04/01/2024
шалгалт
Тэтгэврийн насны ээж аав, ах эгч нартаа амжиж дуулгаарай‼️ 5️⃣5️⃣ нас хүрсэн л бол ажилласан жил хүрээгүй ч, сар бүр улсаас халамжийн 2️⃣8️⃣8️⃣.0️⃣0️⃣0️⃣ төгрөг авдаг 👇🏻
Тэтгэвэрт орох нас нь болсон хэрнээ жил нь хүрдэггүй ганц хоёр жилээр хойшлоод яваад бдаг хүмүүс байдаг даа.
Тийм хүмүүс халамжийн мөнгө авч болдог гэдгийг зарим нь мэддэггүй. Харамсалтай нь нийгмийн даатгалын байцаагч нар нь ч хэлдэггүй.
Хэрвээ та 55 нас л хүрсэн бол, тэтгэвэрт орж чадахгүй байгаа бол халамжийн мөнгө гэж 288000 төгрөг сар бүр авдаг шүү. Хорооныхоо халамжийн ажилтан дээр очоод халамжинд хамрагдья гээд иргэний үнэмлэхээ бариад очоорой.
Яагаад би үүнийг хэлж байна гэхээр ихэнхи тэтгэврийн насны ах эгч нар мэддэггүй юм байна лээ. Би сар шинийн өмнө эрүүл мэндийн даатгалаа төлөх гээд дүүрэг орсон юм. Тэгсэн нэг эгчийг 20жил улсад ажилласан байхаас нэг жил 3 сар дутуу байна . Та 2025 онд ир гээд буцааж байхтай таарсан юм.
Тэр эгчийг гараад ирэхэд нь би уулзаад та тэтгэвэрт ортлоо халамжийн мөнгө гэж авч болдог, хорооныхоо халамжийн ажилтан дээр очоод уулз, дор нь шийдээд өгнө гэж хэлэхэд: Тийм юм бас байдаг юмуу, яагаад тэгээд энэ нийгмийн байцаагч бидэнд хэлдэггүй юм бол, тэгвэл тэр мөнгөө хөөцөлдөж авья гээд явсан. Надаас салахдаа чи эгчдээ утсаа өгчих асуух юм байвал ярья гээд салсан юм. Тэгсэн өнөөдөр надруу ярьж байна.
Чамд ёстой их баярласан, эгч нь нөгөө халамжиндаа хамрагдсан шүү гээд ярьж байна лээ.
Сар бүр 288000 гэдэг тэтгэврийн насны хүмүүсд маань бас л хөөрхөн мөнгө шүү дээ. Мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодоод бичлээ.
Б. Жасмин
19/11/2023
05/04/2023