Munkhbaatar Damdinsuren-Д.МӨНХБААТАР

Munkhbaatar Damdinsuren-Д.МӨНХБААТАР Боловсрол, Математик, амьдрал, Амьдрах сайхан. сайхансэтгэл #хөдөлмөрчзан #тэмүүлэл

Тархи нь ОЮУНЛАГ,
Зүрх нь ХҮМҮҮНЛЭГ байя.
.................
Бат журам
Сахилга бат
Эв нэгдэл-ийг эрхэмлэн

Тусгаар тогтнол нь МӨНХ
Туулсан зам нь БААТАР
Болтугай!

16/08/2026

…Аж амьдралын шунал тачаалаас зоргоор ангижирч, муудаж хуучирсан шүхэр малгайн дор мянган галавын настай мөнх уулын хөх салхи хүртэж сууна…

#кусамакура
#гурванбулантертөнц
#Нацүмасоосэки

16/08/2026

Д.Нямсүрэн.
Цаг болж нөгцөл бүрдэхэд

Цаг болж нөхцөл бүрдэхэд
Өнгийн цэцэг навч дэлгэрнэ
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Өлийн өвс ургамал хагдарна
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Чи бидэн дурлалцана
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Чи бидэн хагацалднам аа
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Цас бороо холилдон орно
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Тэнгэрийн хаяа гийж
Сүм дуганын орой гялалзнам
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Шар сүмд хөхөө үүрээ засна
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Цагаан олбиуд өндгий нь сорно
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Сахил дээгүүр оготнойд гүйлдэнэ
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Цуулдсаар тэднийг цохиж алнам
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Шанаган хорхой хийлийн цар болно
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Шалбаагны мэлхий лимбэний хослол болно
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Шавь Содномнамжил Баруун-зуугийн хамба болно
Цаг болж нөхцөл бүрдэхэд
Шамбалын орноо сууж шүлэг бичихээр би явнаа ...

14/08/2026

…
Ахуй сэтгэлийн орноосоо удвал цэцэг
түүхүйд
Аньсага нүднээ хааяахан аглаг уулс үзэгдэнэ.
…

#кусамакура
#гурванбулантертөнц
#Нацүмасоосэки

14/08/2026

… шавил завь хэрэг болгон хөлөглөөд сайх төгөлдөр “ертөнц”-ийг чиглэн сэтгэл амар урсгал сөрөх хүн алга бололтой…

#кусамакура
#гурванбулантертөнц
#Нацүмасоосэки

11/08/2026

… боломж л олдвол бодохоо боль…

…Санаа эсвэл оч нь үнэндээ таны оюун санааны хоосон орон зайнаас буюу таны бодлын хоорондох зайнаас гарч ирдэг.

Шинэ санааг хоосон зайнаас гаргах боломжийг нэмэхийн тулд юу ч бодохгүй байх хугацааг нандигна…

#эгэламьдрахухаан

10/08/2026

Байгаа бүхэндээ таларх!
Байхгүйн гайхамшгийг олж мэд!

…Олон жил, бүр хэдэн арван жилийн турш нэг зүйлээ ашигла.
Эдгээр зүйлээ хэрхэн ашиглаж хэрэглэсэн талаар дурсахдаа та баяртай байх болно.

#эгэламьдрахухаан

31/07/2026

…Систем гэдэг бодит ертөнцөд бэлэн оршдог зүйл бус, харин тодорхой өнцгөөс тодорхой зорилготойгоор харж буй хүний үйл ажиллагааны зураглал юм.

Жишээлбэл, сургууль бол багшийн хувьд суралцахуйн систем, сургуулийн захиргааны хувьд боловсрол олгох систем, сурагчийн хувьд мэдлэг, чадвар, хүмүүжил эзэмшиж өөрийгөө тодорхойлох орон зай, бодлого боловсруулагчийн хувьд боловсролын системийн нэг нэгж гэж харж болно.

Зөөлөн системийн арга зүйн онцлог нь эдгээрийн аль нэгийг “зөв”, нөгөөг нь “буруу” гэж ялгадаггүй явдал юм. Иймээс олон өнцөг, олон утга
нь алдаа бус, харин суралцах эх үүсвэр гэж үздэг

#Системийнсэтгэлгээс

29/07/2026

… системийн динамик нь нарийн төвөгтэй системийг ойлгож, шинжлэхэд үнэтэй чухал хандлагыг санал болгодог. Нөөц, урсгал, эргэх холбоог ашигласнаар систем цаг хугацааны явцад хэрхэн ажилладагийг илүү гүнзгий ойлгож чадна…

#системийнсэтгэлгээ

21/07/2026

Ай мөн ч гоё юм…

Аавын мөртэй шороонд нь
Есөн эрдэнэ үелээстэй…
Сүүгээ өргөх ээжий минь
Хүүгээ дандаа санаастай…

Үг Д.Цоодол
Ая Б.Шарав
Нутаг

Алтан хундагын дэлбээнд нь
Мөнгөн шүүдэр сөгнөөстэй
Аавын мөртэй шороонд нь
Есөн эрдэнэ үелээстэй

Сүргийн бэлчир бэл рүүгээ
Сүүдэр ч үгүй хөхрөөстөй
Сүүгээ өргөх ээжий минь
Хүүгээ дандаа санаастай

Салаа мянган төглөөрөө
Салхи төөрөөд унтаастай
Салгуу холоос намайгаа
Сарнаар ч нарнаар ч дуудаастай

17/07/2026

…
Наадам тарав,
Өвс гандлаа.
Салхи ихсэв,
Сэтгэл өвдлөө.
Цуцсан морьд
Тэнгэрийн хаяа руу буцлаа,
Газар шагайсан
Бөгтөр морьд.
Цулбуур чирсэн
Бүдэгхэн мөрөөр
Шүүдэр сэгсчиж
Дэвхрэг бүдчинэ
Явчихлаа...

Яруу найрагч Г.Аюурзана

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Munkhbaatar Damdinsuren-Д.МӨНХБААТАР posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Munkhbaatar Damdinsuren-Д.МӨНХБААТАР:

Shortcuts

Share

Category