Business Academy / Бизнес Академи

Business Academy / Бизнес Академи

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Business Academy / Бизнес Академи, Educational consultant, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Галакси тауэр, 703 тоот, Ulaanbaatar.

Photos from Карьер хөгжлийн төв's post 22/12/2024
Photos from Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим's post 18/09/2024
Photos from Business Academy / Бизнес Академи's post 26/09/2023



МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас зохион байгуулдаг Компанийн захирлуудад зориулсан CEO сургалтаа шинэчлэн Английн Захирлуудын Институтийн “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” -ийн агуулгын хүрээнд боловсруулан хүргэж байна.

📍CEO MINDSET | СЭТГЭЛГЭЭ
📍CEO KNOWLEDGE |МЭДЛЭГ
📍CEO SKILLS | УР ЧАДВАР – ыг тодорхойлох 15 үзүүлэлтийн хүрээнд “ЗАХИРЛЫН СУУРЬ ЧАДАМЖ”-ийг хөгжүүлэх, илүү сайн гүйцэтгэл, манлайлалтай хүчирхэг удирдагч болоход чиглүүлнэ.

Хандлага сэтгэлгээгээ тэлж , манлайллын ур чадвараа хөгжүүлж, нетворкоо өргөжүүлэх боломжийг олгох CEO сургалтад компанийн захирлуудыг урьж байна.

Бүртгэл: https://forms.gle/qHD4GuNAML5vqTWQ7
Хугацаа: 10 -р сарын 05, 06
Төлбөр: 450.000 төгрөг
ХОЛБОО БАРИХ: 8805-2755, 99031573

Photos from Business Academy / Бизнес Академи's post 25/09/2023

хөтөлбөрийн элсэлт эхэллээ
📌Бүртгүүлэх линк: Та амжиж бүртгүүлээрэй
https://forms.gle/cVBG8ciTXxGbMSwm9

🔷Сургалт эзэмшүүлэх үе шатуудыг бүхэлд нь багтаасан буюу ТОГТООХ-ОЙЛГОХ-ХЭРЭГЛЭХ-АНАЛИЗ ХИЙХ-ҮНЭЛЭХ-БҮТЭЭХ түвшингүүдэд бүрэн ажиллах боломж олгодог Харвардын Бизнес Паблишингийн хөтөлбөр нь өөрийгөө удирдах, бусдыг удирдах, бизнесээ удирдах гэсэн 3 бүлгийн 41 модультай.

🔷Менежментийн нэн шаардлагатай ур чадваруудыг баялаг агуулга, бодит туршлага, шууд болон хувирган ашиглах боломжтой арга хэрэгсэл, загваруудын хамтаар багтаасан энэ хөтөлбөрийг 2 хэлээр судлах боломжийг олгож байна. Байгууллагаа, компаниа, бизнесээ удирдан засч яваа хэн бүхэнд хэрэгтэй чадваруудаа цогцоор авах боломжийг бүү алдаарай.

Давуу тал:
✔️Сургалтын контент тасралтгүй шинэчлэгддэг
✔️ Дэлхийн томоохон компаниудын кейс дээр ажиллах боломж
✔️Онлайн - танхим хослосон тул хаанаас ч, хэзээ ч өөрийгөө хөгжүүлэх боломж

📌Хэзээ: 2023 оны 10 сарын 02
📌Үргэлжлэх хугацаа: 5 сар
📌Хэлбэр: Танхим, Онлайн хосолсон
📌Төлбөр: Нэг оролцогчийн 1500 ам.доллар (Байгууллага хамт олны хямдрал авах боломжтой)
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл и-мэйл хаягаа үлдээнэ үү.

Photos from Business Academy / Бизнес Академи's post 15/09/2023




МҮХАҮТанхим CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг 2023 оны 09 сарын 18-ны өдөр “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор зохион байгуулах гэж байна.

🔹PwC зөвлөх фирмийн 2023 оны глобал CEO судалгаанд 4100 гаруй манлайлагчид хамрагдсанаас 40 гаруй хувь нь ирэх арван жилд бизнесээ дахин шинэчлэхгүй бол өрсөлдөх чадваргүй байх болно гэж үзжээ.

🔹Тиймээс тус арга хэмжээ нь бизнесийн хөгжлийн чиг хандлага тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнест төвлөрч буй энэ цаг үед зорилгод тулгуурласан, хариуцлагатай манлайллын талаарх ойлголт, хандлагыг бий болгох, компаниудад нэгдмэл зорилго дор, бизнесээ дахин шинээр харахад нь туслах зорилготой.

🔹Хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, хариуцлагатай манлайллаар гүн зорилготой олон улсад өрсөлдөх амбицтай компанийг төлөвшүүлье.

Энэхүү арга хэмжээнд хамрагдсанаар танд ирэх боломжууд:

1️⃣CEO RADAR 2023 “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриалгад нэгдэн, гүйцэтгэх удирдлагын боловсрол, ур чадвараа ахиулан, бизнесээ дахин шинээр харах бодит алхмуудыг хамтдаа тодорхойлох
2️⃣HARVARD MANAGEMENTOR intro сургалтад хамрагдана
3️⃣EXECUTIVE CAOCHING сургалтад хамрагдана
4️⃣Бизнесийн танилын хүрээгээ нэмнэ

БҮРТГЭЛИЙН ЛИНК: https://forms.gle/zfyYhvAKA1ciY77j9
ОРОЛЦОГЧИД: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын захирал, гүйцэтгэх удирдлагууд
ХЭЗЭЭ: 2023 оны 9-р сарын 18-нд
ХААНА: МҮХАҮТ-ын Их танхимд

13/09/2023


&DEEP_PURPOSE

Бизнесийн хөгжлийн чиг хандлага тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнест төвлөрч буй энэ цаг үед зорилгод тулгуурласан, хариуцлагатай манлайллын талаарх ойлголт, хандлагыг бий болгох, компаниудад нэгдмэл зорилго дор , бизнесээ дахин шинээр харахад нь туслах CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг 2023 оны 09 сарын 18-ны өдөр “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор зохион байгуулах гэж байна.

🔹McKinsey & Co менежментийн зөвлөх фирмийн глобал түвшний 2400 гаруй CEO нарын дунд хийсэн судалгааны тайланд алсын хараанд чиглүүлэх, зорилготой байх, томоохон өөрчлөлтийг олон хийх, байгууллагын уялдаа холбоог хангахад компанийн соёл, талентийг удирдах, нөөцөө хуваарилах, бизнесийн бүх оролцогч талуудтай харилцах хандлага, сэтгэлгээгээ хөгжүүлэхэд анхаарч ажилладаг талаар дурдсан бол PwC зөвлөх фирмийн 2023 оны глобал CEO судалгаанд 4100 гаруй манлайлагчид хамрагдсанаас 40 гаруй хувь нь ирэх арван жилд бизнесээ дахин шинэчлэхгүй бол өрсөлдөх чадваргүй байх болно гэж үзжээ.

🔹Компанийн зорилго зөвхөн ашиг олох гэхээс илүүтэй нийгмийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг жишгийг илүүд үздэг болсоор байгаа бөгөөд зорилгод тулгуурласан манлайлал нь компанид нэгдмэл зүг чиг, уялдаа холбоо, итгэл үнэмшил, оролцоог хангаж, өндөр гүйцэтгэл, тууштай байдал, холбоо хамаарлыг торниулдаг төдийгүй ажилтнуудын энгейжмент болон сэтгэл ханамжийн гол хөдөлгөгч хүч нь болж байна.

🔹Хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, хариуцлагатай манлайллаар олон улсад өрсөлдөх амбицтай компанийг төлөвшүүлье.

БҮРТГЭЛИЙН ЛИНК: https://forms.gle/WBbXavQuup4VBfuDA
ОРОЛЦОГЧИД: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын захирал, гүйцэтгэх удирдлагууд
ХЭЗЭЭ: 2023 оны 9-р сарын 18-нд
ХААНА: МҮХАҮТ-ын Их танхимд

11/09/2023

HARVARD ManageMentor® ХӨТӨЛБӨРИЙГ МОНГОЛДОО АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

📌Бүртгүүлэх линк: Та амжиж бүртгүүлээрэй
https://forms.gle/cVBG8ciTXxGbMSwm9
хөтөлбөрийн видео контентийг хүргэж байна.

🔷Хүн бүр асуудлын чухал хэсгийг эзэмшиж байдаг – Гэхдээ тэд үүнийгээ хуваалцдаг уу?
Санал зөрөлдөөн бол хэвийн. Хүмүүсийн мэдлэг чадвар харилцан адилгүй тул санал зөрөлдөөн гарах нь бараг зайлшгүй зүйл. Санал зөрөлдөөн нь мөн тодорхойгүй байдлаас үүдэлтэй. Тиймээс бидний хийх ёстой зүйл бол тодорхой арга хэмжээ авах, аливааг туршиж үзэж, түүнээсээ суралцах зэрэг асуудлууд бөгөөд энэ нь өөрөө яваандаа тодорхой бус байдлыг багасгаж, цаашид санал зөрөлдөөн гарах явдлыг бууруулах магадлалтай.

🔷Хөтөлбөрт хамрагдсанаар та Харвардын бизнесийн сургуулийн профессор, эксперт, судлаачдын судалгаа шинжилгээ, бодит кейс дээр тулгуурласан #600+ видео хичээлийг үзэж судлах боломж бүрдэнэ.

📌Хэзээ: 2023 оны 10 сарын 02
📌Үргэлжлэх хугацаа: 5 сар
📌Хэлбэр: Танхим, Онлайн хосолсон
📌Төлбөр: Нэг оролцогчийн 1500 ам.доллар (Байгууллага хамт олны хямдрал авах боломжтой)
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл и-мэйл хаягаа үлдээнэ үү.
Холбоо барих: 88052755, 99031573, 99099200

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Галакси тауэр, 703 тоот
Ulaanbaatar
14210