Erveehei’s music class
Хөгжим хүнд МЭДРЭМЖ-ийг зааж өгдөг. (noting else to say)
04/01/2025
Бид оны тайлант тоглолтоо зохион байгууллаа. Бидний тоглолт суралцагч маань өөрийгөө бүрэн танилцуулан мөн судалж ирсэн зохиолчоо бусдад товч илтгэж, нэг зохиолыг нь сонгон хөгжимдсөнөөрөө онцлогтой байлаа. Үүнээс сурагчид маань тайзны айдсаа дарж, бяцхан ч гэсэн илтгэх чадвараа хөгжүүлсээр байна. Хүүхдүүд маань төгөлдөр хуур хөгжмийг сонирхон судалж байгаа учир багш нь зөвхөн хөгжимдөхөөс гадна өөртөө итгэх итгэлийг тал бүрээс нь хөгжүүлэхийг хичээж явна ❤️ Бяцхан шавь нартаа баярлалаа
2024 онд бид:
🏵️Олон улсын уралдаан 🥇🥇I,II 🥈шагналт байр
🏵️ Piano lovers улсын уралдаанд тусгай байрууд
🏵️Ид шидийн орноос зохион байгуулсан тэмцээн бүрэн дүүрэн оролцож нэг сурагч маань🥈 байр гэсэн амжилтаар 2024 оноо үдлээ.
Тусалж дэмжсэн бүх хүмүүстэй үнэхээр их баярлалаа💝
Nyamgerel Tsogtbaatar Alushenka Allush Dulguun Dimka gerelmaa
Mongol Art Gallery
01/11/2024
Хүүхдийнхээ төгөлдөр хуурын чадварыг дараах аргуудаар хөгжүүлээрэй😊.🎹💝
29/10/2024
Амьдрал дээр аливаа зүйлийг ахин дахин туршиж үзэж үр дүнг өмнөхтэйгөө харьцуулан ажиглаж, эргэцүүлж, төлөвлөж дахин сайжруулж суралцдаг нь үйлийн явцдаа суралцахуй хэмээжээ.
Энэ хүү ойлголтоос үзэхэд хөгжим гэдэг бол үйлийн суралцахуй юм. Энэ суралцахуйн аргыг хөгжим, амьдралдаа зөвөөр дадуулах нь чухал билээ.🎹
Тиймээс та энэ хүү суралцахуй аргыг хүүхдэдээ бий болгохын тулд хөгжмөөр тууштай хичээллүүлээрэй.🎹
Өнөөдрийн хичээлийн хөгжилтэй яриа🤣
-Багш: - Өө диезь нь байхгүй байна шдээ гэсэн чинь
Сурагч: - Өө тийм үү багшаа хаана байгаа юм? танай гэрт байгаа юм уу гэнээ 😅🤭
06/10/2024
🪐💫
05/10/2024
Монголын багш нарын 58 дахь, дэлхийн багш нарын баярын 30 дахь өдөр тохиож байна. ЮНЕСКО-uоос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон зарлаж, тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Боловсрол судлал философийн доктор
О. Дагвадорж гуйан
“Уламжлалт боловсролын тогтолцоонд Монгол дацангийн гүйцэтгэсэн үүрэг” номны 78-р хуудсанд багшийн шижийг тодохойлон бичжээ📜
🪷“Буяны садан” Багшлагч та дараах шинж чанар, хүмүүжлийг өөртөө агуулсан байх ёстой ажээ.
Үүнд:
1. Номхон—сэтгэлээ барих чадвартай байх.
2. Амирлангуй—үнэмшил өгөх чадвартай байх.
3. Чухам амирласан- онол ба эшийг аль алиныг эзэмшсэн байх/ онолын мэдлэгээ практык амьдралд хэрэгтэй чадвартай байх/
4. Эшээр баялаг бүх талын мэдлэгтэй байх /ухааны их таван, бага таван орон тэгш байх/
5. Хоосон чанарыг оносон — гадаад сав шимийн нөлөөллийг дотоод сав шимийн буюу оюун ухааны хүчээр гэтлэх чадвар эзэмшсэн байх.
6. Эрдэмээр үлэмж— боловсролоор бусдаас илүү байх.
7. Өгүүлэхүйд мэргэн байх— багшлах үйлд мэргэшсэн, ярьсан утгыг тайлан ойлгуулах арга барил эзэмшсэн байх.
8. Нигүүлсэнгүй мөн чанартай— санаа зөв шуналын атгаг сэтгэлгүй байх.
9. Хичээл сэлт— зүтгэлтэй, бас тусч байх.
10. Уйсахыг тэвчих— дахин дахин давтан уйгагүй номлох чадвар, тэсвэр гэжээ.
📜Багш хэмээх тодотголтой хүн бүхэн энэхүү 10 чанарыг өөртөө дадуулаасай гэж хүсэж байна. 🦋
жич: Ойлгохгүй үг хэллэг байвал та Монгол толь бичгээс хайгаад үзээрэй. 🌱
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar
08080808
Opening Hours
| Monday | 07:00 - 17:00 |
| Tuesday | 07:00 - 17:00 |
| Wednesday | 07:00 - 17:00 |
| Thursday | 07:00 - 20:00 |
| Friday | 07:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 17:00 |
| Sunday | 09:00 - 19:00 |