгээрэй, аваргууд аа!
⸻
📢 Манай клуб өдөр бүр элсэлт авч байна.
📞 Холбогдох утас:
99820396
86301278
90021313
10/02/2026
💪🏻
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Modun Sport Center
Ulaanbaatar