01/01/2025
Golden helpers LLC /Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлалын төв/
.
01/01/2025
#Ажилд авна
✅Хүүхэд асрагч
✅Гэрийн үйлчлэгч
Маш боломжийн айлуудад зуучилж өгнө. Шимтгэл авахгүй.
Найдвартай ажилд яг орох хүмүүс нь 8806-8703 дугаараар холбогдоод ирж уулзаарай. Уулзаж ярилцаж байгаад тохирох айлд нь ажилд оруулна. Ирж уулзах хаяг: Тэнгист
19/01/2020
Нярайн асаргаа
18/01/2020
ГЭРТЭЭ ЖАВХАА НЭМЭХ ӨНГӨ ӨНГИЙН САНААНУУД
Амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрөөдөг чиний гэр өнгөлөг, тохилог байх тусмаа чиний урам зориг нэмэхийн хамт тухтай аз жаргалтай мэдрэмжүүдийг “эндээс” мэдэрсээр л байх болно. “Гэртээ л баймаар” санагдахад чинь туслах тохижилтын тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Тод өнгөнүүдэд анхаарал хандуулцгаах уу?
Гэртээ “жавхаа” нэмэх өнгө өнгийн санаанууд
Жижиг чимэглэлүүдийг анхааралдаа ав
Гэрийн тохижилтоо хамгийн энгийн зүйлсэс эхэлж шинэчилье. Тиймээс гэр дүүргэн оршдог жижиг хэрэглэлүүдэд анхаарал хандуулаарай. Гэр ахуйн дэлгүүр ороод шар, ягаан, улаан өнгөтэй хиймэл цэцэг, ваар, ширээний гэрэл худалдан ав. Мөн тод өнгөтэй лаа, хөөрхөн барималуудаар ч том өрөөний ширээ, номын тавиур, унтлагын өрөөний шүүгээгээ чимээрэй. Дээр нь нэмээд буйдангийн дэр, жижиг өрөөний цагийг ч тод өнгөөр өөрчилж болох юм байна лээ шүү.
Тод өнгийн жааз өлгө
Дурсамж дүүрэн гэр бүлийн зургаа, хайрттайгаа хамт даруулсан гэрэ зургуудаа энгийн дарууан жаазанд биш аль болох тод өнгийн жаазанд хийгээд ханандаа өлгөөрэй. Гэр чинь дүүрэн, цаанаасаа л жавхаалаг харагдана. Мөн хүүхдүүдийнхээ хийсэн бүтээлийг ч өнгөлөг жаазаар чимээд унтлагын өрөөндөө өлгөөрэй. Тэр тусмаа үнэ цэнтэй.
Өнгөлөг тавилгууд сонгоод үз
Гал тогооны том шүүгээ, хувцасны шкаб, хөргөгч, зурагтын тавиур гээд том том тавилгуудыг өөрчлөх тухай бодлоо түр азнья. Харин жижиг буйдан, кофений ширээ, шургуулга, номын жижиг тавиур зэрэг бага оврын тавилгуудаа тод өнгөөр солиод үзээрэй.
Энгийн зүйлсдээ ч жавхаалаг элемэнтүүдийг нэм
Цэцгэн хээтэй аяганы хослол, тод өнгөтэй ширээний бүтээлэг, стакан, лаа, цэцэгийн ваар гээд ойр ойрхон хэрэглэгддэг жижиг зүйлсүүдээ ч энэ өнгийн сонголтыг хийгээрэй. Гэр чинь дүүрэн, өнгөлөг харагдахад ийм жижиг зүйлс илүү тусаа үзүүлнэ.
18/01/2020
Шинэхэн ээжүүдэд өгөх зөвөлгөө
Анхны хүүхдээ өлгийдөн авсан ээж нар бяцхан нярайгаа асрах, хооллох, тохирсон хувцас, хэрэглэлийг нь сонгох гээд олон эргэлзээтэй асуудлууд тулгардаг. Хэдийн нярай хүүхэд бүхэл өдөржин зүйрмэглэж, унтаж өнгөрөөдөг ч хамгийн их асаргаа, арчилгаа шаарддаг билээ.
Нярайн хооллолт:
Хөхүүл эмэгтэйн хоолоор авч байгаа тэжээл хүүхэд эрүүл чийрэг бойжих болон ээжийн биеийг эрүүл байлгахад шаардлагатай байдаг. Хүүхдийг 6 сартай бор хоолонд ороход бэлдэх бөгөөд энэ хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох нь дархлаа тогтох, шаардлагатай эрдэс, амин дэмийг нь өгөх маш чухал процесс юм.
Эхийн сүүгээр дагнан хооллож буй үед таны хүнсэндээ хэрэглэж буй бүх зүйлсийг сүүгээр тань дамжуулж авч байгаа тул аль болох тэжээллэг, хүүхдэд тань харшлахгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.
Нярайн арчилгаа:
Дөнгөж төрсөн нярай шинэ орчинд дасан гэж багагүй хугацааг зарцуулдаг бөгөөд арьс нь маш эмзэг мэдрэмтгий байдаг тул онцгой арчилгаа шаарддаг.
Хүүхдийн нүүрийг өдөр бүр буцалсан бүлээн усаар угаана. Чихний ар, хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг хэсгийг өдөр бүр шалгаж, хүүхдийн зориулалтын тос, цацлагын аль тохирохыг хэрэглэнэ. Хүүхэд өтгөнөөр бие засах бүрийн дараа бөгсийг угааж хуурай болтол арчина.
Усанд оруулах
Нярай хүүхдийг усанд оруулах нь арьсыг цэвэр байлгахаас гадна, чийрэгжүүлэх ач холбогдолтой. Усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:
• Хүүхдийн биеийн халуун хэвийн байх
• Өрөө тасалгаа дулаан байх
• Тохойгоо дүрэн шалгасан бүлээн усанд хүүхдээ нүцгэлээд гараараа барьж оруулна.
• Түргэн зөөлөн хөдөлгөөнөөр угаана.
• Хүүхдийг уснаас гарангуут хуурай алчуураар ороон авч, толгойноос хөл хүртэл хуурайшуулж арчина.
• Хүүхдийг түргэн хувцаслах буюу өлгийднө. Малгай өмсгөхөө мартаж болохгүй.
• Хүүхдийг хөхүүлнэ.
Хүүхдийн даавууг солих болон асаргаа хийхдээ хүүхдийг дааруулахгүй байхад анхаарч, бүх үйлдлийг хурдан шаламгай хийж, хүүхдийг байнга хучиж байх хэрэгтэй.
Памперсны сонголт:
Памперс бол яахын аргагүй ээжүүдийн ажлыг хөнгөвчилсөн хамгийн сайн туслагчийн нэг билээ. Та памперс сонгохдоо яаж сонгодог вэ? Юуг илүү анхаарч үздэг вэ?
Хүүхэд бүрийн арьсны онцлог өөр байдаг тул
хүүхдийн арьсыг цочроохгүй
харшил өгөхгүй
чийг дааж жиндэхгүй
шингээлт сайтай
үнэргүй байх нь хамгийн чухал үзүүлэлтүүд юм.
Зарим төрлийн памперс гаднаа чийг өгөхгүй байдаг боловч дотогшоо чийг даах, жиндээсэн байдаг. Тиймээс танд зөвлөхөд 0-4 сартай хүүхдэдээ хамгийн сайн шингээгчтэй хирнээ чийгээ гадагшуулдаг памперс сонгохыг зөвлөж байна.
19/11/2019
21/10/2019
👩🏻18-40 насны эмэгтэйг гэрийн үйлчлэгч, цэвэрлэгээний ажилтнаар ажилд авна.Оюутан байж болно.
Та доорх ажлын нөхцөлүүдээс сонгон ажиллах боломжтой.
✅Гэрийн үйлчлэгч /байрлаж ажиллах/
✅Гэрийн үйлчлэгч /ажлын өдрүүдэд ажиллах/
✅Гэрийн үйлчлэгч /цагаар ажиллах
✅Айл гэр, албан байгууллагын цэвэрлэгээний ажилтан /байгууллагын үндсэн ажилтнаар ажиллах/
✅Айл гэр, албан байгууллагын цэвэрлэгээний ажилтан /цагаар ажиллах/
✅Айл гэр, албан байгууллагын цэвэрлэгээний ажилтан /амралтын өдрүүдэд ажиллах/
🔸Тавигдах ерөнхий шаардлага:
- Хурдан шаламгай хөдөлгөөнтэй
- Цэвэрч нямбай
- Санаачлагатай
- Харилцааны соёлтой
- Ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй
- Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой 18-40 насны хүмүүсийг ажилд урьж байна.
Хэрэв та ажил сонирхож байвал доорх хаягын дагуу Даваа-Бямба гараг хүртэл 11:00-18:00 цагийн хооронд өөрийн биеэр ирж анкет бөглөж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
☎️ 7000-8703, 8806-8703, 9986-9386
🏠Хаяг: Чингэлтэй дүүрэг, Тэнгис кино театрын баруун талд Шуурхай зар гэсэн хаягтай 8 давхар шилэн барилга 2 давхарт 203 тоот
Golden Helpers LLC
Үйл ажиллагааны чиглэл:
• Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч ажилд зуучлана
- Хүүхэд асрах үйлчилгээ /байрлаж, цагаар, өдрөөр/
- Гэрийн үйлчлэгч /байрлаж, цагаар, өдрөөр/
• Айл гэр, албан байгууллага дуудлагаар цэвэрлэнэ
-Айл гэрийн хэсэгчилсэн болон их цэвэрлэгээ
-Эвэнтүүдийн дараах цэвэрлэгээ /шинэ жил, баяр ёслолын үйл ажилагааны дараах/
-Барилгын болон засварын дараах цэвэрлэгээ
-Оффисын цэвэрлэгээ
-Шинэ байрны цэвэрлэгээ
Хаяг: СБД, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-13 Окей төвийн байр
Утас: 7000-8703, 8806-8703, 9986-9386
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar