16/09/2026
❤️ 10-Р СУРГУУЛИЙН ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ШИНЭ ГИШҮҮДИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ! ❤️
🌱 Чи бусдад туслах, шинэ зүйл сурах, шинэ найз нөхөдтэй болохыг хүсдэг үү?
Тэгвэл Өсвөрийн Улаан Загалмай-н гэр бүлд нэгдээрэй! 🤝✨
❤️ ӨУЗ-ийн гишүүн болсноор:
• 🫂 Шинэ найз нөхөдтэй болно
• 🤍 Хүмүүнлэгийн үйл ажиллагаа гэж юу болохыг ойлгож, туршлага хуримтлуулна
• 👐 Бусдад туслах, дэмжих сэтгэлгээтэй болно
• 🌟 Сайн дурын үйл ажиллагаанд оролцоно
• ⏰ Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөнө
• 🤝 Багаар ажиллаж, бусадтай зөв харилцаж сурна
• 📚 Өөрийгөө хөгжүүлж, олон шинэ зүйл туршиж үзнэ
✨ ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
🔸 8–11 дүгээр ангийн сурагч байх
🔸 2026–2027 оны хичээлийн жилд идэвхтэй оролцох, цаг зав гаргах боломжтой байх
🔸 Эерэг хандлагатай байх
🔸 Хариуцлагатай, идэвх санаачилгатай байх
🔸 2-оос дээшгүй хүүхдийн оролцооны клубт харьяалагддаг байх
📢 ШАЛГАРУУЛАЛТ
📅 Анкет хүлээн авах хугацаа:
9-р сарын 17–21
📩 Шалгаруулалтад тэнцсэн сурагчидтай бүртгэлд үлдээсэн цахим хаягаар холбогдоно.
📝 БҮРТГҮҮЛЭХ:
👇 Доорх холбоосоор орж анкетаа бөглөнө үү.
❤️ Өнөөдөр хэн нэгэнд туслах жижигхэн алхам
маргааш илүү сайхан нийгмийг бүтээх том өөрчлөлтийн эхлэл байж чадна.
🌱 Өсвөрийн Улаан Загалмай — Сайн үйлсээс эхэлнэ. ❤️
Нийслэлийн Ерөнхий боловсролын 10-р сургуулийн "Өсвөрийн Улаан Загалмай"-н 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ гишүүдийн элсэлт"