03/09/2024
ГАРЫН АВЛАГА: Хятадад зорчих хүн бүрийн заавал татах аппууд
Виз шаардахгүй, хямд үнэтэй, очиход хялбар тэргүүтэй олон шалтгааны улмаас урд хөрш маань монголчууд бидний хувьд хамгийн ихээр зорин очдог орон болжээ.
18/08/2024
Англи хэлээр сайн бичиж сурахын тулд тухайлсан зүйлийг сонсох, унших үед ерөнхий агуулгыг ойлгохоос гадна хэрхэн, яаж бичигдсэн зэргийг илэрхийлж буй аргыг /уялдаа холбоо/ сайтар тэмдэглэж байх хэрэгтэй жишээбэл: энэ холбоос үг үгийг холбож байна уу, өгүүлбэр дотор уу, өгүүлбэр хооронд уу ямар үйл үгийн цаг байна гэх мэт нарийн зүйлсийг анхаарах. Холбоос үгээс гадна хам сэдвийн хүрээнд ашиглагдсан үгс, хэлцүүд, угтварууд, ялгац гишүүд ч бас орно.
Болж өгвөл эхлээд эх хэл нь унаган бус хүний бичсэн зүйлсийг уншиж, сонсвол зүгээр. Цаашдаа өөр өөр салбарын ном уншиж, өөрийн мэдлэг ур чадварыг тэлж болно. Жишээ нь: Японы алдарт зохиолч орчуулагч Мураками Харуки бол англи хэл дээр зохиолоо бичдэг унаган бус зохиолч юм. Хэдий тийм боловч түүний бичсэн зохиол бүтээлүүд дэлхийд алдартай болж олон шагналыг хүртсээр байгаа.
Тэгэхээр түүний хэрхэн яаж энгийн үг хэллэг, өгүүлбэрээр маш ойлгомжтой, уран яруу, уялдаа холбоо сайтай бичсэн байгааг ажиглаж өөрийн бичиж чадварыг сайжруулж болох юм. First person singular номын хэсэгт: He fluttered his free hand at me and left the room. Энгийн өгүүлбэр “and” холбоосоор хоёр үйлийг холбосон байна. Тэрээр сул гараараа над руу даллаж, өрөөнөөс гарав. Шинэ үг: Flutter hand дүрэм: at me гэх мэт. Мөн “went to the home” гэлгүй “and went home” гэх байршил заасан үйл хавсралын зөв хэрэглээ.
Ном уншихад ерөнхий утгыг ойлгож байвал үг болгоныг тольдох биш өөрийн хэмжээнд ойлгох гээд үзээрэй. Эхний удаа 10%, тэгээд 30, 60% гэж явсаар урт хугацаанд бичигдэж буй аргууд нүдэнд тогтож илүү хурдан ойлгох чадвартай болно. Үг хэллэг, өгүүлбэр зэргийг иймэрхүү байдлаар сайжруулаад байвал өөрт хэрэгтэй үед марталгүй гаргаж илэрхийлж чадна.